ДАШТ 2010: Итали 1-1 Парагвай


ДАШТ–ний “F” группын эхний тоглолт болох Итали, Парагвайн шигшээ багуудын тоглолт Cape Town хотын Green Point цэнгэлдэх хүрээнлэнд Монголын цагаар 6 сарын 15-ны 02:30 минутанд болж өндөрлөлөө.

Уг тоглолтын эхний үе ширүүн бороо дунд болж өндөрлөсөн. Италийн шигшээ баг довтолгоондоо Alberto Gilardino болон Vincenzo Iaquinta гэсэн довтолгооны хослолыг бүрдүүлэн гарч ирсэн байлаа. Эхний үед ерөнхийдөө Италийн шигшээ баг бөмбөгийг бага зэргийн илүүтэй эзэмшиж байсан ч тоглолтын 39 дэх минутанд Парагвайн шигшээ багийн хамгаалагч 21 дугаартай Antolin Alcaraz торгуулын талбай руу өгсөн дамжуулалтыг Италийн 2 ч хамгаалагчдын дундаас мөргөн гоол оруулснаар Парагвайчууд Италийн шигшээ багийг “1-0”-ийн харьцаатайгаар хошуучилж эхлэсэн. Эхний гоол оруулахад Италийн шигшээ багийн ахлагч Fabio Cannavaro-гийн алдаа ихээхэн байсан ба Gianluigi Buffon төдийлөн өөртөө итгэлтэй бус тоглолтыг үзүүлж байлаа.

Тоглолтын 2 дугаар үе эхлэхэд Италийн шигшээ багийн үндсэн хаалгач Gianluigi Buffon-ныг 12 дугаартай хаалгач Federico Marchetti-р сэлгээ хийсэн ба мөн Claudio Marchisio-г хагас хамгаалагч Mauro Camoranesi-гоор солисноор Италийн шигшээ багийн тоглолт илт сэргэж эхлэсэн. Тоглолтын 63 дахь минутанд булангаас өгсөн дамжуулалтыг Италийн шигшээ багийн хасас хамгаалагч Daniele De Rossi чадмаг ашиглаж гоол оруулснаар тооны харьцааг тэнцүүлж чадсан. 2 дугаар хагасын сүүлийн хэсэгт Италийн шигшээ баг довтолгоог давуу явуулж байсан ч гоол оруулж чадалгүйгээр эвийн гэрээ байгуулсан тоглолт өндөрлөлөө.

Тоглолтын дэлгэрэнгүй явцыг энд дарж үзнэ үү...

Тоглолтын бичлэгийг энд дарж үзнэ үү...

0 Сэтгэгдэлтэй: