
Өнөөгийн оюутан буюу ирээдүйн боловсон хүчин маань юу л хийгээд байна даа. Хичээл бол тэдний ажил. Тэд ажлын цагаар байнга ажлаа хаяж явна, эсвэл дундуур нь тодорхойгүй шалтгаанаар түр гарчаад ирнэ. Тэдэнд дарга гэж байхгүй мэтээр төсөөлж халагдана гэж айх юм байхгүй дураараа сэлгүүцнэ. Ажилдаа ирэхдээ яарч сандрах зүйлгүй хээв нэг алхацгаана. Тараад шууд харихгүй гэж байгаа. Эрт харьвал гэрийн ажил дээр яг таарч очно, эсвэл гэрийхэн нь чи чинь ажлаа тасалчаа юу гэж гайхна. За тэгээд ажлаа хийж байгаа гэж цаг нөхцөөж байгаа аятай аль эсвэл ажлын байран дээр нь авчраад уяцан аятай л байцгаана. Тэгэж тэгэж хагас жилийн тайлан тавих болоход бүгд л нэг ухаарсан янзтай ийш тийш таньдаг хүмүүсээсээ тусламж гуйна. За тэгээд л нэг юм тайлан дусаад л дахиад нөгөө цагийг өнгөрөөсөн амьдралаараа амьдарцгаана...
0 Сэтгэгдэлтэй: