Ангийнхандаа зориулаад Эссе хэрхэн бичих хэдэн алхам орууллаа. Жавхланбаяр багшийн 15 онооны эссег сайн хийгээрэй... Зак амжилт хүсье...
Эссегээ яаж бичих вэ?
1-р алхам: Бичихээсээ өмнө
Эхлээд юу бичихээ сайтар бод. Ингэхдээ бүтэц, зохион байгуулалт, дэс дараалал зэргийг үл хайхран бодол санаандаа байгаа бүхнээ цаасан дээр буулга.
Бичсэн зүйлээ утга санаагаар нь хооронд нь холбож үз.
Дэс дараалал, логикийг анхаар.
Одоо бичсэн зүйлийнхээ утга санааг анхааран тухайн эх болгон дээр нарийвчлан ажилла.
Бүгдийг дахин эхнээс бич.
2-р алхам: Эхний хэсэг
Энэ хэсэгт та эссе буюу зохион бичлэгийнхээ товч утга, ерөнхий төлөвлөгөөг
тусгаарай. Эхний хэсэгт эссений товч агуулгыг тусгаж өгвөл уншигчдад ерөнхий утга санааг түргэн ойлгож, үргэлжлүүлэн уншихад хялбар болдог. Тийм учраас та эхний хэсгээ аль болох сонирхолтой, анхаарал татахуйц болгохыг хичээгээрэй.
3-р алхам: Их бие
Их биеийн хэсэг бүр нь өөрийн агуулгыг хадгалсан өгүүлбэрээр эхэлдэг бөгөөд энэ
өгүүлбэр нь ямагт шинэ санаа агуулсан байх ёстой. Дараа нь энэхүү өгүүлбэрийн утга санааг тодруулсан янз бүрийн жишээ, тайлбар, тоо баримтыг нэмж оруулна.
4-р алхам: Дүгнэлт
Зохион бичлэгийнхээ энэ хэсэгт дээрхи бичсэн зүйлийнхээ талаар дүгнэлт гарган
бичих хэрэгтэй.
5-р алхам: Засвар хийх
Та зохион бичлэгээ бичиж дуусгаад чангаар өөрөө өөртөө уншаад үз. Хэрэв та зохиогч биш, харин уншигчийн байрнаас хандвал өөрийн алдаагаа илүү амархан олох болно.
Сайн эссе ямар байх вэ?
* Хялбархан уншигдаж, амархан ойлгогддог зохион бичлэгийг сайн эссе гэж дүгнэдэг. Таны зохион бичлэгийн гол санаа тод гарсан байх ёстой.
* Эссе нь зохиогчоо хувь хүний талаас нь харуулж чадсан байх.
* Эхлэл ба төгсгөл нь ойлгомжтой бөгөөд утаа санаа нь логик холбоотой байх.
Эссе бичихэд анхаарах зүйлүүд
Хэдийгээр зохион бичлэг тань төгс болж чадаагүй ч гэсэн, дараах түгээмэл тохиолддог дутагдлуудыг гаргахгүй байхыг анхаараарай:
* Хэтэрхий том эсвэл эртний үг бүү хэрэглэ. Зарим хүмүүс зохион бичлэгээ ухаантай, гоё харагдуулах зорилгоор хэт том үг хэрэглэдэг. Гэвч эдгээр үгнүүд нь зохион бичлэгийн зөвхөн хоосон чимэг болж, хувь хүний үзэл бодлыг бүрэн илэрхийлж чаддаггүй.
* Дүрмийн алдаа, хэтэрхий мэргэжлийн үг хэллэг буюу сэдэвтэй байх.
* Зохион бичлэгийн зорилго нь утга санаанаасаа зөрсөн, авцалдаагүй байх.
* Ядуу хэллэгтэй байх.
* Тэмдэг нэр болон өөр туслах үг аль болох цөөн ашиглаарай.
* Єргөдлийн маягтанд өгсөн мэдээллээ эссендээ дахин битгий давтаарай.
* Зохион бичлэг нь нэгэн хэмтэй байх ёстой.
* Єөрийнхөө сайн мэддэг, сонирхдог зүйлийн талаар бичих, харин сэдвээ сайн бодох хэрэгтэй.
* Эссе хэтэрхий урт байх хэрэггүй.
* Гол сэдвээсээ хазайх ёсгүй.
За амжилт хүсье!
0 Сэтгэгдэлтэй: