Астон Вилла, Челси багууд хагас шигшээд

“Челси” – “Стоук Сити” – 2:0

Гоол: Лэмпард, 35 (1:0). Терри, 67 (2:0).

Өнгөрөгч шөнө Английн хөлбөмбөгийн холбооны цомын шөвгийн наймын тоглолтууд явагдлаа. Сүүлийн үед тааруухан тоглож буй Челси тун чухал ялалтыг авлаа. Хожлоос гадна Жон Терри гоол хийж багийн сэтгэл санаа, Жон Терригийн сэтгэл санаанд чухал зүйл боллоо.




Тоглолт эхлээд Стоукын “шидэгч” Делапын хажуугийн шидэлтүүд аюул тарьж байлаа. Ер нь ч Челси энэ жил сет-пис буюу стандарт цохилтуудаас олон гоол алдаж байгаа. 30 орчим минутаас Челси санаачилгыг бүрэн авч олон довтолгоог зохион байгуулж байсан. 29 дэх минутад Анелька аюултай довтолж гоол хийх дөхсөн. Харин 35 дахь минутад Челсигийн дэд ахлагч Фрэнк Лампард гоол хийж тоглолтыг тэргүүлж эхлэв. Фрэнк Лампардын 18 дахь ФА цомын гоол, Челсигийн төлөө хйисэн 146 дахь гоол орсон нь энэ. 67 дахь минутад ахлагч Терри өөрийн дархан мөргөлтөөр гоол хийснээр өнгөрсөн жилийн аварга Чеси хагас шигшээд шалгарлаа.



0 Сэтгэгдэлтэй: