Хайртай хайртай л гэнэ чи үргэлж
Харж байна аа би чиний хайрыг
Хардаж байгаа учир халдаж сэтгэл рүү дайрч
Хаанаас ч юм үлгэр чи зохиож байгаа учир
Сэтгэл ойлгож зүрхэнд итгэхгүй байсан юм бол
Сэлүүхэн ганцаар амьдарч байхад
Сэлэм мэт иртэй үнсэлтээрээ
Сийчиж яах гэж орж ирсэ н юм
Хайранд минь дулаацаж , харцанд минь үнэмшихгүй байсан юм бол
Хаалгыг минь татаж өвөрт минь яах гэж ирсэн юм
Хажууд минь өтөлж халамжинд минь ээнэгшихгүй байсан юм бол
Харцанд минь өртөж дурлалыг минь юунд чи булаав
Зүрхэнд хүрч зүүдийг минь юунд биежүүлсэн юм
Зөрөөд өнгөрөх жимгүй болоод тэр үү
Зүгээр л сэтгэлийг минь соривтуулах гэж үү
Зөн билэгийн орчлонд сэтгэлийн жолоо алдуурах гэж үү
Үгүй ээ би үл хүснэ
Итгэл үгүй ийм ахархан хайрыг чинь үл хүснэ
Инээд нь хуурмаг ихэмсэг гадуурхуу үгсийг чинь үл хүснэ
Боол мэт чиний эрхэнд байхыг би үл хүснэ
Бодолдоо дарагдсаар насны эцэст хоосон дотортой байхыг би үл хүснэ
Харин чи юу хүсдгийг хэн ч мэдэхгүй
Харанхуйг эзэгнэгч чөтгөр ч мэдэхгүй биз
Хамгийг бүтээгч бурхан бол бүр таг сохорсон биз
Хайр нэртэй тоглоомны чинь хүүхэлдэй би ч мэдэхгүй
Учирахдаа уруулаа эзэмдүүлсэн шигээ байгаа ч чамаас гуйя
Ухаан бодлыг минь самууруулсан шигээ ялдамхан байгаа ч
Унтах нойронд минь ирдэг шигээ янагхан байгаа ч
Улаан сарнайн дэлбээ шиг үнэн байгаач чи минь
Эсвэл.....
Энхрий дотно үгсээс минь уйдаа юу
Энгэр дулаан цээжнээс минь залхаа юу
Эрхлүүлж нялхруулдаг аашнаас минь үргэх болоо юу
Энэ л сэтгэлээр эгнэгт хайрлана гэснээ мартчихаа юу
Үгүй ээ чи мартаагүй
Үдшийн саран тийм тод байсныг чи мартах учиргүй
Өвлийн жавар тийм халуухан санагдсаныг чи мартах ёсгүй
Чамд хэлэх эцсийн хэдэн үг минь үлдэв
Чамаас ирэх хайрын сүүдрээс чинь гарах цаг ирэв
Гэвч би чамайг орчиж чадахгүй нь уучлаарай
Гэнэн хэдэн үйлдэлд чинь гоморхож ер чадахгүй нь ээ
Харин чи
Хайр минь дутуу байвал хаяад яваарай үүд тэнд байна
Халамж минь хангалтгүй байвал орхиод одоорой орчлон тэнд байна
Амьдрал минь ханамжгүй байгаа бол алсад яваарай алт тэнд бий
Ай чамд буруу байвал аяархан уучлалт гуй би чамайг уучилна аа
0 Сэтгэгдэлтэй: