Би охинтойгоо хамт байхад юу нь болохгүй байна. Би чинь аав нь шүү дээ
Үгүй чи аав нь ч гэлээ эр хүн, би чамтай үлдээчихээд яаж тайван байх юм
Чи надтай яагаад ингэж яриад байгаа юм бэ. Би тэртээ тэргүй хэцүү байна. Чи өөрөө дурандаа бид хоёрыг орхиод явж байна шүү. Хэн ч албадаагүй
Юу гэнээ. . . .дурандаа юу!!! Чи ингэж бодож байгаа юмуу? наад машинаа зогсоо
За тайвшир л даа. Харин очоод бүх боломжийг ашиглаад намайг татаарай хоёулаа байхад учиртай.
Машинаа зогсоо дурандаа гэнэ шүү. Очоод танай ангийн залуугаас өөр таних мэдэх хүн нэг ч байхгүй намайг яана гэж бодохын оронд дурандаа гэнэ шүү.......тэртээ тэргүй асгарах гэж байсан нулимс нь өөрийн эрхгүй гарч тэрээр цонхоор харан хажуугаараа өнгөрөх танил гудамж, зам барилгууд, нүүр царайнуудыг ширтэн нулимсаа залгин явна.
Ганбаа түүнийг хараад гараас нь атган: За уучлаарай даа би ч гэсэн чамайг ингээд яваад өгөхөөр тэр чигтээ явж байгаа юм шиг санагдаад хэцүү байна ойлго л доо. Тиймээ би дурандаа чамайг, охиноо, аав ээжээ, найз нөхдөө, ажлаа хаяад харийн нутгийг зорьж байна. Хэн ч намайг албадаагүй. Тэрээр тайвширч чадахгүй байтал Ганбаа: Одоо битгий уйлал даа. Гэрийхэн найз нөхөд чинь юу гэж бодох юм билээ. Найзыгаа уучлаарай гээд хөтөлсөн гараараа гаран дээр нь үнсээд урдах замаа ширтэн мөн л бодолд дарагдан явна.
Сүх охиноо үнсээд: Миний охин ямарч үед өөрийн бодолтой, зоригтой байгаарай. Нэгэнт л зориод өөрөө шийдсэн болохоор аав ээжийгээ танагтай байгаа дээр газар үзэж их юм сураад ирээрэй, бүр боломжгүй санагдвал гэртээ гүйгээд л ирнэ биз....гээд духан дээр нь удаан үнсэв.
Ээж нь: Охиндоо санаа зовох юм ер байхгүй. Аав нь байна, эмээ өвөө нь байна. Хүний газар биеэ бодож яваарай хэмээгээд зүүн хацар дээр нь үнслээ.
Би Идэрээд хэлсэн байгаа тэр чамд тусална. Та хоёр бушуухан намайг авах талаар бодоорой. Тэгээд таг чиг алга болчихов. Би цаадхыг чинь мэднэ. Арай ч найзынхаа эхнэрийг оролдох хүн биш болохоор би итгэж явуулж байгаа юм.
Чамд энэнээс өөр хэлэх үг олдсонгүй юу? Би ер нь чиний итгэлийг алдаж байсан уу....
Чи яагаад цухалдаад байгаа юм бэ. . .за удахгүй уулзая хэмээгээд уруул дээр нь үнсээд тэврэхэд хэдхэн сарын өмнө харсан зүйл нь харагдаж дургүй нь хүрч бушуухан гараас нь мултараад бүгдийг нэг гүйлгэн харж санаа алдан баяртай Улаанбаатар минь, өсөж төрсөн нутаг минь, хайртай охин минь ээж аав минь. . . түр баяртай
0 Сэтгэгдэлтэй: