Өнгөрсөн бүхнийг сөхөөд намайг эрээд хэрэггүй
Өөрийг чинь хайрладаг байсан тэр жаахан хүү олдохгүй
Чамайг хайрладаг байсан хайраа чандын чанд нуучихсан
Чангаар дуудаад ч тэр эргэж ирэхээсээ өнгөрсөн
Алаг энэхэн хорвоод чамтай учирсанаас хойш
Амьдралын баяр баясгаланг чиний л төлөө золиослсон
Андуурч дурласан тэр л мөчөөс хойш
Аз жаргалын шувуухай намайг орхиод ниссэн
Нүдэн дээр минь тэр л хүүг тэвэрэхийг хараад
Нүгэлт энэ орчлонд сохор төрөөгүй дээ харамссан
Дэрээ нэвтэртэл уйлахдаа аймшигт ганцаардалыг мэдэрсэн
Дэндүү их хайртай болохоор чамд би гомдож чадахгүй
Гутарал бүхнээ умартан байж худалаа инээсэн
Гуниглах зүрхээ аргадан байж найз нь чамайг зүхсэн
Чамгүйгээр байх дэндүү уйтгартай ч амьдарсаар л байна
Чангаар орилох хүсэл тээсэн ч тэвчсээр л байна
ЧАМДАА БИ ХАЙРТАЙ
0 Сэтгэгдэлтэй: