ЧАМД Л БИ ХАЙРТАЙ


Намайг сайхан үгээр хуурдаггүйд чинь
Нартад бас тоодоггүй болохоор чинь
Бусдын адил надад дурлаагүй учраас
Буруу ч гэлээ чамдаа л би хайртай.
Анхнаасаа намайг хайрлаагүй болохоор
Анзаарч сэтгэлийг минь мэдрээгүй учир
Хааяа ч гэсэн энхрийлээгүй ч гэлээ
Харин ганцхан чамдаа л би хайртай
Эгэл биш чи гэдэг орон зай
Эдгэшгүй сэтгэлийг минь мэддэг бол
Энэ хорвоо дээр намайг хайрлаж чадах болов уу
Энхрийлж надтай хамт байх болов уу

0 Сэтгэгдэлтэй: