Хатсан навчсын уйлаан зүрхийг зүсэх
Халуун наран цаанаа л хүйтэн цацруулсаар
Намар цагийн сүүлчийн бороо дусалсан өдрөөр
Найгах моддын дор дэлбээлсэн есөн сарын цэцэг
Өдөр бүрийг жаргалтай байлгахыг хүсдэг хэдий ч
Өөрөөсөө өөр хэнийг ч гуйхгүй ээ гэж бурханд ам гарах
Ертөнц тод өнгөө алдаад бүүдийж байхад
Ердөө л түүнд л үл нийцэх есөн сарын цэцэг
Өвлийн жихүүн салхи түүнийг жиндээсэн ч
Өөрөө би даараагүй гэж бардамнан
Зориг тэвчээрт ухаангүй дурласан болохоор
Зовлонг тэмцлээр туулах есөн сарын цэцэг
Хөндүүр цээжинд нь гуниг шууртал салхилсан ч
Хүнээс далдуурхнаар түүнийгээ нуух
Талын өнчин сартай ярилцаж хонодог ч
Танхилхан уудам талын есөн сарын цэцэг
Эх сурвалж: Э.Бүжинлхам
0 Сэтгэгдэлтэй: