ЭРЧҮҮДЭЭС ЮУ ХҮЛЭЭХ ВЭ?

Найз залуугийнхаа хайр дурлалыг яаж ойлгож, хүлээж авдгийг нь мэдвэл та хоёрын ирээдүй ямар байхыг тодруулж болно гэнэ шүү. Үүнийг аль дээр үед Аристотель гаргасан байна. Хайр дурлалын үндсэн 6 хэв шинжид хуваагддаг гэнээ.
Бүсгүйчүүд минь үүнийг мэдэж толгойг чинь эргүүлээд байгаа тэр асуултандаа хариулт аваарай.

Агапе-өөрийгөө золиосолсон дурлал

Хайр дурлал гэдгийг хайртай бүсгүйдээ л сайхан байлгахын тулд бүхнийг өгөх, хийх ёстой гэж ойлгодог эрчүүд энэ шинжид хамаарагдана.

Тэр биеэ яаж авч явдаг вэ?
Танд хайртай гэдгээ хэлэхээс өмнөө удаан хугацаагаар “эргүүлж”, зөвхөн танд л сайхан зүйлийг хийхийг хичээнэ. Тэр танд өгсөн, зориулсан нэг ч зүйлдээ өчүүхэн ч хариу шаардахгүй. “Би чиний төлөө сүүлийн дусал цусаа өгөхөд ч бэлэн” гэж хэлж ч магадгүй.

Түүнээс юу хүлээж болох вэ?
Ийм дурлал олон сайн талтай л даа. Таны төлөө өөрийнхөө эрх ашиг, хүсэл сонирхлоо ч золионд гаргаж чаддаг хүн найдвартай санагдаж хүндлэл хүлээнэ. Харамсалтай нь үүнээс илүү гарах юм байхгүй. Учир нь эцсийн эцэст ийм байнгын хэт анхаарал нь яршигтай санагдаж эхэлнэ. Та галзуу тачаалыг хүсч байхад залуу чинь халамжит эцгийн дүрээ огт солихгүй. Мэдээж таныг хүн ингэж халамжилж байх нь сайн хэрэг. Гэхдээ ийм шинж нь сексийн амьдралд огтхон ч нийцдэггүй. Ийм эрэгтэй танаас юу ч хүсж шаарддаггүй учраас та түүнийг үнэлж хүндэл нь улам бүр багассаар унтардаг. Ийм эрчүүд таны санаа бодол, хүсэл сонирхлыг чинь мэдэж байнга хянахыг эрмэлздэг бөгөөд өөрийн хэт халамжаараа залхаах болно.

Людус буюу дурлал бол тоглоом хэмээх хэв шинж

Энэ нь юун түрүүн сексийн дур хүсэл дээр л оршин тогтноно.

Тэр биеэ яаж авч явдаг вэ?
Тэр чамайг залхтал чинь эргүүлж халамжлахгүй. Учир нь тэр эмэгтэй хүнтэй секс хийж байна гэдэг нь өөрөө хайр дурлалаа илэрхийлж байгаа хэрэг гэж үздэг. Анх уулзаад л өөртэй чинь секс хиймээр байна гэдгээ илэрхийлнэ. Тэр таныг хувь хүний чинь хувьд ойлгож мэдрэхийг хүсэхгүй бөгөөд хүслийг нь хүлээж аваагүй тохиолдол бүрийг доромжлол мэт боддог. Удалгүй “тэгвэл бид яах гэж зууралдаад байгаа юм бэ” гэсэн бодлоо ил хэлж ч магадгүй. Бүсгүй ийм эрэгтэйг өөрөөсөө холхон зайд барих тусам түүний сэтгэл нь хөрч хөндийрнө. Нэгэнт секс хийхийг хүсэхгүй байгаа юм чинь би энэ хүүхэн намайг сонирхохгүй байна гэж боддог. Түүнээс гадна энэ залуу танаас өөр хэд хэдэн бүсгүйтэй, таныг нүдэн дээр нь өөр эртэй илт сээтэгнэсэн ч хардаж сүйд болохгүй. Тэр зүрх сэтгэлийн хувьд таныг ойлгож ойртохыг бодохгүй, та хоёр холхон байвал таныг мартчихдагийг нь ч та мэдрэх болно. Тэр зөвхөн дараа нь хэзээ уулзах вэ гэж л тан руу утасдана.

Түүнээс юу хүлээж болох вэ?
Эхлээд та хязгааргүй их сэтгэл хөдлөл, мэдрэмжээр дүүрэн байх болно. Дараа нь тэр их хүсэл тачаалаа буурангуут та хоёрыг ердөө секс л холбожээ гэдгийг ойлгоно. Секс гэдэг бол хайр дурлал юм гэж боддог эр хүн бол ихээхэн хувиа хичээсэн, зөвхөн өөрийн хүсэл сонирхлыг л боддог хүн юм. Хэрвээ та түүний сексийн нь хэрэгцээ, таашаалыг хангаж чадахгүй л бол тэр дорхноо хөрнө. Ийм эрэгтэйн сэтгэл нь гүнзгий, суурьтай биш. Тэр зөвхөн тантай хамт байхдаа л танд хайртай, бусад үед огт санахгүй. Түүнийг хаяхаар шийдсэн бол та шөнө тан руу утасдаж уучлал гуйна, сарнайн багц тэвэрч ирээд учирлаж аргадна, танд хайртайгаа хэлж хамт байхыг хүснэ гэж горьдсоны хэрэггүй. Та хоёрын харилцаа зөвхөн сээтэгнэл төдий бөгөөд хэр удаан үргэлжлэхийг нь зөвхөн та л мэднэ. Хэрвээ та түүнээс ямар нэг хариуцлага шаардаж, өөрийнхөө түүнд зориулж байгаа сэтгэлийн хариуг нэхэхгүй бол удаан хугацаанд сайхан секс хийж болно гэсэн үг.

Эрос буюу мэдрэмжит дурлал

Энэ нь юун түрүүн үнэнч сэтгэл дээр тулгуурлах бөгөөд бие махбодын харилцаа хоёрдугаар зэргийн л асуудал

Тэр биеэ яаж авч явдаг вэ?
Таны амьдрал, тохиолдож буй асуудал, бэрхшээлийг чинь их сонирхоно. Анхны учрал чинь олигтой болж сайхан секс хийж чадаагүй ч байлаа эхнийхээ шөнийн дараагаа эхлээд алга болоод өгөхгүй. Та хоёрт ярих зүйл, санаа нийлэх юм ихтэй. Тэр өөрөө ганцаараа яриад байхгүй, таны санаа бодол, сэтгэлийг ч сонсоно.

Түүнээс юу хүлээж болох вэ?
Та бараг л төгс төгөлдөр хүнээ олоод авчихаж. Тэр зөвхөн өөрийгөө үнэлээд байхгүй, танд зориулсан зүйл, сэтгэлийнхээ төлөө хариу нэхэхгүй. Түүнээс “Би чиний төлөө бүхнийг хийж байна. Гэтэл чи өчүүхэн үнэлдэггүй, ямар ч талархалгүй….” гэх мэт үг сонсохгүй. Та түүнтэй хамт байгаа нь түүнд таалагддаг, хангалттай санагддаг, өөрөө ч таныг халамжлахдаа дуртай байна. Энэ бол жинхэнэ хайр.

Мания буюу галзуурсан дурлал

Энэ нь хүсэл тачаал, хардалт дээр үндэслэнэ.

Тэр бие яаж авч явдаг вэ?
Ийм эрэгтэйн хайр дурлалын төв нь та биш тэр өөрөө байдаг. Тэр бусад хүмүүсийн өмнөөс л элдвийг хийж, шийдвэр гаргаж явдаг. Энэ нь гэр доторх ахуйн жижиг хэрүүлээс эхлээд ямар ч шалтгаангүй элдэв доромжлол гээд янз бүрээр илэрнэ. Ийм эрэгтэй өөрийн эрхгшүй та холёрын харилцаанаас өө эрж, ямар ч асуудалгүй байхад хүртэл өөрөө маргааны эхийг бий болгож, зохион гаргаж ирдэг. Тэр нь бүр хамгийн хөгийн юм байж ч мэднэ. Жишээлбэл түүнд таны аяга тавгаа яаж угааж байгаа чинь таалагдахаа болилоо гэдэг ч юм уу. Эсвэл чи дэндүү их мөнгө үрэх юм гээд л үглээд эхэлнэ. Тэд бусад хүмүүс түүнд захирагдах ёстой гэж үздэг бөгөөд тэр тантай хамт байгаа учраас та түүнийг хайрлах ёстой гэж боддог. Ийм хүмүүс өдөр тутмын амьдрал, гуниг, ганцаардал, хариуцлагаас дандаа мултарч явдаг бөгөөд цөөнгүй удаа гэрлэдэг.

Түүнээс юу хүлээж болох вэ?
Эрүүл биш хардалт эн түрүүн гарч ирнэ. Тэд таныг алдчих вий гэж айж байгаа хэрэг биш, таныг өөрийнх нь эрхшээлээс гарчих вий гэсэндээ л харддаг. Та хэдийчинээ үгээр нь, сул зөөлөн байж захирагдана, тэр төдийчинээ өөртөө итгэлтэй болж та ямар нэг зүйлээр түүнд өртэй гэсэн бодол төрүүлэхийг эрмэлзэнэ. Таны халамж, хайрыг байх ёстой юм мэтээр хүлээн авч огтхон ч үнэлж үзэхгүй. Та түүнтэй ойртож ханьсахыг хэдий хүснэ, тэр хэрээр таныг өөрөөсөө түлхэх болно. Эсвэл, бүр эсрэгээр та хэр зэрэг түүнээс холдож, хүйтэн байна тэр тусам улам өөрт чинь наалдан хойноос чинь хөөцөлдөх болно. Тэгснээ дахин хүйтэн хөлдүү болно. Ийм байдлаар таныг бүр залхтал чинь үргэлжилнэ. Гэхдээ өөрийн нэр хүндийг нэмэгдүүлэх үүднээс салах саналыг тэр өөрөө гаргаж өөрөө эхэлж алхам хийнэ гэдгийг анхаарахад илүүдэхгүй.

Прагма буюу жигнэн үзэгч дурлал

Тэр бие яаж авч явдаг вэ?
Ийм эрэгтэй хамт байхад аятайхан эмэгтэйг олох хүсэлтэй бөгөөд үүнийгээ илэрхийлж хэлнэ. Өөрөөр хэлбэл тэр анхныхаа харцаар дурлах сайхан бүсгүй юмуу хамтдаа галзуу сексийн амтыг мэдрэх бүсгүйг эрж хайдаггүй. Танилцангуутаа тэр таныг гэрийн ажилд хэр вэ, элдэв ааш гаргадаг уу, хоол хэр хийдэг вэ гэдгийг л мэдэхийг хүснэ. Өөрөөр хэлбэл хэнтэй хамт амьдарвал аятайхан бол гэдгээр л сонголтоо хийнэ.

Түүнээс юу хүлээж болох вэ?
Хүсэл тачаал, гэнэтийн шийдвэр алхам танай амьдралд огт тохиолдохгүй. Таныг яг л эд бараа мэт сонггон авчээ гэсэн мэдрэмж төрөх болно. Та түүнд эд мөнгө, нам тайван амьдрал, амгалан байдал, цэвэр орчин гэх мэт хэрэгтэй зүйлүүдийг өгч байгаа үед тэр танд хайртай байна. Хэрвээ энэ бүхэн зогсвол салалт ирнэ. Ийм эрчүүд өөрийнхөө зүрх сэтгэлийг ямагт хянаж байх бөгөөд таныг ч ийм байхыг шаардана. Хэрвээ танд байнгын өөрчлөлт, хөдөлгөөн, сэтгэл догдлуулсан зйүл хэрэгтэй бол ийм эр танд огт тохирохгүй.

Сторге буюу дурлал-нөхөрлөл

Тэр бие яаж авч явдаг вэ?
Тэр танд өөрийнгхөө бүх л асуудал, таван үеийнхээ үүх түүхийг ч ярьж орхино. Та түүнтэй юу ч ярьж, юугаа ч хуваалцаж болно гэдгийг ойлгоно. Түүнд ямар нэг юм хэлэх үү, болих уу гэсэн эргэлзээ танд хэзээ ч төрөхгүй, та хүссэн үедээ хүссэн юмаа зүгээр л чөлөөтэй ярьчихна. Та ямар ч үед түүнээс дэмжлэг авч, таныг ойлгож хандана гэдэгт нь итгэлтэй байж болно.

Түүнээс юу хүлээж болох вэ?
Удалгүй танд их хүчтэй сэтгэл хөдлөл үгүйлэгдэж эхлэх байх. Шинэ мэдрэмж, шинэ байдлыг хүсэн хүлээх болно. Та хоёр бие биенийхээ бүх л бодол, хүсэл эрмэлзлийг мэддэг болчих юм бол үүнээс цааш ойртох боломжгүй юм. Ийм тохиолдолд хэн хэндээ уйтгартай санагдаж эхэлнэ. Тиймээс ийм залуутай учирвал та зөвхөн өөрийн гэсэн мэдрэмжи, хүсэл эрмэлзлийг чинь бий болгож байхад туслах хобби, сонирхох юмтай болоорой.

0 Сэтгэгдэлтэй: