ДЭЛХИЙД ТЭРГYYЛЭГЧ PEPSI БРЭНДИЙГ МОНГОЛД YЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

ДЭЛХИЙД ТЭРГYYЛЭГЧ PEPSI БРЭНДИЙГ МОНГОЛД YЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ


"Жи Эн Бевережис" ХХК нь Дэлхийн хvнсний салбарт тэргvvлэгч PepsiCo International корпорацийн ус, ундаа, жvvс болон бусад тєрлийн бvтээгдэхvvнийг Монгол улсад худалдах, vйлдвэрлэх онцгой эрхийг 2008 онд авсан бєгєєд 110 гаруй жилийн тvvхтэй дэлхийд тэргvvлэгч PEPSI брэнд болон MIRINDA, 7Up брэндийн ундааг Монголд vйлдвэрлэж эхэллээ. "Жи Эн Бевережис" ХХК нь АНУ-ын PepsiCo International корпорацийн тусгайлсан жор, технологийн дагуу Монгол улсын стандарт эрvvл ахуйн шаардлагад нийцvvлэн PEPSI, MIRINDA, 7Up ундааг vйлдвэрлэх ба одоогоор 150 гаруй ажилтантай бєгєєд эхний ээлжинд ашиглалтад орж буй энэхvv vйлдвэр цагт 17000 тонн бvтээгдэхvvн vйлдвэрлэх хvчин чадалтай, хамгийн сvvлийн vеийн Герман улсын KHS фирмийн тоног тєхєєрємж бvхий бvрэн автомат vйлдвэр юм. Мєн хvнсний бvтээгдэхvvнд тусгай нарийн шинжилгээ хийх зориулалттай Япон улсын хамгийн сvvлийн vеийн иж бvрэн лабораторийг ашиглалтад оруулснаар vйлдвэрлэсэн бvтээгдэхvvндээ нарийн мэргэжлийн шинжилгээг хийх бєгєєд ингэснээр хэрэглэгчиддээ чанартай, найдвартай бvтээгдэхvvнийг нийлvvлэх баталгаа болж байна. Мєн "Жи Эн Бевережис" ХХК нь цаашид ПэпсиКо Интернэшнл корпорацийн бусад тєрлийн ус, жvvсийг vйлдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна.

ПЭПСИ БРЭНДИЙН YYСЭЛ, ХЄГЖИЛ:

1890 оны зун Хойд Каролина мужийн Нью Берн хотод залуу эм зvйч Салиб Брэдхэм бусад эмийн сангуудад vйлдвэрлэгддэг хийжvvлсэн ундаануудаас ялгарах, амт сайтайн дээр хvний ходоод гэдэсний vйл ажиллагааг сэргээх vйлчилгээтэй, коланы самарын ханд, болон "ховор тосны" хольцоос жор зохион бvтээж шинэ тєрлийн ундаа гаргаж авснаар эхэлдэг аж. Тvvний бvтээсэн ундаа орон даяар маш ихэд алдаршин "Брэдийн ундаа" хэмээн хvмvvсийн амтархан уудаг ундааны нэг болсон бєгєєд 1902 оны 12 – р сарын 24 – нд Хойд Каролина мужид Пэпси-Кола компаниа анх байгуулж Брэдхэм ерєнхийлєгчєєр нь єєрєє ажиллажээ.
Пэпси-Кола Компани нь тvvний арын єрєєнд байрладаг байсан бєгєєд барааны тэмдэг авахаар АНУ – ын Патентийн Газарт хандаж 1903 оны 6 – р сарын 16 – нд барааны тэмдгээр бvртгvvлэв. Ингэж эм зvйч Брэдхэм хожим нь хvн тєрєлхтний уух дуртай ундааны нэг, дэлхийн тэргvvлэх брэндийн нэг болох ПЭПСИ ундааг бvтээсэн тvvхтэй.

ПЭПСИ ЄНЄЄДЄР:

PepsiCo International корпораци нь 110 гаруй жилийн тvvхтэй, 1898 онд анх Pepsi Cola ундааг vйлдвэрлэж эхэлсэн бол єнєєдєр дэлхийн ундааны зах зээлийн тал гаруй хувийг эзэлдэг, 210 гаруй улс оронд 290,000 гаруй ажилчидтайгаар vйл ажиллагаа явуулдаг дэлхийн хоёрдогч том хvнсний компани юм. Тус корпораци нь Pepsi, Mirinda, 7Up, Mountain Dew зэрэг ундаа, Aquafina цэвэр ус, дэлхийн №1 жvvс болох Tropicana, Lipton iced tea, Starbukcs coffee мєн Lay’s chips, Quakers зэрэг дэлхийд хэрэглэгчдийн єдєр тутмын хэрэглээ болсон 300 гаруй нэр тєрлийн хvнсний бvтээгдэхvvнийг vйлдвэрлэдэг юм байна.

0 Сэтгэгдэлтэй: