Тиймээс 35 нас хүрээд эргэж хараад харамсахгүй, ирээдүйн амьдралдаа санаа зовохгүйн тулд анхаарах ёстой хэдэн зүйлийг тусгасан дараах төлөвлөгөөний загварыг толилуулж байна.
18 нас: Эцэг эхээсээ тусдаа амьдарч, бие дааж сур.
19 нас: Хувцас, амралт, зугаа цэнгэлд эориулж олон төрлийн мөнгөн хуримтлал үүсгэ.
20 нас: Амралтын өдрийг гэрээсээ өөр газар өнгөрөө.
21 нас: Долоо хоногт хоёр удаа спортоор хичээллэ.
22 нас: Долоо хоногт нэг удаа хоолны шинэ жор сур.
23 нас: Улсаас тогтоосон баяруудын нэгийг эцэг, эхийнхээ гэрт өнгөрөө.
24 нас: Сард нэг удаа дэлгүүр хэсч, өөртөө шинэ хувцас худалдаж ав.
25 нас: Эмэгтэйчүүдийн хөгшрөлт энэ насанд эхэлдэг тул шөнө унтахдаа нүүрээ тосол.
26 нас: Торх шиг галбиртай болохгүйн тулд хоолоо хянаж идэж сур.
27 нас: Гэр бүлийн ачаалалд дарагдахаасаа өмнө уншиж, мэдэх ёстой зүйлсээ хийж өөрийгөө хөгжүүл.
28 нас: Жилд хоёр удаа удаан уулзаагүй найзуудтайгаа уулз.
29 нас: Аав, ээждээ боломжийн хэрээр мөнгө өг.
З0 нас: Шинэ оны эхээр хийж ажил, ирээдүйн амьдралаа төлөвлө.
31 нас: Найз нөхдийн хүрээллийг бодлоготойгоор үүсгэ.
32 нас: Ойрын хэдэн жил мартагдсан хоббийгоо сэргээ.
33 нас: Хоёр жилд нэг удаа аялалд явж занш.
34 нас: Үе үе эмчид үзүүлж зөвлөгөө авч сур.
35 нас: Долоо хоногт хоёр цагийг зөвхөн өөртөө зориул
0 Сэтгэгдэлтэй: