Гэвч... эмэгтэй хүн ямар байх ёстой вэ? Эмэгтэй хүний эрхэмлэх есөн зүйл Сайн болоод сайхан эмэгтэй гэдэг яриа хөөрөө, хөдлөл байдал нь аядуу зөөлөн, хэний ч сэтгэлд нийцэх, хатуу ширүүн үг хэлэхийг тэвчдэг, юм бүхэнд эв зүйг эрхэмлэдэг, хүнийг их бага гэж ялгахгүй, тэднээс үг сонсохыг хичээдэг, ахлах захлах ёс горимыг барьдаг, санаа сэтгэл шулуун, нэг барьсан чигээ хэзээ ч алддаггүй, эрдэм боловсрол эзэмшээгүй ч амьдралын ухаан, харилцахуйн ёсыг сайн мэддэг, хүнд тусархуу, харахад нүдэнд дулаан, сэтгэлд аятай байдаг байна. Жинхэнэ сайхан бүсгүй зүс царайнаасаа илүү, сэтгэлийн сайхан ихтэй байдаг. Муу болоод муухай эмэгтэй гэдэг гэр орон нь тохь тух муутай, ямарваа ажилд хойрго муу, бусдын хүч хөдөлмөрийг завшихыг боддог, удам дамжсан буюу архаг хууч өвчтэй, эх нөхөртөө хайр халамж муутай, зугаа цэнгэлд хэт дуртай, бардам дээрэлхүү зантай, магтуулах, өөрийгөө дээгүүр бодох дуртай, юмны учир холбогдлыг ухаж ойлгохын оронд өөрийн бодсон санаснаар муйхарлан зүтгэх, хуурч мэхлэх дуртай, намба хөдөлгөөн тааруу, ширүүн дориун алхаа гишгээтэй, хувцасны хэв загварын хойноос хөөцөлдөхөөс биш, биедээ таарч тохирсон эсэхийг бодох нь бага байдаг байна.
0 Сэтгэгдэлтэй: