Найз гэдэг багний цаанаа чамайг хайрлах хайраа нуучихаад
Намуухан инээмсэглэн ярихыг чинь харах би дуртайдаа дэргэд чинь байдаг
Надтай танилцуулах гэж хайртай хүнээ дагуулан догдлон ирэхэд чинь
Нартад чамтай учирсандаа хамгийн ихээр харамсан өөрийгөө би зүхсэн
Хуримын цагаан даашинз өмсөөд урдуур минь эргэлдэн гүйхдээ
Хайрын минь булшин дээр бүжсэнээ чи минь даанч мэдээгүй
Харууслын нулимсаа гашуун дарсаар даруулан уусан өдрүүд дэндүү олон
Хамгийн ихээр жаргалыг хүссэн минь харин чин сэтгэлээсээ байсан
Жаргалтай л байвал зүрх сэтгэлээ хэчнээн сийчүүлсэн ч би чадна
Жавар хургасан хайрын ертөнцдөө чамайгаа би хоримооргүй байна
Хүсэл хяслын хорвоод чамаар дутаж амьдарч чаднаа хонгор минь
Хамгийн сайн найз гэдэг нэрийн дор хайраа нуусаар насаа элээе дээ..
Нийтлэлч: Надаас Урсах Чөлөөт Үгс
0 Сэтгэгдэлтэй: