Салхи аа, чамд би атаархаж байна
Түүний минь хацарыг чи л илбэж чадна дураараа
Түүний минь уруул дээр чи л үнсэж чадна зөөлхнөөр
Түүний минь биенд чи л хүрч чадна ханатлаа
Сар аа, чамд би атаархаж байна
Санахын, санаад шаналахын зовлон чамд үгүй
Сэтгэл өвдөж, зүрхэндээ уйлах хэрэг чамд үгүй
Сөхөрч цөхөрч, итгэл алдрах тохиол чамд үгүй
Би чимээгүйхэн мэлтийх ганцаардмал сар болж
Бүхний эхлэл анхны болзоон гэрч болмоор байна
Би салхи болж хэнд ч мэдэгдэлгүй чамайг тэвэрмээр байна
Би бороо болж чиний л дээрээс асгармаар байна.
0 Сэтгэгдэлтэй: