Челсигийн цэнгэлдэх Stamford Bridge

Челси үүссэн цагаасаа эхлээд ганцхан л цэнгэлдэх хүрээлэнтэй байсан ба тэр нь Стамфорд Гүүр цэнгэлдэх хүрээлэн билээ. Энэ нь 1877 оны 4 сарын 28 нд албан ёсоор нээгдсэн юм. Эхний 28 жилдээ хөлбөмбөгийн клуб гэхээсээ илүү Лондонгийн хөнгөн атлетикийн клуб маягаар хэрэглэгддэг байсан 1904 онд бизнесмэн Гүүс Меарс түүний дүү Жософ нар уг 12.5га газарыг худалдан авч хөлбөмбөгийн тэмцээн зохиох эрмэлзлэлтэй байсан. Стамфорд гүүр цэнгэлдэх хүрээлэнг хөлбөмбөгийн талбай засдаг Арчибалд Леитч Меарс-ийн гэр бүл тохижуулж өгсөн. Меарсийн гэр бүл цэнгэлдэх хүрээлэнгээ Фулхам клубд санал болгосон ч уг баг нь саналаас нь татгалзсан билээ. Ихэнх шинээр үүссэн хөлбөмбөгийн клубууд нь эхлээд үүсчихээд дараа нь талбайгаа хайдаг байсанч Челси клуб нь цэнгэлдэх хүрээлэнгээ ашиглахын тулд байгууллагдсан билээ. Бараг бүх хөлбөмбөгийн клуб дүүрэгнийхээ нэрээр нэрлэгддэг байсан ч Фулхам гэдэг клуб байсан учир Челси баг нь зэрэгцээ орших дүүрэгнийхээ нэрийг авсан юм..

Челсигийн цэнгэлдэх хүрээлэн анх үзэгчидийн суудалгүй ба 100 000 хүний багтаамжтай байсан. Дээвэр нь дуулга хэлбэртэй баригдсан байсан тул Shed End буюу Дуулганы зах гэдэг нэртэй болсон энэ газар 1960-1980 оны хооронд хөгжөөн дэмжигчдийнх нь бишрэн шүтдэг газар болсон юм.
Кен Батис Станфорд гүүр цэнгэлдэх хүрээлэнгээ засахдаа олон шинэ зүйлүүдийг нэмсэн Жишээ нь 2 зочид буудал, баар зоогийн газар ба Челси гэдэг нэртэй том дэлгүүр барьсан. Батис эдгээр зүйлсээр олон үзэгчидийг татна гэж төлөвлөсөн ч сайн ашиг олж чадаагүй билээ. 2003 онд Абримович Челси багийг авахад санхүүгийн өр багийн нуруу нь дээр том дарамт болсон билээ. Сүүлд Абрисович Челси тосгон гэж нэрлэгдэх нөгөө олон зүйлсээ орхиж хөлбөмбөгтөө анхаарлаа хандуулахаар болсон.

0 Сэтгэгдэлтэй: