Хятад ажилтануудад халдаж, нэгийнх нь амийг бүрлэгсэн хэрэг гарлаа

Хуучнаар Кино үйлдвэрийн хойно, Усны тоолуурын төв лабораторийн дэргэд гурван хэсэг орон сууцны барилгын ажил эхэлсэн нэгэн томоохон хашаанд энэхүү хэрэг болсон байна. Хэргийн талаар холбогдох хүмүүсээс лавлахад “Яг ямар нэртэй компани энд барилга барьж байгааг нь мэдэхгүй байна.
Цагдаа, прокурорын байгууллагын бүрэлдэхүүн хэргийн газар анхны үзлэг хийсэн. Өчигдөр 23.00 цагийн үед цагдаа нарыг түргэн цугларалтаар дуудаж цуглуулаад, тус хэргийн газарт ажиллуулсан. БНХАУ-ын иргэн хоёр хүн барьж буй барилгынхаа харуулаар байсан юм шиг байна лээ. Тэдний нэгийг энэ газарт нь хөнөөгөөд, нөгөөг нь хүнд шархдуулаад явсан бололтой” гэв.
Тус дүүргийн цагдаагийн хэлтсийн эх сурвалжаас авсан мэдээллээр амьд үлдсэн хохирогч нь цагдаагийн байгууллагад болон барилгын компанийнхаа эздэд дуудлага өгчээ.
Тэрбээр цагдаагийн байгууллагад анхны өгсөн мэдүүлэгтээ “Энэ сарын 13-ны 22.50 цагийн үед биднийг унтахаар хэвтэж байтал 7-8 залуу дайрч орж ирээд гартаа барьсан мод, төмрөөр толгой түрүүгүй цохисон. Улмаар бидний 2-3 гар утас, “Lenovo” маркийн компьютерийн дэлгэц зэрэг эд зүйлийг авч явсан” гэжээ.
Шархадсан хятадын иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Түүний биеийн байдал тийм ч сайнгүй байгаа аж.
Одоогоор хэргийг үйлдсэн байж болзошгүй 7-8 хүнийг эрэн сурвалжилж байгаа ч хараахан сэжүүр олж тогтоогоогүй байгаа гэнэ.

ЭХ СУРВАЛЖ : www.amjilt.tk

Миний бодол

Үндсэрхэг үзлийн үүднээс уншвал зөв ч юм шиг,хүний эрх энэ тэр гээд бодоод үзэхээр буруу ч юм шиг...Хятад бол ирээдүйд дэлхийн шинэ их гүрэн болж гарч ирэх нь гарцаагүй.Энэ байдлаараа хэдхэн жилийн дараа Хятадаас эдийн засгийн хувьд хараат болох вий дээ.Одоо Монголчуудыг хятадуудын хийсэн хувцасыг тайл гэж хэлэх юм бол хувцастай үлдэх хүн ховоршд.За тэгээд өөрсдийхөөрөө тунгаана биз дээ.Мэдээж энэ бол миний блог,миний үзэл бодолын талбар....

0 Сэтгэгдэлтэй: