МӨРӨӨДӨЛ

Хаврын найртай улирал бас дахин ирж
Бургасны мєчир цэцэглvvлэн эхлэв
Хайртай янаг чи хэзээ хvрч ирж
Миний зvрхийг баясуулан цэнгvvлэх вэ?

Єндєр уулын орой дээр гарахад
Холын бараа цэв цэлийн vзэгдэнэ
Єєрийн биед хоёр жигvvртэй болоосой,
Даруй нисч чамдаа очих юмсан

Гэгээн нар нэгэнтээ ойртон ирж
Цонхны дорхийг гэрэлтvvлэн эхэллээ
Хэдийнээ амраг чи одоо учирч
Миний хэнхдэгт зул барих цаг боллоо

Агаарт нисэн жиргэгч шувуу
Малчин хvнд хєгжим зугаа болно
Алс газраас дурсан суугч хонгор чи
Миний сэтгэлд мєрєєдєл болно.
Д.Нацагдорж

0 Сэтгэгдэлтэй: