Хаашаа ч харсан хар эрээн хүмүүс алхалдана
Хажуугаар нь бас нохой ч яваа харагдана
Автобусны цонхоор амьдрал бараан үзэгдэнэ
Автобусан дотор гунигтай хүмүүстэй хамт явна
Архи уусан согтуу, ажилруугаа яарсан залуучууд
Хүүхдээ хөтөлсөн ээж, хүмүүст дуулж суугаа хүү
Утаа, тоос, шороо нэг л өнгөгүй
Замын хажуу дах хөгшин улиаснууд
Гараа тэнгэрлүү сарвайлган өршөөл эрж буй мэт
Нэг л эв хавгүй цувааж яваад хөшөө болсон хүмүүс шиг зогсоно
Машин тэрэгний дуу, өөр бусад нь юу нь үл мэдэгдэх ая
Миний чихэн дээо бөмбөрдөх мэт төвөгтэй шуугина
Хавар цагын дүр зураг хар бараан өнгөтэй...
Миний нүдээр ингэж харагдах юм даа....
0 Сэтгэгдэлтэй: