Жаргал зовлон ээлжилдэг хорвоо



Өглөөний нар дээр хөөрөн мандаж тоонон завсраар шинэ өглөө ирж буйг илтгэх мэт гэгээ татуулан туслаа. Үүрээ нүүрэн дээр нь нарны туяа тусахад сэрэх гээд чадахгүй хэвтэнэ. Үүд онгорхой байгаа бололтой гадаа үнээ мал мөөрөлдөн хөдөө талын ижил дасал болсон анхилуун цэвэр агаар хамар цоргих нь нэн тааламжтай. Тэрээр нүдээ нухалсаар хамаг биеэ тэнийлгэн нэг сайхан суниагаад өндийтөл ээж нь аль хэдийнээ босчихсон цай үйж суув. Үүрээ нэг өглөө ч болов эртхэн босоод ээждээ цай чанаад өгчихгүй хэмээн өөрийгөө бодсоор бушуухан өндийж:
 
Өө ээж, бас л өөрөө үнээгээ саагаа юу, намайг дуудчихгүй дээ. Би ямар амралтанд ирсэн биш нам унтчихсан байна ш дээ. Ямар сайхан байна аа. Таныгаа, гэрээ ямар их санав аа гээд хошуугаа унжуулан саалийн үнэр нэвт шингэсэн ээжийнхээ хүрэн тэрлэгэнд наалдан хүзүүдэн автал  Долгор охиноо зулай дээр нь үнэрлэн үсийг нь илбэнгээ:
 

Иш, миний муу охин л ижийгээ гэх юм даа. Амралтаараа ирсэн хүн жаахан амраад явалгүй яахав. Ээж нь ямар ганцаараа байж сураагүй биш. Ганц сар ч болов ээжийнхээ цайг уугаад сайхан амраад яв охин минь. Одоо сургууль соёлоо ч төгсөх болчихлоо, нэг жил юу байхав. Муу эцгийн чинь үлдээсэн жаахан юм ямар ч байсан охиныг минь сургууль төгсгөчих байх. Миний охин их ядарсан бололтой хурхираад л унтаад байна лээ
 
Пээ, яанаа тийм үү ямар шараа юм бэ ... Эмэгтэй юм байж хурхираад байхдаа яахав дээ ... гэж хэлээд тэр хоёр инээлдэн байтал цай ч буцалж шинэхэн тогооны өрөмнөөс бялхатал хийн боорцог дэвтээн идлээ.
 
Үүрээ цайлах хоорондоо ээждээ хотын сонин, сургуулийн сонин гээд хуучилж байсанаа хэдэн тугалаа бэлчээрлүүлэхээр гарлаа.
 
Үүрээ бусдын л адил эгэл даруухан хөдөөний бор охин. Тэрээр багаасаа морь мал дагаж явсаных их эршүүд. Ганц ахтай. Ах нь багаасаа хот газар бараадан сургууль төгсөөд, тэндээ гэрлээд суурьшсан.  Жилдээ цагаан сараар л нэг ирж золгоно. Үүрээ хотод ахындаа байж болох болов ч ааш муутай эхнэртэй нь муудалцан гараад дотуур байранд байх болжээ. Аав нь ýðò өнгөрсөн болохоор Үүрээгийн хувьд ганц санаж сарвайх хүн нь ээж нь билээ.
Үүрээ одоо төгсөх ангид орно. Зун болонгуут ээждээ яарсаар гэртээ ирдэг. Энэ удаа ирэхэд ээж нь нэг л ядруу байх шиг харагдав. Тэрээр дотроо хөөрхий муу ээж минь ганцаараа хэцүү л байдаг байх даа. Сургуулиа олигтойхон төгсчихөөд ажил хийн ижийгээ хажуудаа авчихаад нэг сайхан жаргаах юмсан. Ахаас өөр олигтойхон хүн байсан бол өдийд эхнэрийнхээ гарыг харалгүй ээжийгээ хажуудаа авчихсан бөмбийлгөж байхгүй юу. За тэр хүнийг хэлэх ч яахав. 

Тэрээр тугалаа бэлчээж ус авчирангаа ийнхүү бодож явлаа. Хоног хугацаа ч харвасан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд арваадхан хоноод буцах болчихсон байв. Яагаад ч юм ээжтэйгээ өнгөрөөсөн энэ хэд хоног нь түүнд дэндүү жаргалтай байлаа.
Нэг орой Долгор охинтойгоо ярьж суусанаа урд нь хэзээ ч энэ талаар ярьдаггүй байж их л нухацтайгаар ийнхүү хэлжээ.
 
Миний охион, одоо нас биед хүрлээ. Сургуулиа ч төгсөх гэж байна. Миний охинд үерхэдэг хүү бий юу. Хэрвээ байдаг бол ээжээсээ зовох юу байхав. Хүн эрдэм номтой болох хэрэгтэй хэдий ч бүсгүй хүнд чинь сайн ханийн нөмөр, өмөг түшиг шиг чухал юм байдаггүй юм шүү. Миний охин томоотой, ээж нь сайн мэдэж байна. Тэглээ гээд бусдаас хол хөндий найз нөхөдгүй зожиг байж болохгүй шүү. Чамайг ажаад байх нь ээ ерөөсөө найз нөхөд гэж юм ярихгүй юм. Ийм байж болохгүй ээ миний охин хэмээв. Үнэндээ Үүрээд хэлэх үг олдсонгүй өөрийн эрхгүй хоёр нүдийг нь нулимс бүрхээд ирлээ.
 
Тэрээр арван жилд байхдаа сургуульдаа гайгүй нэр хүндтэй, найз нөхөдтэй байсан. Харин оюутан болоод нэг орой ангийнхантайгаа танилцах үдэшлэгт орчихоод жаахан оройтоод иртэл  ах, бэр эгч хоёр нь зэрэг зэрэг загнан бүр гар хүрээд авав. Түүнээс болж Үүрээ хүнтэй найзлахгүй өөрийгөө хөндийрүүлсэнээр түүнд үнэндээ одоо ангид дотночилон найзладаг хүүхэд байдаггүй. Долгор охиноо уйлуулсандаа сэтгэл зовон өөрийгөө буруутган дэмий юм ярьж байж охиноо уймруулав хэмээн дотороо шаналан суув.
 
Түүнээс хэд хоногийн дараа Үүрээ явах нь бүр дөхсөн тул Долгор охиндоо ааруул базан, ээзгий үйж, өрөм загсаан, тос хайлаад тэр хоёр хирэндээ хөөрхөн завгүй байлаа. Тэр орой хоолоо идчихээд ээжийгээ ажвал нүднийх нь гал сүүмийн, цаанаа л нэг зовиурлангуй харагдав.
 
Ээжээ, та зүгээр үү. Царай чинь нэг л базаахгүй харагдах чинь. Өвдөж бариагүй биз дээ. Охиндоо нуулгүй хэлээрэй
 
Ээж нь зүгээр ээ, жаахан хүзүү л хөших янз ороод байна. Одоо ч хөгширөөд баргийн юмны ая даахгүй болоод байна уу даа. Миний охин юундаа санаа зовох вэ, энэ халуунд л ингэж байгаа биз хэмээв. Үүрээгийн дотор ч онгойн өвчин хууч хэлэх нь бүү хэл, хамрын ханиад ч хүрч үзээгүй шахам чийрэг биетэй болохоор тэгсгээд өнгөрлөө.
Явахаас гурав хоногийн өмнө Үүрээ мөн л өглөө босон усанд явчихаад гэртээ иртэл ээж нь харагдсангүй. Гайхан ийш тийш харвал аргал түүхээр явсан бололтой араг нь харагдахгүй байв. Үүрээ хүйтэн зэлгээн хярам залгилчихаад гэр доторхи ойр зуурын юмаа цэвэрлэн хэсэг удсан ч ээж нь байдаггүй. Тэрээр гайхан өөрийнхөө ирсэний эсрэг зүгт хойноос нь явлаа. Гэтэл нэг дов даваад харвал тээр тэнд нэг бөөн бараан юм газар хэвтээ харагдав. Сайн харсанаа ээжийнхээ хүрэн тэрлэгийг таниад арай ... хэмээн бодохын зэрэгцээ нүднээс нь нулимс бөмбөрөн  

Ээжээ!!!  хэмээн хар хурдаараа бүдчин гүйлээ.
Үүрээ гүйсээр ээж дээрээ очвол ухаангүй хэвтэж байлаа. Тэрээр уйлан өргөх гэтэл дийлсэнгүй, арга нь тасран ийш тийш харвал аз болж ойролцоо нэг зүс мэдэх залуу явж тааралдав. Хоёулаа арайхийн өргөн түүний морин дээр хэвтүүлэн түшээд гэрлүүгээ явлаа. Залуу орон дээр Долгорыг хэвтүүлээд эмч авчирахаар яаравчлан гарлаа.
Үүрээ уйлан ээжийнхээ гарыг атган:

Ээжээ та битгий охиноо айлгаад бай л даа. Та минь ханиад ч хүрч үзээгүй шахам хүн юу гэж ийм хурдан үхэх юм бэ. Таныгаа гомдоосон бол уучлаарай миний ээжээ, та минь нүдээ нээчих л дээ. Нөгөө сайхан инээдээрээ охиныгоо нэг харчих л даа. Би таныг одоо орхиж явахгүй ээ, õоёулаа хамтдаа л байна. Та зүгээр л ядраад унтаж байгаа тиймээ, охиноо хүлээж байхгүй, тэгвэл хоёулаа хамт аргалд яваад, би таныхаа дуулах дуртай дууг хамтдаа дуулж өгнө. Миний ээжээ, та минь байхгүй болчихвол гав ганцаараа би яах юм бэ ... тэрээр энгэрийг нь налан уйлан байсанаа гэнэт нэгийг санан зүрхэн тушаа нь чагнавал тэртээ мухарт бүдэгхэн цохилох сонсогдов. Гарынх нь судасыг барин үзвэл гарынх нь алга халуу шатан судасны нь лугшилт үл ялиг мэдрэгдэнэ. Үүрээ нулимсаа арчин үсээ арагш илбээд алчуур хүйтэн усаар норгож духан дээр нь тавьтал ээжийнх нь хамаг хар хөлс цутгачихсан байв. Тэрээр хуурай алчуур аван арчиж өгөөд дээлийг нь нааш цааш эргүүлэн арайхийн тайллаа. Тэгээд ээжийгээ зөөлөн гэгч нь удаан үнсээд охин нь сайхан цай чанаад, хар шөл хийгээд өгье, одоо эмч ирж байгаа, муу ёртой юм уйлаад хэмээн өөртөө хэлэн бушуухан босоод гал өрдөн цай үйлээ.
 
Цай ч буцлан гаргаж байтал ээж нь яраглах шиг болов. Эргэн харвал ээж нь нүдээ нээчихсэн ямар нэг юм хэлж буй бололтой ам нь өмөлзөнө. Үүрээ хажууд нь очин аманд нь чихээ наан сонсохыг хичээсэн боловч хий хүржигнэхээс үл хэтэрнэ. Үүрээ:

Миний ээжээ та битгий юм ярь, ядарчихна. Ам нь хатаж байна уу? охин нь сайхан цай чанасан гээд халбагаар цай хөргөн аманд нь хийж өглөө. Долгор хөдлөхийг хичээсэн ч нүдээ хөдөлгөх нь хүртэл хүнд оргин бие нь яг л хүнийх аятай өөрт нь үл захирагдана.  Долгор гурван халбагаас илүүг ууж чадсангүй амаараа буцаан гаргаад байв. Урд нь сандран бөндөгнөх охиноо хараад ингээд орхиод явлаа гэж үү, яаана даа миний муу бор охин надаас хойш, нэг ч болов эгч юмуу өөрийг нь гэх хүнгүй ядахдаа ах нь олигтойхон юм байсан бол би юундаа хоргодож санаа зовох вэ дээ. Энэ муу охин л надаас хойш хэцүүдэнэ. Охиндоо нэг ч болов үг хэлчих юмсан хэмээн дотроо шаналан хий л хуурай аньсагаа норгон, хэржигнэхээс хэтрэхгүй болсонд өөртөө гутран хэвтэнэ.
 
Үүрээ ээжийнхээ нулимсыг арчиж өгөөд дагаж уйлж хямруулж болохгүй шүү хэмээн шүдээ зуун арайхийн нулимсаа дотогш нь залгиж байхдаа өөрөөсөө ийм их тэвчээр гарч буйд гайхсаар байлаа. Гэвч энэ удаа түүнд олон юм бодох сөхөө байсангүй. Ээжийнхээ доор хуурай даавуу дэвсэж өгөөд алчуурыг нь солин, үнсэхдээ яагаад ч юм энэ л ариухан дахин давтагдахгүй сайхан үнэрийг хэзээ ч мартахгүйгээр өөртөө шингээх гэж буй мэт удаан гэгч нь шуналтайяа үнслээ.

Ээжээ та сайхан амарч бай, охин нь хурдхан шиг хар шөл хийгээдхий. Эмнэлэгт очоод өлсөнө гээд өндийхдөө үүдрүү хяламхийн ямар удаж байна аа хэмээн бодоод хоол хийхээр мах татлаа. Тэрээр байн байн эргэн хартал ээж нь түүний хөдөлгөөн бүрийг харан хэвтэнэ,Үүрээ ч аль болох цоглог байхыг хичээн ээжийнхээ хамгийн дуртай дуу болох "Арван тавны сар" хэмээх ардын дууг аялан эмнэлэгт очоод хэрэг болох ойр зуурын юм давхар бэлдэж байлаа. Нэг мэдсэн гал дээр нь шөл нь дэврэн гэрээр нэг хиншүү ханхлав. Үүрээ шөлөө гарган дээр нь тунасан нитэгийг нь аваад ээжийнхээ аманд халбагдан хийж өглөө. Санаа дагаад ч тэгсэн үү ээж нь овоо гайгүй болж байх шиг санагдана. Долгор охиноо үнсье хэмээн ойртуулан зулай дээр нь удаан үнсэн хамаг хүчээ шавхан сул дуугаар:
 
Миний охин хэзээ ч амьдралд сөхөрч бууж өгч болдоггүй юм шүү, юу ч тохиолдсон маргааш гэдэг өдрийг мартаж болохгүй. Зоригтой, ухаантай байж хүн чанараа хэзээ ч бүү гээгээрэй, яаж ч явсан хэн нэгэнд хар буруу санаж, атгаг санаа агуулалгүй, уужим хүлээцтэй байгаарай. Ажлын хүндийг гололгүй хийж сэтгэлийн хаттай яваарай гээд амьсгаадан амаа шилэмдэв. Үүрээ чимээгүй сонсож байсанаа:
 
Ээжээ охин нь ойлголоо. Тэгэхдээ та яагаад ийм юм яриад, охиноо айлгаад байгаа юм бэ, энэ эмч нь ямар уддаг юм бэ, хоёулаа эмнэлэгт очоод, та эдгэнэ тэгээд  дандаа хамтдаа байна хэмээн өөрийн эрхгүй уйлчихав. Долгор муухан мушийснаа энгэрлүүгээ харав. Үүрээ мэдэх болохоор тайлаад тавьсан дээлийнх дотор талд байх жижиг халааснаас авдарны түлхүүр гарган өглөө. Үүрээ хэзээ ч ээжийнхээ зөвшөөрөлгүй энэ авдрын түлхүүрт хүрдэггүй билээ. 

Долгор нэг юм хэлж байгаа бололтой амаа ангалзуулсанаа гэнэт ... хгг ... хэмээн уртаар амьсгаа аваад толгой нь хажуу тийшээ гулдайн гар нь сул унжаад ирлээ. Үүрээ түлхүүрийг нь өөрийнхөө халаасанд хийх хоромхон агшинд ээжийнхээ эвгүй дуугарсанд цочин харвал царай нь цайгаад гар нь унжаад нэг л биш болоод ирлээ.

Тэрээр орь дуу тавин
 
Ээжээ ... хэмээн налан унатал хэн нэг нь түүнийг түшин авлаа. Эмч ирсэн ч нэгэнт хоцорчээ.
Яах гэж харвалт өгсөн хүнийг хөдөлгөж байгаа юм бэ ... эмчийн энэ үгийг л хагас дутуу сонсон өөрөө ээжийгээ үгүй хийсэн юм шиг санагдахад гол дундуур нь нэг юм огшин ухаан алдан уналаа. Гэвч эмч шуурхай гэж болох á¿õ арга хэмжээ авсан ч  Долгор аль хэдийн эргэж ирэхгүйгээр энэ орчлонгоос бүр мөсөн нисэн одсон байв.
 
Үүрээ  ухаантай ухаангүй хоёрын хооронд энэ хэдэн өдрийг өнгөрөөв. Хотоос ах нь эхнэрийн хамт яаралтай ирэн ажил явдалыг хариуцан дуусгалаа. Үүрээ хэдхэн өдрийн дотор нүднээс гаран цээжин дотор нь нэг л хоосон оргиод юм бүхэн утга учиргүй, хар дарсан зүүд мэт болов. 

Ээжийгээ хөдөөлүүлээд буцаж явтал бэр эгч нь жигтэйхэн сайхан аашлан чухам өөр хүн болчихов уу гэмээр наалинхай байлаа. Гэвч Үүрээ энэ бүхнийг анзаарсангүй, яах гэж ээжийгээ тэгж их хөдөлгөв өө хэмээн өөрийгөө зүхэн явна. Тэрээр ээжийнхээ дээлийг нөмрөн үнэрийг нь үнэрлэн буруу хараад унтаж буй дүр үзүүлэн хэвтэнэ.
Гэтэл бэр эгч нь ахтай нь шивнэн:
 
Ээжийн энэ авдарны түлхүүрийг чи дүүгээсээ авахгүй юмуу. Ямар авдартай чигээр нь орхих биш. Дээхин үед ээж надад нэг ам алдаж байсан юм, өвгөний хураасан жаахан юм муу охиныг минь амьдралтай нь золгуулчих байх гэж. Тэгэхээр ээж хоосонгүй л гэсэн үг, энэ авдартаа л хийсэн байж таарна. Одоо Үүрээ бид хоёрыг дагаж явна. Айлд зүгээр толгой хоргодож болохгүй биз дээ. Хоёулаа ч гэсэн олон нялх нойтон хүүхэдтэй амьдрах гэж ядаж яваа улс. Тэгээд ч чи бас нэг хүүхэд нь юм чинь. Миний өвгөн юун төлөө ганц ах нь билээ ... гэтэл Занданхүү эгдүүцэн:
 
Чи чинь эрүүл үү, ээжийг хөдөөлүүлээд нэг ч хоноогүй байхад ийм юм ярьж байхаас ичихгүй байна уу, арай ч дээ ...
 
Чи яагаад над уруу хашгичаад байгаа юм, би үнэн л юм ярьж байна ... тэглээ гээд үхсэний хойноос үхэх биш, тэгээд ч одоо чи л охин дүүгээ гэхгүй юм бол өөр хэн тэгэх юм ... чи тэгээд энэ юм мэдэхгүй нялх охин дүүгээ энд нь ингээд үлдээх гэж байгаа юмуу, эсвэл бүх юмыг нь өгөөд мөрөөр нь тавьж замыг нь алдуулах гээ юу ...
 
За энэ удаа яахыгаа би мэдэж байна, олон юм яриад байлгүй унт  гэж анх удаагаа эхнэрлүүгээ ширүүхэн дуугарлаа. Хорлоо гайхан нүдээ их болгон Занданхүү уруу хараад нэг юм хэлэх гэснээ болин амаа хамхиад ороо нужигнуулан хүнд биеэ эргүүлэн буруу харан хэвтэв.

Үүрээ энэ хоёрын яриаг сонсоод арай ч дээ хэмээн бодож ээжийнхээ түлхүүрийг чанга атган дээлэнд нь нүүрээ íààí шөнөжингөө уйлан нойргүй хонов.
 
Маргааш нь гэр доторхийг янзлан явдал суудалдаа бэлдэцгээлээ. Үүрээ ахыгаа нэг юм хэлэх гээд дөлөөд байгааг анзааран өөрөө авдарын өмнө очиж онгойлгон ээжийнхээ гэх юмыг гаргаж үзлээ. Олигтой хувцас хунар, гоёл чимэглэл гээд байх ч юм байсангүй. Улсын баяр íààäàì, цагаан сараар өмсдөг хоёр дээл, мөн анх мэдээ орох цагаас нь л зүүж байсан сүүжин ээмэгээ нандигнан хөвөнд боон хийсэн харагдана. Үүрээ нээрээ энэ удаа ирэхэд нь салгадаггүй байсан ээмэгээ ер зүүгээгүй байсныг нэхэн саналаа. Аав нь хот уруу хуралд явж шагнуулаад ирэхдээ ээжид нь сүүжин ээмэг авч өгч байсныг тодхон санаж байв. Тэрээр ээмэгийг нь ширтэнгээ бодолд дарагдан суутал ах нь хажууд нь ирэн санаа алдаад чи өөрийнхөө хэрэгтэй гэсэн бүхнээ авдаа гээд мөрийг нь алгадав. Үүрээ за хэмээгээд  хоёр дээл, ээжийнхээ хайртай ээмэг, мөн жижиг дөрвөлжин хайрцагт нямбайлан хийсэн ээж, аав хоёрынхоо хэдхэн зургийг тэр чигт нь авлаа. Тэгээд ах уруугаа хараад миний авах юм боллоо гээд холдов.
 
Занданхүү хоосон шахуу авдарыг эргүүлж тойрон ухаж байтал баруун хойд мухарт нь нэг төмөр пичены хайрцаг харагдав. Санаанд ч оролгүй гарган онгойлговол баринтиг шиг боодолтой зөөлөн юм байв. Судар юм байх даа хэмээгээд задлан үзвэл хэдэн төгрөг толгойгоор нь нямбайлан эрэмбэлсэн харагдана. Тэрээр хүн харчих вий гэсэн  шиг бушуухан таглаад тэндээс босов. Аавынхаа одон медалыг бүгдийг нь Үүрээ аван далд хийж байхыг 
 Хорлоо хараад энэ төмрөөр одоо яадаг байна аа, хогны нэмэр байгаадаа хэмээн эгдүүцэн бодно. Тэр гурав гэрээ хоослон тэр хавьдаа олон хүүхэдтэй ядуу, ээжийнх нь багын найз болох Даяа хөгшинийд өгөөд Улаанбаатарын зүг хөдөллөө.
 
Үүрээ жижгэрýí жижгэрсээр алслан холдож буй бууриа эргэн, эргэн харж, нулимсаа тогтоож дийлэхгүй санаа алдан санааширсаар өсөж төрсөн өлгий нутгийнхаа шороонд аавынхаа дэргэд ээжийгээ мөнх нойрсуулан хамгийн сүүлд хэлж байсан үгийг нь хэзээ ч мартахгүй гэсэн шиг амандаа давтан цээжний махаа зулгаан энэрэлгүй хорвоод гомдон явлаа.

Үүрээ хичнээн хүсэхгүй байсан ч ахындаа ирэхээс өөр аргагүй байлаа. Тэрээр хичээлдээ яван тарангуутаа яг л өөрөө хүүхэдтэй хүн шиг яаравчилан гэрлүүгээ гүйнэ. Ахынхаа гурван хүүхдийг зөөхөөс эхлээд гэрийн ажил гэж барагдах юм биш. Хажуугаар нь төгсөх анги гээд хичээл ихтэй, сургалтын төлбөр нь нэхэгдээд хугацаа заан өгөхгүй бол сургуулиас гаргана гэв.
 
Нэг орой ах нь овоо эрт ирлээ. Бэр эгч нь ирээгүй л байв. Үүрээ ахдаа хоолыг нь аягалан өгөөд өөдөөс нь хэсэг харж байгаад хулган байж төлбөрийн асуудлаа хэлэн, ээж уг нь амьддаа миний дахиад нэг жилийн төлбөрийн байтугаа мөнгө байгаа гэж байсан даа гэтэл Занданхүү царай нь хүрэнтэн юу ч дуугарсангүй. Үүрээ ч ахыгаа мэдэх болохоор дахин тэр талаар ярьсангүй. 

Занданхүү ээжийнхээ авдараас авсан мөнгөөрөө эхнэртээ нэг байрны подваль түрээслэн оёдлын цех ажиллуулахаар авч өгсөн билээ. Тэрээр одоо өгье гэсэн ч мөнгө байсангүй. Үүрээ, ээж нээрээ тэр мөнгөө хаана хийсэн юм бол. Надад л хэлмээр юм. Ах мэдэж байгаа юм болов уу, эсвэл ямар ч мөнгө байгаагүй ээж андуурав уу?  тэр хоёр минь яаж л тийм их мөнгө хурааж амжих вэ дээ. Ах нэг арга бодож байгаа байлгүй хэмээн цагаахан бодол дотроо тээлээ.
 
Занданхүү орой Хорлоог тосож аваад харих замдаа Үүрээгийн төлбөрийн асуудлыг хэлтэл Хорлоо байдгаараа уурлан нэг амьсгаагаар үглэж гарав.

Би юугаараа өгөх юм. Та нарыг тэжээх гэж дээрээс нь энэ охин дүүг чинь хүртэл авч явж байна. Чи яасан хүн өрөвддөггүй юм. Нэг байгууллагийн хаяа манасан унхиагүй нягтлан нэрнээс хэтрэхгүй чам шиг эр хүнийг ямар өрхийн тэргүүн, эцэг хүн гэдэг юм. Авдаг хэд чинь хаанаа хүрдэг гэж бодно ... Намайг ер нь яаж зохицуулж байна гэж чи бодож байна айн? ... хэмээн тачигнаж гарав. Занданхүү
 
Уг нь бид хоёр яриад ээжийн мөнгийг Үүрээд хэрэг болохоор нь өгнө гээ биз дээ хэмээн сулхан дуугарав.

Хнн ... чи одоо л мөнгө төгрөг тооцож гийгүүлдэг болж гэнэ дээ. Бид хоёр тусдаа гарахад, бас өдийг хүртэл манай гэрийнхэнээс бага гэлтгүй хэмлэж байсан мөнгөний дүн хэд гарах бол ... хэмээн үглэсээр л байлаа. Занданхүү яагаад ч дийлэхгүйгээ мэдэх болохоор тэгэсхийгээд дуугүй болов.
 
Үүрээ сургалтын төлбөрөө өгч чадахгүй байсаар арга буюу жилийн чөлөө аван сургуулиасаа гарлаа. Тэрээр ахдаа гомдохын дээдээр гомдон хэлэх үгээ баран сууíà. Үүрээд найз нөхөд гээд байх ч хүн байхгүй болохоор хэнтэйгээ ярьж дотроо онгойлгохоо мэдэхгүй аргаа барахдаа хашааныхаа банхартай жаахан ярьж сэтгэлээ онгойлгодог байв.
 
Нэг орой бэр эгч нь халамцуухан орж ирээд их л сайхан наалинхай аашаар Үүрээ миний дүү наашаа суу: Ах эгч хоёр нь дүүгээ сургуулийг нь төгсгөх гэж хичээсэн боловч үнэхээр барсангүй. Миний дүү бодит байдалыг нүдээрээ харж байгаа биз дээ. Цаана чинь юмны үнэ улам өсөөд амьдрахад улам л хүнд болоод байна. Чи өдөрт гэрт сууж байхаар эгчтэйгээ хамт ажилла. Цалин мөнгөө ч хурааж өөртөө зарцуул хэмээн анх удаагаа эмэгтэй хүн шиг, эгч хүн шиг үг хэлэв. Үүрээ түүнд үнэхээрийн баярлаж за хэмээн зөвшөөрлөө.
 
Ийнхүү маргааш өглөөнөөс нь эхлэн бэр эгчтэйгээ нийлэн гурван хос хийх болов. Мэдээж хэцүү байсан ч багаасаа дээл оёж, хөх зүү хөндлөн барьж сургасан ээждээ л талархахаас өөр зүйлгүй. Тэрээр ажил хийдэг болсоноос хойш цаг ч овоо хурдан өнгөрч, мөн өөрийн гэсэн цалинтай болно гэхээс баярлахгүй байж чадсангүй.
 
Анхны цалин ч арван хэд хоногийн дараа буулаа. Өөрийнхөө хөдөлмөрөөр авсан юм хэмээн бодохоос л бага ч гэсэн хэдэн төгрөг нь түүнд юунаас ч илүү эрхэм байлаа. Үүрээ цалингаа цүнхнийхээ доор хийн байн, байн тэмтчин шалгаж явна. Автобуснаас буугаад яагаад ч юм дэлгүүр орон өөрийнхөө дуртай зүйлийг авч идмээр санагдав. Анхны цалинг өөртөө зориулна гээд тэрээр дахин цүнхээ дэлгэн мөнгөө хараад шинэвтэрхэн 500 зуутын дэвсгэрт гарган нямбайлан цүнхнийхээ арын цахилгаантай хэсэгт хийгээд:
 
Ээжээ охин нь өнөөдөр анхны цалингаа авлаа. Таньдаа дээжийг нь өгнөө хэмээн өөртэйгээ ярин их л хөгжилтэйгээр өөртөө болон дүү нартаа амттан аван, мөн нэг удаа ч болов хэмээн гэртээ талх, áîîâ авлаа.
 
Хорлоо Үүрээг загнаж гарав:
 
Чи яасан цамаан охин бэ, чамайг овоо юм болов уу гэсэн чинь хэнд ч хэрэггүй чихэр, шоколад аваад хайран мөнгө, түүнийхээ оронд нэг кг мах чирээд ирэхгүй яасан юм. Үүнээс хойш цалинг чинь би хурааж байя. Чи ойр зуурын хэрэглээний мөнгөө аваад надад хадгалуулж бай хэмээн хэлээд босон явав.
 
Үүрээ өөрийн эрхгүй хоёр нүдийг нь нулимс бүрхэн нөгөө сайхан өөдрөг сэтгэлээр авсан бүхэн нь одоо түүнд ямарч амтгүй, утгагүй зүйл мэт санагдахад дүү нартаа хувааж өгөөд урамгүйхэн унтахаар гудсаа чирэн ороо заслаа.
Маргааш нь зах гарч хэдэн дутуу материалаа цуглуулаад хөлдөж үхэх гэж байгаа хүн ажил дээрээ ирвэл Хорлоо өөдөөс нь:
 
×и өнөөдрөөс зах дээр гарч хослолоо зар. Би хөөцөлдөж байж арайхийн нэг газар олж авлаа, чи хариад дулаан гэсэн хувцасаа өмсөөд ир гэж явуулав. Ингээд Үүрээ хэдэн хослол аван бэр эгчээ даган зах дээр зогсохоор явлаа. Тэрээр ичиж байв. Ангийнхан нь, сургуулийнх нь хүүхдүүд явж байвал яана, бас хөдөө нутгийн таньж мэддэг ах дүүс таарвал би хаашаагаа харна аа хэмээн бодохоос л ичиж үхэх шахна. Эхний өдрөө ерөнхийдөө бусдыг харан хоёр хөлөө солбин, гараа хооронд нь үрэн биеийг нь нэвт сийгэх хүйтэнийг яаж тэсэж өнгөрөөхөө мэдэхгүй хэцүүхэн байлаа. Хүмүүс халуун аарц, банштай цай авч уун уур савсуулна. Үүрээгийн гэдэс нь хоржигнож байсан ч унааны мөнгөнөөс өөр мөнгөгүй тэрээр яаж ч чадахгүй хий л нааш цааш алхаж байв. Төд удалгүй шинэ хүнтэй болсон хэмээн ойр орчим зогсдог хэд нь танилцан нэг нь бүр найр тавин түүнд хөвөнтэй дээлээ нөмрүүлэв.
Үүрээ ээжээсээ хойш ийм анхаарал халамж үзээгүй, тэгээд ч даараад эрүү нь хүртэл чичирч байсан болохоор эгээтэй л уйлчихалгүй өнгөрөв.
 
Үүрээ орой нь ядарч, өлссөн дээрээс нь даараад унах гэж байгаа хүн арайхийн гэртээ ирлээ. Хорлоо хоолоо хийж байснаа Үүрээг харан:

За яасан хэдийг зарсан, болмоор байна уу хэмээн асуув. Үүрээ ядарч байна уу гэхийн оронд энэ хүний асууж байгааг дээ хэмээн бодоод нэгийг ч зарсангүй хэмээн үнэнээ хэллээ. Хорлоо нүд ам нь эргэлдэн

Залуу хүн байж унхиагүй гэдэг нь ахыгаа дуурайсан ... эднийхэн яахаараа ийм байдаг байна аа. Би хэзээ хийсэн үйлийн үрээр ийм юмнуудтай учирдаг байна хэмээн үглэж гарав. Гэтэл Занданхүү овоо хүний ах шиг

За яахав дээ, анхны өдөр туршлагагүй л байгаа биз. Ýнэ хүйтэнд даарч хөрөв үү гэхээсээ өмнө мөнгө асууж байдаг, тэгээд ч энд чинь удам судар дуудаад байх юу байна айн. Чи ч хүнээ байж дээ, арай ч ийм байгаагүй юмсан хэмээн шогшров.

За чи битгий хуц, одоо л их болж гэнэ. Би хэлээд л байгаа шүү, энэ гэрийг айлын дайтай авч явах гэж зүтгэж яваа нь миний буруу юу гээд баахан ганцаараа хашгичиж гарав. Үүрээ болдогсон бол гараад гүйчихмээр санагдсан ч гарлаа гээд хаана, хэн дээр очих билээ дээ. Бушуухан хооллож аваад аяга шанагаа цэвэрлэн ороо засан дулаахан хөнжилдөө шургав. Хорлоо тэнд өөрөө уурласандаа болсон уу,  худлаа зүрх, зүрх хэмээн энгэр заамаа сэвэн амьсгаадан хэвтэнэ. Ах нь хий л хажууд нь гүйн валидол, нойтон алчууртай барин ... чи минь биеэ бодож бай л даа хэмээн бөндөгнөн гүйх нь үнэхээр өрөвдөлтэй. Үүрээ нүднийхээ булангаар ахыгаа харан арай ч дээ, ийм хүн байгаагүйсэн хэмээн харуусан бодсоноо төд удалгүй нойрондоо дийлдэн нам унтав.
 
Өдөр хоногууд ээлжилдэгээрээ ээлжилсээр. Үүрээ ч овоо дадлагжин, хүнд нэг их хор гэмгүй болохоор тэр хавьдаа гайгүй нэртэй бас ч гэж овоо хэдэн найзуудтай болов. Үүрээд хамт зогсдог Энхээ гэх залуу бусдаас илүү халамж тавина. Өөрөөс нь таван насаар ах тэр залуугийн хүчинд юм зарах арга ухаанд суралцаад авав. Өөрт нь байнга анхаарал халамж нэг хүн тавиад эхлэхээр яваандаа өөрөө ч мэдэлгүй түүнд дасаад ирлээ. Нэг орой захынхан Үүрээг ятгасаар байгаад (бараг л Энхээгийн ятгалгаар) хажуугийн пиво бааранд орон сууцгаалаа. Гадаа хаврын хавсарга шуурч байсныг ч хэлэх үү хүн гээд байх ч юмгүй болохоор нийлдэг хэд Энхээгийн төрсөн өдөр хэмээн шалтаглаж эрт бууцгаасан нь энэ.
 
Үүрээ байн, байн цагаа хялмалзан харна. Нөгөө хэд чи чинь залуу хүн байж гаргадаггүй нөхөртэй хүүхэн шиг л гэгэлзээд байх юм, аниа нараасаа суралцанаа хө ... гээд нэг нь инээлээ. 

Тэд эхлээд шахаж гарав. Үүрээ ч уудаггүй гэдгээ хэлтэл одоо насанд хүрсэн хүн сурах хэрэгтэй хэмээн үүрэгдэíý. Үүрээ ч өнөөдөр өөртөө хэдэн төгрөг унагаж чадсан, мөн сэтгэлтэй залуугийнх нь төрсөн өдөр хэмээн хөөрсөн байсан болохоор нэг гүрүүшиг шар айраг захиалан уулаа. Эхэндээ гашуу оргин муухай амтагдаж байснаа сүүлдээ ходоод нь халуу оргин яагаад ч юм сэтгэлийн хамаг хүлээс нь алдууран нэг л чөлөөтэй болоод ирэх шиг болов. Тэр нилээн сууж байснаа тэд нарыг үргэлжлүүлэх гэхээр уучлал гуйсаар гэрлүүгээ анх удаа такси хөлөглөн явлаа. Замдаа зовон байж олдог хэдэн төгрөгөө таксинд ингээд сул өгч байгаадаа харамсан бас оройтож байгаадаа айн хулгасаар гэртээ ортол ах нь хаалга тайлж өгөнгөө муухай хараад маргааш чамтай ярина аа!!!  хэмээв. Үүрээ ч за оройноос өглөө сэргэлэн гэдэг маргааш болтол гайгүй байгаа гэж бодоод бушуухан ороо засан хажуулав.
 
Үүрээгийн наймаа ч яг улирал нь болохоор овоо орлоготой байлаа. Эгч нь ч урьдынх шигээ үглэж дуулах нь багассан шиг. Үүрээ зах дээр байхдаа л хамгаас жаргалтай байдаг байв. Энхээ тэр хоёрыг бүгд мэддэг болохоор хэн нь ч юм үл хэлнэ. Үүрээ өөрийн эрхгүй Энхээд эрхлэн өөрийгөө тийм ааш гаргаж байгаад гайхан битүүхэн ичдэг байлаа. Хэдий тийм дотно мэт байдаг ч тэр хоёр одоог болтол гар хөлөө барилцахаас хэтэрсэнгүй. Зуны дэлгэр нэг өдөр захынхан мөн л салхинд гарцгаахаар болов. Үүрээ ахдаа нэг хэлэх гэснээ айгаад тэр чигтээ явчихаад маргааш нь  л ирж нэг мөр загнуулъя гээд өөрөөсөө гарамгүй зориг гарган  сэмхэн бэлдээд болзоот өдөр явлаа.
 
Гадаа сайхан тогтуухан, салхины исгэрэх чимээ, моддыг сэржигнүүлэн нэн тааламжтай бөгөөд сүртэй. Тэд явсаар Гачууртын тэнд байх олон амралтаас хамгийн ойр нь болох нэгэн амралтанд очицгоов. Хэлэлцэж тохирсоноор гурван эр, гурван эмэгтэй гээд ардаа гэр бүлтэй ч нууцаар хоорондоо явалддаг зургаан найз хамт явсан байв. Энэ тав нэгнийгээ хэзээ ч илчилдэггүй, мөн гэр бүлийнх нь хүмүүс асууж сураглахад үгсэж байгаад аргалчихдаг тэрийгээ нэг нэгэндээ ид хав болгон гайхуулцгаадаг байв. Мөн заримдаа урагшаа бараанд явахдаа тохирч тааруулаад хамтдаа явна. Энэ нь тэд нарын чөлөөтэй байх ганц боломжтой үе нь. Анх Үүрээ тэднийг сайхан найзууд байна хэмээн боддог байсан ч удаан хамт байгаад ямарыг нь мэдээд эхэндээ дургүй нь хүрдэг байв. Гэвч нэгэнт л иймээс хойш өөрөө ч сайн ухаж ойлгохгүй болохоор хүний амьдрал надад ямар хамаа байхав дээ, өөрийгөө л хичээж явбал барав гээд тэгсхийгээд орхив.
 
Тэд ч ууж идэн нилээн халцгааж нөгөө дөрөв нь хоорондоо шалиглан эрээ цээргүй ичиж зоволгүй унтахаас наагуур юм болцгоов. Үүрээ ч жаахан халж инээд алдан тэдний хажууд ичингүйрэн газар ширтэн сууна. Гэтэл Энхээ түүний нурууг нь илбэн ядраагүй биз налаад суухгүй юмуу хэмээгээд гараас нь татлаа. Үүрээ жаахан цааргалж байснаа өмнө нь очин налан суув. Энхээ түүний чихэн дээр нь үнстэл Үүрээ тогонд цохиулах шиг болоход дуун алдан урагшаа ухасхийв. Нөгөө хэд ч гайхан харсанаа:

Арай манай Үүрээ чинь үнсүүлж ч үзээгүй тас онгон охин юм биш биз дээ хэмээн нэг нь хэлэхэд бусад нь наг наг хийн инээлдэн даган баяслаа. Энхээгийн дур нь бүр ихээр  хөдлөн бид хоёр өрөөндөө орлоо, ер нь одоо унтацгаая гээд түрүүлэн босов. Үүрээ юу хэлж яахаа ч мэдсэнгүй. Тэрээр Энхээтэй сууна хэмээн өөртөө бат итгэчихсэн болохоор түүний үгнээс гарч чаддаггүй, дотроо л хайр хүндэтгэл тээн явдаг билээ.
Энэ удаад ч гэсэн түүний үгнээс зөрөлгүй зөнгөөр нь дагалаа. Энхээ алгуурхан гаднах цамцыг нь тайлан уруул дээр нь зөөлөн үнсэâ. Үүрээ түүнийг хүрэх бүрт л гижиг нь хүрэн доошоогоо шээс алдах гэж байгаа мэт халуу дүүгэхэд хий л хавчигнан сандрана. Энхээ түүний нүдрүү хараад

Чи минь үнэхээр хүнтэй унтаж үзээгүй юм уу гэтэл Үүрээ байдгаараа улайн доош харлаа. Энхээ түүнийг орон дээр дээш харуулан хэвтүүлээд

Хайрт минь надад итгээрэй айж ичих, өвдөх юм ерөөсөө байхгүй, би чамд бүр хайр хүрчихлээ ... тэрээр элдэв нялуун үг шивнэсээр өтгөн үсээр халхлагдсан ариун бумбын оронд залран анхны хичээлийг хичээнгүйлэн заахаар шамдав. Үүрээ гэнэт юу хийх гэж байгааг ухааран түүнийг түлхэн одоо биш ээ, би, би чадахгүй нь уучлаарай ... тэгээд ч чи надтай суух үгүй нь ч тодорхой биш байгаа ш дээ хэмээн анхны оролтоор өвдсөн биеэ хумин хүч үзэн түлхâэë. Энхээ

Би чамтай суулгүй яахав дээ, чи сайхан охин, чамд баярлаж байна гээд түүний хоёр гарыг нийлүүлэн бариад эрхэндээ орууллаа.

Маргааш өглөө нь Энхээ бахархалтай нь аргагүй нөгөө хэддээ ид хав болгон гайхуулан ярив. Үүрээ ичихийн туйл болон, дээрээс нь хамаг бие нь шархиран хөндүүрлэж өрөөнөөсөө ч гарч чадахгүй орондоо уйлан, элдэвийг бодон хэвтэнэ. Өдий болтол эр нөхөртөө л хэмээн хадгалж, нанäигнаж явсан юм ердөө л ингээд нэг л өдөр хамаг биеийг өвтгөөд болоод өнгөрлөө гэж үү. Гэхдээ Энхээ надтай сууна гэсэн. Урд нь гэрлэж байсан ч эхнэр нь хүүхдээ аваад салаад явчихсан гэж дээр согтуудаа хэлж байсан. Тийм болохоор би нөхөртөө л өгсөн хэмээн өөрийгөө жаал тайвшируулан бодíо. Тэрээр анхны шөнийн хэзээ ч үл мартагдам нандин дурсамжаа "Бүсгүй хүний туулах л жамт тавиланг тууллаа даа" Хэдий нэг гэрт ороогүй байгаа ч сэтгэлдээ хайрладаг хүндээ өгч чадсандаа яагаад ч юм баярлан оройны явдалыг огоорон халуун хөнжилдөө шургалан хэвтсээр байтал Энхээ орж ирэн

Яасан зүгээр үү одоо босдоо, эртхэн харья хэмээн үнсээд өрөөнөөс гарав.
Үүрээ Энхээгийн араас инээмсэглэн харсанаа гэнэт харина гэсэн чинь ах, эгч хоёрынх нь царай харагдан яаж харина даа гэхээс үстэй толгой нь өрвийгөөд ирлээ.
Үүрээг хаалгаар оронгуут Хорлоо түүнийг үгийн зөрөөгүй алгадаж толгой түрүүгүй загнаж гарав.

Чи яасан завхайрсан заваан хүүхэн бэ, ямар том толгойтой юм чи. Ингэж байгаад гэдсээ чирээд ирвэл яах юм. Би чамайг ажил хийж тав арван цаасанд нэмэр бол гэсэн болохоос, алцагнаж, аальгүйтэж яв гэж ажил хийлгэж байгаа юу. Хаана, хэнтэй заваарч яваад ирсэн чи. Наад үнэр танараа хардаа. Юу үнэртэж байна аа чамаас. Чи ç¿ãýýð хэлж ярих хүнгүй, одоо амьдрах аргаа олчихсон гээд ингэж том толгойлж байгаа юм уу айн. Би юм асууж байна хүүе гөлгөрөө хаана, хэнтэй явж байгаад ирсэн бэ чи ...
Үүрээ угаасаа ингэнэ гэдгийг нь мэдэж байсан болохоор юу ч хэлэлгүй доошоо харан зогссоор. Хорлоо түүнийг дуугарахгүй болохоор бүр ч эгдүүцэн ìºðíººñ нь угзчин

Хүүе ... би чамаас юм асуугаад байгаа юм биш үү. Чи хэнтэй явж байгаад ирсэн бэ, баар саванд орсон уу, буудалд хоносон уу, арай биеэ үнэлж яваад ирж байгаа юм биш биз дээ. Наад тамхи тарианы үнэр, бас архи ... чи яаж галзуурч байна. Хэл сураг ч үгүй хэмээн толгой уруу нь тоншоод авлаа. Үүрээ өөдөөс нь анх удаагаа муухай хараад

Би хэнтэй ч яваагүй, хаана ч хоноогүй гэж хэлчихээд гараад явав. Гэвч тэрээр хаачих билээ дээ. Хог новшоо хураасан илүү пиндээ орж жаал уйлж байгаад, хэсэг тайвширан унтчихав. Тэрээр дааран гэнэт сэрээд нээрээ л миний буруу шүү дээ гээд хувцасаа гөвөөд одоо юу ч гэж байсан дуугарахгүй хэмээгээд гэмшингүй гэртээ орлоо. Хорлоо тэр чигтээ явахгүй яасан юм чи хэмээн нөгөө л элдэв үгээ хэлэн яншсаар. Ах нь ч гэсэн ирээд нэг их олон юм яриагүй ч Үүрээд нэг л янз муутай байлаа. Үүрээ маргааш хурдан болж ажилдаа явахыг хамгийн ихээр хүсч байв.

Өглөө нь зах дээр очоод юмаа янзалж байтал Хорлоо гэнэт хүрээд ирлээ. Хорлоо хүрч ирэнгүүтээ хамт зогсдог хэдийг нь айлын жаахан хүүхэд уруу татаж явлаа гээд загнахыг нь загнаж, зарим нэгтэй нь хэрэлдэж, сүүлдээ тэр хавийнханы элэг доог болоод арайхийн явав. Үүрээ энэ бүхнийг хараад ичихийн мөн боллоо. Тэр хавиар худалдаа хийж байсан õ¿ì¿¿ñ хүртэл тойроод зогсчихсон тэднийг харна. Хорлоог цамнаж аваад явсаны дараа яагаад ч юм Үүрээ уйлчихав. Гэтэл хамт явсан өөрт нь арай дотно байдаг Базараа эгч нь аргадан дагуулан явж хооллодог газраа очин өөрөө зуу захиалаад Үүрээтэй ярилцахыг хүслээ.

Миний дүү бэр эгчийгээ нэг ч удаа бидэнд муу хэлж байгаагүй, гэтэл чи минь ийм хэцүү байдаг юмуу. Даанч наад шанаа чинь хөхөрчихсөн байсан юм. Ярüмаар байвал эгчтэйгээ ярь л даа хэмээн хэлэв. Үүрээ хэсэг тээнэгэлзэж байсанаа, уртаар санаа алдаад

Би таньд юу ярихав дээ. Бэр эгчийн хүчинд амьдарч яваа хүн хэмээн хоолойгоо зангируулан хэлэв. Гэтэл гаднаас Хүрлээ гүйхээрээ орж ирэн

Үүрээ хурдлаарай эгч чинь буцаад ирчихсэн тэнд баллаж өгч байна, чамайг бие засахаар явсан гэсэн чинь за гээд явчих шиг болсон юм. Тэгсэн үгүй байж ... хурдан очихгүй бол хэмээв. Үүрээ ч байдгаараа сандран дотор нь айдас хурган гүйсээр иртэл Хорлоо хүн хараас ичиж зовж байгаа ч юм байхгүй үсдэж аваад алгадаад бүх бараагаа хумин

Чи ингэж ажилладаг юмуу хэмээн хэлэх хэлэхгүй үгээр давшилав. Базараа болон бусад нь Үүрээг өмөөрч Хоролоотой бараг зодолдох болоод ирэв. Харин Үүрээ дотроо ямар азаар Энхээ өнөөдөр ирсэнгүй вэ хэмээн битүүхэн баярлан бодно.
 
Маргаашаас нь эхлээд Үүрээг ажлаас нь халж, тэр хирээрээ тэр гэрт хамгийн хэрэггүй хүн Үүрээ болов. Ах нь овоо өмөөрч ганц нэг үг хэлдэг байсан нь хонуутаар яваад ирсэнээс хойш бүр алга болж тоохоо ч болив. Занданхүүг юм хэлэхгүй байх тусам Хорлоогын хийрхэл улам ихсэнэ. Үүрээд ганц тайван үе нь тэд нарыг ажилдаа явсан үе байлаа. Тэрээр нэг өдөр талх авах гэж гараад нүдэнд нь "Шуурхай Зар" сонин тусахад худалдаж аван өөрөө ажил олж хийхээр шийдлээ.
 
Захаас буусанаас хойш Энхээгээс сураг чимээ тэр чигтээ тасрав. Угаасаа холбоо барих арга ч байхгүй. Хэд хэдэн удаа утсаар ярих гэж шийдсэн ч юу ч ярих билээ, бас намайг юу гэж бодож байгаа бол хэмээн халшираад больчихдог байв. Тэрээр Энхээгийнхээ тухай, анхны учралынхаа тухай бодохдоо л нүүрэндээ инээмсэглэл тодруулна. Үүрээгийн нүдний гал унтарч, энэ орчлон дээр цорын ганцаараа мэт санагдах үе бишгүй дээ байдаг байлаа.
Үүрээ байгаа мөнгөө тооцоолж үзээд гэрийнхээ ойролцоо газруудаар хөлийнхөө тавхайг эргэтэл алхаад очиж уулздаг ч нэг л тохирох ажил олдохгүй л байлаа. Нэг бол хүнээ авчихсан, эсвэл мэргэжилийнх гэнэ. Гэвч гэр хороололд зар өгсөн ажил цөөхөн. Үүрээд одоо ердөө таван зуун төгрөг л үлджээ. Энэ таван çóóí төгрөг дуусахаар түүнд өөр ямарч мөнгө байхгүй, ажил л олох хэрэгтэй. Тэрээр дахин нөгөө л зарынхаа сонинг эргэлдүүлэн харж байтал тогооч ажилд авна гэсэн зар нүдэнд нь хэд дахин тусаад байлаа. Гадагшаа гаран утсаар залгатал ирээд уулз гэж байна. Тэрээр Хар хорин зах дээр байрлах жижигхэн цайны газрын эзэн намбалаг шар авгайтай уулзлаа. Хөдөө гэртээ байхдаа хаяа ангийнхаа найзын ээжийнх нь цайны газарт зундаа ажилладаг байсан болохоор, бас жаахан юмаар сайхан хоол хийчихдэг болохоор тогооч уу гэхэд нь нүүр нь халуу оргин байж тиймээ хэмээн хариулчихав. Гэтэл эзэн авгай

За сайн байна, манайх орлогоороо цалинждаг юм. Юу ч болсон ажилуулаад үзье. Тогооч маань гэнэт яаралтай ажил гараад явчихлаа. Одоо ингээд шууд ажилдаа орж чадах уу хэмээõýä нü Үүрээ чихэндээ итгэж ядан дуртайяа зөвшөөрлөө.
Энэ нь аз болоход хуушуурын гуанз бөгөөд жаахан ногоотой шөл, банштай цай зэрэг ойр зуурын хоол бага хэмжээгээр хийдэг газар байв. Үүрээ баяртайгаар ажлаа тараад унааныхаа мөнгийг аваад гэртээ иртэл ах, эгч хоёр нь зэрэгцэж ирээд загнаж гарав. Энэ удаад Үүрээ хэлэх үгтэй болохоор ажилд орсоноо дуулган, сая ажиллаж байгаад ирсэнээ хэлэн, мөн гуанзнаасаа илүү гарсан хуушуур гээд өгсөнийг нь аваад ирсэн болохоор овоо тэгсгээд гайгүй боллоо.
 
Энэ цайны газарт Үүрээ үнэн сэтгэлээсээ ажилладаг байлаа. Бас их даруухан инээмсэглэн чимээгүйхэн байдаг болохоор төд удалгүй тэр хавийнханы хайрыг татаад ирэв. Эзэн авгай ч Үүрээд сайн. Үүрээгийн цай нь тэр хавьдаа алдартай сайхан цай. Үүрээ нэг үеэ бодвол өнгө зүс орон өөртөө итгэлтэй болж гэрт нь хүртэл түүнийг дарамтлах зүйл бараг гарахгүй үнэхээрийн сэтгэл тэнэгэр сайхан байлаа. Үүрээ зааландаа ажилладаг Номинтой үеийнх болоод ч тэр үү арай л дотно. Нэг удаа хүнсээ цуглуулчихаад дааж ядан явахад нь хамт гэрт нь хүргэж өгөв. Номингынх олон хүүхэдтэй бас ядруухан айл байлаа. Үүрээ тэднийхийг хараад Номинг үнэхээр гайхлаа. Ийм хэцүү амьдралтай байж яаж болгодог байна аа хэмээн, бас манайх харин ч эдний хажууд ёстой тансаг байдаг юм байна хэмээн хүртэл бодоод амжаадхав.

Нэг өдөр тэрээр ажил дээрээ өглөөгүүр хоолоо бэлдэж байтал халуун цай байна уу? хэмээх нэг л танил хоолой сонсогдов. Үүрээ өглөө хамгийн түрүүнд ирж гуанзаа нээдэг бөгөөд Номин болон туслах нь түүнээс хойно ирдэг. Энэ өглөө ч гэсэн тэрээр сурсанаараа орж ирэнгүүтээ бүх бэлтгэлээ базаан сайхан цай үйчихээд хариугүй буцлах гэж байтал ийнхүү танил дуу гарсанд тэрээр юу билээ хэмээн гайхасхийн харвал Энхээ зогсож байв. Энхээ ч гэсэн Үүрээг хараад хэсэг мэгдсэнээ

Ямар сонин хүн бэ ... сайн уу гээд хэсэг гацсанаа ... энд ажиллаж байгаа юмуу, би чамтай холбоо барих гэж их оролдсон ... чамайг санасан ... энд хүнтэй уулзах гэж  явна хэмээн үл ойлгогдох авцалдаагүй юм ярив. Үүрээ ч Энхээг хараад зүрх нь цээжиндээ багтаж ядан оволзож, ам нь хатан, нүүр нь халуу шатаж, юу юугүй нулимс нь урсчих гээд байтал цай нь буцлан дэвэрлээ. Үүрээ цай аяглаж өгөн өгтөлөө нэг ч үг дуугарч чадсангүй. Ам л ангайвал уйлчих гээд, ингэтлээ их бэтгэрсэн байсан юм байх даа хэмээн баярлах, гомдох хослон цайгаа тавиад эргэтэл Энхээ түүнийг гараас нь хөтлөн өөртөө татан ойртуулаад

Би чамайг үнэхээр их санасан гээд òýâðýí үнсэж гарав. Үүрээ яг энэ үед юу ч хэлж чадалгүй сүүлийн хэдэн сар  гараагүй нулимс нь нуур татуулан урсаж гарлаа.
Энхээ Үүрээгийн нулимсыг арчиж өгөөд

Юундаа уйлсан юм бэ õº, би өнөөдөр ажилтай явж байна. Хоёулаа орой уулзая, чи хэдэн цагийн үед тардаг юм хэмээн асуув. Үүрээ ч нулимсаа арчин инээмсэглээд долоон цагийн үед суларчих байх хэмээн инээмсэглэнгээ сулхан дуугарлаа.
Энхээг гарсаны дараа Үүрээд үүлтэй байсан тэнгэр гэнэт цэлмэн нар хурцаар ээх мэт болоод ирлээ. Тэрээр амандаа хайрын дуу аялан хацар нь тэрүүхэндээ ягааран, үе үе инээмсэглэн байхийг Номин ажиглаад

Үүрээ, чи өнөөдөр ямар их баясгалантай байх юм. Ямар нэг юм болоо юу?

Үгүй ээ, би ... би зүгээр л байдгаараа байгаа ш дээ

Үгүй дээ чи нэг л өөр жаргалтай, нүд чинь гэрэлтээд хацар чинь улаа бутараад байна даа

Тийм үү, яасан юм бол гадаа халуун байгаад тэгж байна уу, нээрээ их бүгчим байна шүү

За Үүрээ минь чи өөрийгөө хуурч болно намайг харин дөнгөхгүй шүү. Хүн яахаараа ийм болдогийг чамаас дүү ч гэлээ туршлагаараа мэднэ ээ гээд тачигнатал инээсэнээ. Чи хэнд дурлачихсан юм бэ. Өмдний өрөвгөр Насаа эргүүлээд байсан арай тэрний найраанд орчихсон юм биш биз. Цаадах чинь дэмий архи их уудаг юм билээ. Харин тэрний оронд цагаан идээний сайрга Булган дээр шүү. Ядаж л хөдөөний юм ааш нь эвдрээгүй байгаа байх. Чамайг хараад л өдөрт хичнээн àÿãà цай уудаг билээ гээд нудчив. Үүрээ байдгаараа ичингүйрч

Хүүе, чи чимээгүй байгаа ч ээ. Хүн дуулчихвал юу гэх юм. Аль нь ч бишээ. Би чамд орой ... гэснээ үгээ залгин надад юу л байв гэж дээ, илүү үг яахав ажлаа хий гээд өөрөө махаа амталлаа.
 
Орой болох тусам Үүрээгийн зүрх нь булгилан яагаад ч юм сандраад байв. Номин хамт явах уу гэхэд нь өнөөдөр жаахан ажилтай байна чи түрүүлээд явж бай гэчихээд 7 цагаас өмнө бараг л хөөх нь холгүй гаргалаа. Гэтэл цаг аль хэдийн долоо гуч болжээ. Энхээ ирээгүй л байв. Тэрээр гайхан ямар нэг ажил гарсан юм болов уу, эсвэл түгжрэлд орчихов уу, харьдаг ч юмуу гэснээ бас юмыг яаж мэдэхэв гээд юунд ч юм сэтгэл нь хоргодон итгэл өвөрлөн хүлээсээр. Гэтэл найман цагтай уралдаад Энхээ гүйсээр ороод ирлээ.
Тэр хоёр ойролцоох нэг жижиг уушийн газар орж суув. Энхээ хэсэг сууж байсанаà

Үүрээ би чамайг үнэхээр их санасан, чи өнөө оройг надтай хамт өнгөрүүлж чадах уу хэмээн асуулаа. Үүрээ дээрийн явдалыг бодон ах, эгч хоёроосоо эмээж байсан ч юунд ч юм илбүүлэн үгүй гэж хэлж чадсангүй дуугүй толгой дохилоо. Тэр хоёр Цамбагаравын автобусны áóóäëûí арын жижиг çî÷èä буудалд өрөө захиалан орлоо. Энхээ оронгуут Үүрээг шуналтайяа озон үнсэж орлуу түлхэв. Үүрээ анх удаагаа сэтгэлийн таашаал аван тэгэх мөртөө өөрийн эрхгүй нулимс нь асгараад ирэв.Үүрээ энэ шөнө юу ч бодохыг хүссэнгүй. Хайртай хүнтэйгээ, анхныхаа эр хүнтэй, ирээдүйн ханьтайгаа хамт байгаа Үүрээ яг одоо хамгийн аз жаргалтай, хамгийн шийдэмгий, зоригтой бүсгүй байв. Тэрээр хажуудаа дээшээ харан хамаг юмаа гарган унтаж буй Энхээг нүд салгалгүй хайрын харцаар зөөлөн ширтэнэ. Яагаад ч юм ингээд л хараад баймаар бүхэл бүтэн шөнө, насан туршдаа харсан ч чадмаар байлаа. Үүрээ Энхээг инээмсэглэн харж байсанаа бие засахаар угаалагын өрөө орлоо.

Тэрээр бие засаж байтал утсанд мессэж ирэх шиг болов. Гайхан ийш тийш хартал угаалтуур дээр Энхээгийн утас чичирхийлж байна.  Хэсэг харж байсанаа аван хартал арван хэдэн дуудлага бас мессэж ирсэн харагдана. Үүрээ хүний юманд хамаагүй хүрээд байдаггүй ч энэ орой хэн залгадаг байна аа, арай ээж, аавд нь янз бүрийн юм болоогүй байгаа гээд Энхээд өгөхөөр босох хооронд дахин нэг дуудлага ирэв.
 
Үүрээ дэлгэцэн дээр гарах нэрийг хараад хөшиж орхилоо. Итгэл найдвар, хүсэл мөрөөдөл минь ийм байсан гэж үү. Энхээгийн утасны чичиргээ дуугарсаар дэлгэцэн дээр нь ХАНЬ гэсэн үг тодхон зурайна. Гэтэл дуудлага ч тасарч дахин нэг мессэж ирлээ. Үүрээ хэрхэхийг бодож байсанаа нэг л мэдэхэд хуруу нь унших гэдэг дээр дарчихсан байв.

Энхээ гуай чи хаана байна, гэр орондоо ч ирж хонохгүй. Энэ хүүхэд шөнөжин халуурлаа. Чи өнөөдөр ингэж хонуутаар явах гэж түрүүн надтай албаар хэрүүл хийж муудалцсан юмуу ... багахан шиг дээрэлхээрэй.

Үүрээ цааш нь уншиж чадсангүй. Арай ч дээ Энхээ чи ийм хүн байсан гэж үү. Надад эхнэр хүүхдийнх нь талаар хэн нь ч юу ч хэлдэггүй л байсан ш дээ. Би одоо хэнд итгэж найдаж хэнийг гэж амьдрах юм бэ. Ямарч байсан энэ байдлыг би зогсоох ёстой. Би өөрөө ч тоглоом болохгүй, хүний амьдралаар ч тоглохгүй хэмээн эрс шийдэмгий бодоод хувцасаа өмсөн шууд гарах гэснээ Энхээг чангаасаар байгаад сэрээлээ.
Энхээ нүдээ нухлан онийгоод Үүрээг хувцасаа өмсчихсөн өөдөөс урд нь хэзээ ч харж байгаагүй шийдэмгий хурц харцаар харж байгааг ажаад гайхан өндийсхийн

Яасан явах гэж байгаа юмуу. Чи өнөөдөр надтай хамт байна гэсэн биз дээ. Би унтаад уурыг чинь хүргэчихсэн үү. Уучлаарай их ядарчээ. Чи өөрөө ямар байдгийг нь хэлүүлэлтгүй мэднэ дээ ...  за нааш ир хэмээн наалинхайтан дуугараад гараа сарвайв. Үүрээ гараа угз татан аваад

Энэ тоглоомоо дуусгая. Чамд дургүй хүрч байна. Дахиж надтай битгий уулзаарай хэмээгээд олон ч юм ярилгүй үүдрүү явсанаа эргэж хараад, аан тийм хүүхэд чинь халуураад байна, буудлын өмхий өрөө сахиж хэвтэхээр хүүдээ эм аваад очсон чинь буян болох биз гээд хаалга тас саван эргэж ч харалгүй гарлаа.
 
Үүрээ хөлсний тэргэнд сууж явахдаа уур нь хүрэхээс илүүтэйгээр гомдож байлаа. Гомдох хирээр зүрх нь урагдаж, бачуурсан сэтгэл нь нулимс болон урсаж байв.  Яагаад ийм гэж. Би хэнд муу юм хийсэн юм. Энэ хүмүүс хүчгүй, сул дорой эмэгтэйг ингэж бүгд дээрэлхдэг юм уу. Эсвэл би ийм тэнэг юм болов уу. Ээж минь та охиноо харж байгаа болохоор ... охиноо бүр хөл алдахаас нь өмнө ингэж хамгаалж, аварч байгаа тийм үү?  Ээжээ ...  охин нь зүгээр л мөрөөрөө амьдарч болохгүй юм байх даа. Таны минь хэлдэгээр аль насандаа хийсэн үйлийн үр юм бол доо.Тэрээр ийнхүү шаналан нулимсаа арчин явахдаа Энхээг тэр чигтээ өөрөөсөө авч хаяхаар хатуу шийдлээ. Гэвч хайртай болохоороо харааж зүхэж чадсангүй. Угаасаа ч Үүрээ өдий наслахдаа хэн нэгнийг хар буруу санаж элдэв муугаар бодож, атаа хорсол тээж явсан нь үгүй билээ. Энэ бас л ээжийнх нь хүмүүжил. Ээж нь:


Миний охин "Санаа зөв бол заяа зөв" гэдэг юм шүү. Охин минь хүний амьдрал богинохон юм шиг хирнээ их уртаа замыг туулдаг юм. Чи минь олны дунд бусдыгаа хүндэлж, чин сэтгэлээсээ хандаж аливаад эмэгтэй хүн гэдгээ санаж уян зөөлөн, хүлээцтэй байж яваарай. Атгаг санаа гэдэг өөрөө хариуг нь өгдөг болохоор хүнээс чи доогуур явсан ч сэтгэлээрээ ямагт дээгүүр байж нигүүлсэнгүй тусархаг, байгаа жаахан зүйлээ ч болов бусадтайгаа хуваалцаж байгаарай хэмээн хэлдэг байж билээ. Үүрээд энэ хэдхэн үг нь дөнгөж сая хэлсэн юм шиг сэтгэлд нь тодхон зурайна.
 
Тэрээр гэртээ иртэл үүр хаяарч байлаа. Хашаагаа арайхийн даван ороод гэртээ орох гэснээ үүд нь түгжээтэйг санан, цаг гаран хүлээвэл ч уг нь хэмээн бодоод илүү пиндээ орон өглөөний жавараас хоргодон эсгий нөмрөн бодолд дарагдан суулаа.

Үүрээ тэр хоёрыг явахаас нь өмнө гадаа хоносон гэдэгээ мэдэгдэх гэж ахыгаа бие засаад ирэх хооронд нь пингийнхээ урд толгойгоо унжуулан хүлээж зогсов. Занданхүү гэнэт Үүрээг хараад хий юм харсан аятай цочсоноо ууртай нь аргагүй энд юу хийж байгаа юм орооч хэмээн зандарлаа. Үүрээ ч дуугүйхэн ахынхаа ард хургасхийгээд гэртээ орлоо. Хорлоо шазав татавхийн

Манайх ямар дуртай үедээ ирж очдог буурчийн газар уу ... багахан дарвалзаарай хэд гурван юм нэмэрлэж байгаагаа их юманд бодоод байна уу хэмээснээ нүүрээ будах урт хугацааны ажилдаа орлоо. Үүрээ ч энэ л үеэр нь таарвал бага загнах байх гэж бодож байсан нь санасанаар болсонд битүүхэн баярлан бушуухан хувцасаа сольж өмсөөд буцаад ажил уруугаа гарлаа.
 
Цаг хугацаа улиран одсоор. Энхээ тэр явдалын дараахан уучлал гуйж уулзахаар хэд хэд ирсэн боловч Үүрээ хүний урманд нохой хуцаж байгаа чинээнд харсангүй. Энхээ ч сүүлдээ залхан дахин тэр хавиар эргэлдэхээ болив. Үүрээ наанаа үл тоож байгаа мэт харагдавч түүнийг харах бүртээ хичнээн их дасаж хайртай болсоноо мэдэрдэг, тэр хèрээрээ шаналдаг байв. Үүрээ эхэндээ нууцаар уйлдаг байсан ч сүүлдээ өөртөө хатуу хэлэн " Арай ч дээ Үүрээ минь чи одоо болих юм биш үү. Эцэг, эхээ алдаад энэ байтугай зовлон гэж юу байдгийг биеэрээ үзñэí байж нэг хар юмнаас болж нус нулимстайгаа холилдох гэж. Тэгээд ч нэг гэртээ ороод, үр хүүхдийг нь гаргачихаад чамайг хаяад явж байгаа биш. Ёстой илүүдээ гарсан нулимс, сэтгэл байна. Одоо л биеэ барьж ав. Чиний өмнө эр хүнээс өөр хийх зүйл бишгүй дээ л байгаа. Ядаж өөрийн гэсэн мөнгөтэй болж сургуулиа òºãñºõèéã бод. Одоо зорилготой амьдрана шүү" хэмээн нэг л өдөр ухаарч түүнээс хойш нулимс нь ширгэчихэв үү гэлтэй болов.

Хахир өвөл хаяанд иржээ. Хүйтэний эрч улам чангарч, идэр ес эхлэхэд тун ч дөхөөд байв. Үүрээ тэр өдрөөс хойш ердөө л ажил гэр гэдэг хоёрхон замтай болж, ажил дээрээ ч чимээгүйхэн өдөр хоногийг өнгөрөөсөөр. Угийн найз гээд байх ч хүнгүй болохоор түүний амьдрал нэг л хэвийн, уйтгартай дотроо буглаад амрах өдрөө л нөгөө ганц хань болох банхартайгаа ярьж жаахан уужирдаг байв.
Өвлийн тэсгэм хүйтэн нэг өдөр Боссынх нь (гурван ажилтан нь эзнийгээ ингэж дууддаг байлаа нөгөөх нь ч гэсэн энэндээ дуртай) төрсөн өдөр болж цайны газартаа ширээ засан, тэр хавийн ганц нэг хүнээ оруулан бяцхан найр хийжээ. Урд өдөр нь цалин нь буугаад Үүрээ гэртээ ээжийнхээ авдараас авсан зурагнуудынхаа доор мөнгөө хадгалдагаараа хадгалаад унааныхаа л мөнгөтэй ирсэн байсан тул сандран Номингоос маргааш өгье хэмээн бэлэг авах мөнгө зээллээ. Тэрээр ахруугаа утасдан учраа хэлтэл Занданхүү ч нэг их битгий оройтоорой хаалга онгорхой үлдээчихье хэмээн хэлэв. Үүрээд энэ удаа санаа зовох зүйл байсангүй. Нөгөө хэдтэйгээ дунд нь орж хоол хийн хажуугаар нь зууш сэлбэн тавьж гүйсээр. Тэд ч нилээн хавтгайрч дуулалдан их л хөгжилтэй байлаа. Цагаан идээний сайрга Булганыг нөгөө хэд цаашлуулан

Чи одоо эр хүн юм бол үгээ хэлээч ээ. Хэдий болтол цайг нь хоослон дэмий харж суух гэсэн юм. Нэг л өдөр алдав даа ... хэмээхэд бүгд дэмжин ихээр инээлдэв. Булган ч шилэн хүзүүгээ маажин, угийн улаан дээрээ жаахан уусандаа бүр ч улаан, зориг орсон бололтой нүүр нь минчийгээд босч ирэн авцалдаа муутай хүдэр дуугаар

Би айгаад байдаг юмаа, Үүрээ чи ... гэснээ за  барахгүй нь, үнэхээр барахгүй нь гээд бас л тэднийг даган инээлээ. Үүрээ энэ бүх утгагүй зүйлсийг хараад та нар ч гэсэн Энхээгээс ялгаа бий гэж үү ... хэмээн бодсоноо:

Би ямар та нарын тоглоомны хүн юмуу. Уучлаарай босс ... сайхан баярлаарай. Би одоо харихгүй бол оройтчихлоо, хоёр дүү хоёулахнаа байгаа хэмээн худлаа хэлээд хувцасаа өмслөө. Бүгд гайхан

Хүүе чи чинь насанд хүрчихээд иймхэн тоглоом ойлгодоггүй юмуу. Ямар сүртэй юм гэлцэнэ. Харин Номин ерөнхийд нь ах, эгч хоёрыг нь гадарлах болохоор өмөөрсөөр байгаад явуулав.
Үүрээ харанхуй гудамжаар  хальтирч унах шахан бүдчин явсаар арайхийн гэртээ ирлээ. Хэн ч юу ч хэлсэнгүй. Үүрээ унтахаар хэвтсэнээ Номинд өгөх мөнгөө санан тэдний нүдийг хариулж байгаад хайрцагнаасаа сэмхэн авахаар үзтэл мөнгө нь байсангүй. Гайхахын ихээр гайхан дахин нягтлан үзвэл ууттай мөнгө нь тэр чигээрээ алга байлаа. Өөр газар хийгээгүй дээ хэмээн бодсон ч өөрийн гэх бүх газартаа үзтэл байхгүй байв. Их биш ч гэлээ өөрөө өөрөөсөө харамлан барин байж цуглуулсан, тэгээд нуусан байсан юманд нь дураараа гар хүсэн байсанд тэр л үед хамаг тэвчээр нь барагдан ахдаа хэллээ.

Энд байсан миний мөнгө хааччихсан юм бэ?  Та нар арай ч дээ... тэрээр аль болох уйлахгүйг хичээн байж хэлэв.

Юун мөнгө, хэн чиний юманд хүрдэг юм хэмээн Хорлоо өмнөөс нь үл тоомсорлох дүр үзүүлэн дээрэлхүү зангаараа томхон дуугарлаа.

Энд хадгалаад цуглуулж байсан миний мөнгө байхгүй болчихсон байна ш дээ, би та нарт боломжийн хирээрээ өгдөг биз дээ.

За юун сүртэй юм, хэн л авав гэж, угаасаа байсан ч юм уу даа

Үүрээ гомдохын ихээр гомдож дотор нь хуримтлагдан байсан бүгд гарлаа. Анх удаагаа бэр эгчтэйгээ би чи дээ хүрэн хэрэлдэж эхлэв. Занданхүү тэр хоёрыг хэсэг харж байснаа Үүрээг алгадан

Чи яаж галзуурч байгаа чинь энэ вэ. Наад хүн чинь муу ч сайн ч миний эхнэр. Чиний эгч, чи одоо л их юманд санаа зовж том дуугардаг болж гэнэ дээ. Чи намайг яаж зовоох гээд байгаа юм. Чамаас болж би гэр орондоо ч тайван байж чадахаа байлаа хэмээн орилов. Ахыгаа арай ч ингэнэ чинээ санаагүй байсан тэрээр аргагүй л хүний ... хэмээн дотроо бодоод:

Би таньд тэгж их гай болоод байвал зай болоод өгье л дөө. Угаасаа та миний ах шиг ч ах биш. Ийм ахтай байсанд орвол ганцаараа гээд явж байсан минь дээр хэмээн сөргөөв. Хорлоо үг хавчуулан

За харж байгаа биз Занданхүү гуай. Би чамд юу гэж хэлдэг байлаа. Хэзээ нэгэн цагт ийм юм болно оо гэж мэдээд байсан юм, тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг л энэ дээ хэмээн хорыг нь малтав.
Занданхүү юу болов гэмээр

Тэг тэг, одоохон нүднээс минь далд ороод өг, надад ч гэсэн өөрийн хэдээ яаая гэж байж чамайг анхаарч, авч явах тэнхэл алга, тэгээд ч хонуут өнжүүт явдаг хүн очих газартай болоод л их дуугардаг биз ... Үүрээ үнэндээ юу ч хэлж чадсангүй хамаг тэвчээрээ баран хувцасаа цуглуулж байхдаа арай ч дээ энэ бүхэн үнэхээр болж байна гэж үү ... гэхдээ бас ч гэж яг гарах үед хэн нэг нь битгий гэх болов уу хэмээн итгэл тээн нүднийхээ булангаар ажвал бэр эгчийн ээлжит жүжиглэлт эхлэн худлаа унаж тусав. Түүний өмнө эм барин хөлсөө арчин бөнжигнөн гүйх ахыгаа хараад дур нь гутан  зэвүү нь хүрч нэг мөр үгээ хэлчихээд гармаар санагдан:

Чи ичихэд яадаг байна, худлаа унаж тусаад ... надаас авсан бүгдийгээ өөртөө буян болгоод үлдээгээрэй ... хэмээн цааш үг хэлэх гэтэл нөгөө унаж тусаад байсан хүн

Þу,юу гэнээ одоохон зайл ... одоохон манай гэрээс зайлаад өг, бузартай хүүхэн, энд тэнд хоног төөрүүлж бөгсний бузар шингэсэн хүүхэн ... чамайг харахаас огиудас хүрч байна, гэр орон ч өөдлөхөө байлаа хэмээн хашгичав. Ингээд Үүрээ дүн өвлийн хүйтнээр хоёр шар торонд хувцасаа хийн нэг ч төгрөггүй тэднийхээс хөөгдөн гарлаа.

Үүрээ гэрээсээ гараад өөрийн эрхгүй уйлахад хүйтэн нулимс хацрыг нь хайран урслаа. Тэрээр хашаагаа налан хаачих вэ?  Хэн дээр очих вэ?  Эсвэл буцаад орох уу, би сая юу хийчих вэ? гэхдээ эд нар ч гэсэн надаас үүнийг л хүсч байсан байна ш дээ. Тийм болохоор яадаг ч байсан буцаж орохгүй юм шүү. Тэрээр бие нь чичрэн хүйтэн салхи хавиргыг нь нэвт сийгэн, хөл нь хайрагдан, гар нь бээвийн тортой хувцас нь ч хүнд оргиод ирэхэд чимээгүйхэн буцан ороод нөгөө л ижил дасал болсон пиндээ эсгийгээ нөмрөн хэвтлээ.

Маргааш нь сэрээд босох гэтэл бие нь даагдсангүй халуурч байх шиг, хамаг бие нь дагжтал чичрэн хувцас нь хайран нэвт хөлөрсөн бололтой байв. Тэрээр шүдээ зуун өндийгөөд гэртээ орох гэтэл хаалга нь түгжээтэй орж чадсангүй. Ажилдаа л оччихвол учиртайсан хэмээн хичээсэн ч тэнхэл нь хүрсэнгүй. За жаахан унтаж байгаад гайгүй болчих байгаа хэмээн эсгийгээ нөмрөн хэвттэл нүд нь даагдахаа байж зүүрмэглэв.
 
Тэрээр хэдий болтол унтсаныг мэдэхгүй. Ямартаа ч нэг сэртэл халуун ч овоо буусан бололтой. Харин өөрөө ямар ч тамиргүй хэвээрээ л байлаа. Ам нь цангахын эрхэнд босч пингийнхээ хаалганы нүхээр харвал гадаа хэдийн харанхуй болжээ. Гэрээс яндангаар уур савсан, хоолны үнэр сэнхийнэ. Тэрээр хаалгаа онгойлгон хүний хөл хүрээгүй цаснаас амандаа хийн цангаагаа тайлаад буцаж хэвтлээ. Хоолны үнэрээр хоосон ходоод нь хоржигнож, тэгэх хирээр дотор нь муухай оргин хий огиулав. Үүрээ за маргааш гэхэд хөл дээрээ босчих байгаа. Босс намайг гайхаж байгаа даа, яаж хэл хүргье дээ байз?... ядаж Номин манай гэрийг мэдэхгүй, өрөө өгөх юмсан. Намайг ёстой муухай хүүхэн гэж бодож байгаа даа. Ээж минь охиндоо туслаач ... тэрээр ийнхүү бодож байснаа дахин халуурч буй бололтой дэмийрэн унтаа сэрүүн хоёрын хооронд өөрөө өөртэйгээ ярин, гиншин хэвтэнэ.
 
Үүрээ иймэрхүү байдалтай дөрөв хонов. Ганц өл залгуулж байгаа юм нь шороотой цас. Эхэндээ шороог нь тургиж байсан бол одоо шороо хүртэл түүнд амттай санагдаж эхлэв. Эхэндээ гэдэс нь загатнаж байж ядан орох байх газраа олж ядна, хажууд нь гэрээс үнэртэх хоолны үнэрт мансуурч байж ядтал хорхойсч, арааных нь шүлс гашуун оргиулан амтагдана. 
Түүнийг хэн ч хүүе, хаая гэсэнгүй. Нэг удаа гэрээс дунд хүүхэд нь өөрийг нь асууж буй сонсогдоход өөрийн эрхгүй хүүхэд гэдэг л хамгийн үнэнч, ариухан, гэгээхэн амьтад юм даа хэмээн бодож билээ. Түүний нүд нь хуурайшин нулимс ч гарахаа байжээ. Үнэр танар гэж òàìòàãã¿é юм байгаа байхдаа. Иймэрхүү байдалтай би хаана хүрэх бол хэмээн бодно. Тэрээр энэ бүхнийг амсаж байхдаа: Хүн амьдралдаа заавал их, бага хэмжээгээр зовлон амсдаг гэж байсан. Миний хувьд одоо энэ хэсэгхэн хугацаа л амьдралдаа туулах зовлон минь байх. Би заавал тэсч гарах ёстой. Би амьдралд бууж өгч болохгүй. Маргааш гэхэд яаж ийж байгаад хөл дээрээ л босох хэрэгтэй. Энд ингэж үхлээ хүлээж хэвтэхийг ээж, аав минь дээрээс хараад яавч тэсэхгүй шаналж байгаа. Хүнээс, надаас амьдралынхаа төлөө ямар л тэмцэл гарна би тэр бүхнийг шавхан гаргах болно хэмээн бодсоор унтлаа. Бурхан минь, ээж минь надад эрч хүч өгөөч дээ ...
 
Зуны сайхан дэлгэр цаг, хөдөө гэрийнх нь гадаа ээж нь ааруул базан сууж байгаа харагдана. Үүрээ ээжээ хэмээн гүйсээр очин хүзүүдэн авч нөгөө л сайхан үнэрийг нь үнэртлээ. 

Ээж нь харин юу ч дуугарсангүй охиноо духан дээр нь үнэрлээд гэрт оруултал ширээ дүүрэн идэх дуртай бүгдийг нь өрсөн харагдана. Үүрээ баярлахын ихээр баярлаж ширээний ард суугаад юунаас нь эхэлж идэхээ мэдэхгүй харсаар байгаад бараг цадаж байна гэнэ. Ээж нь түүнд өрөм хөвсөн өтгөн шаргал сүүтэй цай өгөөд дотор нь далны хуудас өшиглөн хийж өгөв. Үүрээ ээжрүүгээ хараад би ийм их юм идэж чадахгүй нь ээ гээд эрхлэнгүй дуугарсанаа цайгаа оочилоход агь, таана амтагдан хамаг хөлс нь хамар дээрээ бурзайж ирэв.
 
Тэрээр махнаасаа идэх гэтэл чаддаггүй. Барьж аваад яг амруугаа хийхийн алдад нөгөөх нь уначихаад байна гэнэ. Ээж нь өөдөөс нь тийм гэхийн аргагүй өрөвдөлтэй харцаар хараад энгэртээ тэврэн чимээгүйхэн мэгшихэд Үүрээ ч гэсэн эхэр татан энгэрт нь наалдан тас тэврээд:  Ээжээ би идмээр байна ш дээ, би энэ бүхнийг бүгдийг нь идмээр байна ш дээ, яагаад миний аманд орохгүй байгаа юм бэ, та бас яагаад дуугарахгүй байгаа юм бэ ... хэмээн уйллаа. 

Ээж нь дуугарахгүй хэвээрээ босоод гал үйн дор нь сайхан хар шөл хийгээд амруу нь халбагаар хийж өгч байна гэнэ. Үүрээ ч баярлан, дороо л сэргээд тамир тэнхээ орж ирэхэд ээж нь хөлсийг нь арчиж өгөөд духан дээр нь зөөлөн үнэрлэсэнээ,  хайр гэрэлтсэн харцаар харсаар даллан далласаар алсëан холдоод өгөв. Үүрээ сая сэхээ орон байдгаараа чарлан:

Ээжээ та битгий яв л даа, та охиноо ингээд орхиод явж болохгүй ш дээ хэмээн хойноос нь унан тусан уйлсаар гүйв ... энэ үест түүний чихэнд нь ээжийнх нь намуухан дуу

Миний охин одоо алзахгүй ээ, одоо бос ... эмэгтэй хүн хэзээ ингэж их унтаж байсан юм ...  хэмээн шивнэх шиг болов. Үүрээ ч эхэр татсаар нойрноос сэрлээ. Тэрээр сэрээд саяны зүүдээ бодоход яагаад ч юм ижийтэйгээ уулзан их хүч орсон мэт болоод ирлээ. Үүрээ өндийн босоод үсээ арагш нь илэн учраа хэлээд очиход ойлгох байлгүй дээ гээд өөрт нь бол их л хурдан мэт боловч хөндлөнгийн хүний нүдээр яаж барна даа гэмээр туниа муутай, удаан амьтан хөлөө дааж ядан зөөж байв. Тэрээр алхаад ч болов хүрнэ хэмээгээд шүд зуусаар пингээ орхин хашаанаасаа гарлаа.
 
Үүрээг автобусанд орон хойд хаалганы тэнд доошоо харан зогсоход хүмүүс хамар амаа таглан холдож байв.
 
Кондуктар авгай мөнгө нэхэн түүнийг угзчин элдэвээр хэлсээр хоёр буудлын дараа түлхээд буулгачихав. Үүрээд энэ бүхэн үнэхээр ичгүйртэй байсан ч тэрээр амьд явахын тулд эцсийн найдлага дээрээ очихын тулд юуг ч тоосонгүй. Гуравдах унаандаа суутал дахин хөөгдөн буухын даваан дээр нэг өвгөн

Хүү минь адилхан эмэгтэй юм байж чи яасан өрөвдөх сэтгэлгүй юм бэ. Харваас ядарсан амьтан байна даг, юуг нь авах гэсэн юм хэмээн өмөөрөв. Кондуктар харин өөдөөс нь

За та зүгээр өөрөө л мөрөөрөө хөнгөлөлтөө эдлээд үнэгүй явж байгаадаа баярлаад дуугүй юмбал барав. Юу нь ядарсан байдаг юм. Өдий насны залуу охин байж, харваас хувцас хунар нь тийм ч яадгаа алдсан харагдахгүй л байна. Худлаа өрөвдөлтэй царайлаад зүгээр. Та нарыг мэдэхгүй биш унааныхаа мөнгийг өгөхгүй байж, зугаа цэнгэлдээ бол яаж ийж байгаад гаргадаг биз дээ ... алив тэр мөнгөө өг... Өгч чадахгүй бол бууж үз хэмээн угзчив. Үүрээ дорой дуугаар доошоо харсан чигтээ

Эгчээ надад үнэхээр мөнгө байхгүй, уучлаарай. Би хамаг мөнгөө алдчихсан хэмээн тээр цаана арайхийн  дуугарлаа

За чи битгий худлаа яриад бай. Ямарч мөнгөгүй хүн алхаад явахгүй юу чи, ямар хөл гаргүй хөгшин настай хүн байгаа биш ... алив буу буу хэмээн үүдрүү түлхэв. Хүмүүс энэ бүхнийг хараад

Зайлуул наад охин чинь үнэнээ хэлж байгаа юм биш үү. Ганц хүн яахав дээ хэмээн ам амандаа шуугилдав. Кондуктар өөрийнх нь эсрэг бүгд шуугилдахад бүр ч хэл амаа билүүдэн

Тийм сайхан сэтгэлтэй юм бол та нар нэг хүний мөнгийг өмнөөс нь төлчихөөч, би ч гэсэн амьдрахын тулд ажлаа хийгээд явж байна хэмээн автобусаар нэг орилов. Анх өмөөрсөн өвгөн халаасаа ухаж байгаад мөнгө гаргаж ирэн

Май ав, наад хүүхдээ тайван явуулж үз, нэг асуудлаас болж тархи толгой эргэтэл орилчих юм хэмээн хэлэв. Үүрээ ингэтлээ догдолж, баярлаж байсангүй. Өвгөн уруу нулимс гүйлгэсэн талархасан харцаар хараад баярлалаа хэмээх ганцхан үг хэлж чадав. Ийнхүү хөөгдөж туугдан явсаар арайхийн Номингын гэрийн барааг сая нэг харлаа.
Үүрээ арайхийн явсаар Номингын хашааны үүдэнд ирлээ. Тэрээр үүдэнд нь ирэнгүүтээ сөхөрч суугаад яаж орох вэ? Номин байгаа болов уу?, ªнөөдөр ингэхэд хэд дэх өдөр юм бол хэмээн өөрөөсөө асуулаа.
 
Номин Үүрээг ажилдаа ирэхээ больсоноос хойш гурав хоноод ажлаасаа гарчээ. Нэгд шинэ орсон тогоочтойгоо таарахгүй, хоёрт хуучин ажиллаж байсан газраас нь холбоо барьж хамаагүй өндөр цалин амалсан тул хуучин ажилдаа эргэж ороод удаагүй байсан билээ. Тэрээр оройн цагаар ажилладаг болохоор хэдэн дүүдээ бин хайрч өгөх гэтэл тос нь дуусчихсан байгааг мэдээд ТҮЦ орж тос авахаар гартал үүдэнд нь нэг бүсгүй доошоо харан ухаангүй шахуу сууж байгааг хараад цочин орилтол Үүрээ ч хүн орилох чимээнээр толгойгоо өргөлөө. 

Номин Үүрээг хараад гайхахын ихээр гайхав.
 
Үүрээг гэртээ оруулж асуусан харцаар харвал цаадах нь идэх юм өгөөч хэмээн сулхан дуугарлаа. Номин яаран босч хар цай аяглаж өгөөд дотор нь хэдэн ширхэг хатсан боорцог хийж өглөө.
 
Үүрээ амаа олохгүй хахаж, цацан идэж гарав. Хөлс нь дааварлан гарынхаа араар õºëñºº арчин, нэг амьсгаагаар шахуу идэж дор нь дуусгаж байгааг хараад түүнийг өрөвдөхийн ихээр өрөвдлөө. Үүрээ гуравдах цайгаа уух гэтэл Номин хориглон

Үүрээ гэнэт ингэж ихээр идэж болохгүй байх аа, миний найз жаахан тавьж байгаад бага багаар ид л ээ. Гэдэс чинь янз бүр болбол яана гэв. Үүрээ ч за хэмээн өөдөөс нь харж инээмсэглээд босох гэтэл чадсангүй гэдэс нь хөндүүр оргин дотор нь муухайраад ирлээ. Номин сандран би чамд хэлсэн ш дээ. Битгий их ид гэж, алив жаахан гэдсээ нар зөв илээд суу хэмээн хэлэв. Хэсэг хугацааны дараа Үүрээ ч гайгүй болж Номинд шууд хэллээ.

Уучлаарай Номио, би тэр өдрийн орой гэрээсээ хөөгдөөд, хэдэн өдөр хэлэн дээрээ юм тавьсангүй. Надад таньж мэдэх хүн, очих газар байх биш. Ганц байгаа хүн гээд чам дээр хүрээд ирлээ. Би ажилдаа маргаашаас орж байгаад чиний өрийг өгнө өө. Босс уурлаж байна уу?, Íамайг асууж байна уу?

Үүрээ минь тэр мөнгө яахав, харин ... гээд хэсэг чимээгүй сууснаа чамайг ирээгүй өдрийн маргааш нь л босс уурлаж, танил гэсэн байхаа нэг авгайг авсан, би тэрэнтэй нь таарахгүй ажлаасаа гарчихсан. Тэгэхээр чи одоо очоод нэмэргүй байх

Тийм үү, би тэгвэл одоо яана аа. Гэртээ лав буцаж очихгүй, ямар ч хамаагүй ажил олж хийх хэрэгтэй байдаг, гэтэл нэг ч төгрөггүй хүн хаа хүрэх билээ

Чи үнэхээр юу ч хамаагүй хийх үү, би хуучин ажиллаж байсан газраа орсон. Манайх шинэчлэгдээд өргөтгөлд ороод шинээр хүмүүс авч байгаа л даа

Номин минь чамд би яаж талархахаа мэдэхгүй байна. Тиймээ би юу ч хамаагүй хийнэ, харин ... гэтэл Номин гадарлан

Чи олон хүнтэй гэхгүй бол манайд амьдарч болно оо, хоёулаа өвөр түрийдээ ороод л унтаж хэвтээд явж байтал болно.

Үүрээä хэлэх ч үг олдсонгүй баярын нулимс дуслуулан найз гэдэг ийм байдаг гэж үү хэмээн өөрийн эрхгүй дуун алдлаа. Тэр хоёр хамтдаа хэдэн бин хайрчихаад, халуун усны газар очиж усанд орохоор гарлаа. Орой нь Үүрээ аль өнгөтэй гэсэн хувцасаа өмсөн Номинг даган шинэ ажил дээр нь шалгуулахаар очив. Тэд явсаар нэгэн томоохон цэнгээний газар ирлээ. Номин Үүрээгийн өөдөөс харан чи ямар ч ажлийг хийнэ гэж хэлээрэй хэмээв. Үүрээ ч чимээгүйхэн толгой дохин инээмсэглээд урам зоригтой тэр газрын үүдийг татан орлоо.
Үүрээ ажилдаа ороод нэг л мэдэхэд аль хэдийн 2 сарын нүүрийг үзсэн байв. Тэрээр анхандаа ажил нь санаанд нь багтамгүй санагдаж байсан ч хүн өөрийгөө мэдэж, аливаад хэлбийлгүй нэг л чигээрээ байвал ямар ч үед барьц алдахгүй юм байна гэдгийг мэдэж авчээ. Тэрээр ажлынхандаа нэр хүндтэй бас их олон найзтай. Шинэ ажлынх нь үеийн голдуу залуус түүнд хирээрээ тусалж дэмждэг байлаа. Үүрээ хамгийн гол нь ажилдаа үнэнч шударга байж, хэнтэй ч муудалцалгүй, байгаа бүхнээ харамгүй хуваалцаж, өөрийнхөөрөө л байдаг болохоор бүгд түүнд сайн.

Тэрээр толины өмнө суун нүүрээ будаж байтал

Үүрээ нэг ширээ гарсан ... хэмээн дуудав.  Үүрээ ч өөртөө инээмсэглэл бэлэглээд захиалгын ширээнд очин сууж ажилдаа орлоо. Энэ удаа таван Солонгос, хоёр Монгол байв. Үүрээ ч сурсанаараа аль болох их уулгаж, орлого оруулах болохоор тэдэнтэй эвтэйхэн харьцаж байлаа. Түүнээс гадна Үүрээг ширээнд суухаас өмнө менежер нь дуудан их нөлөө бүхий, манай хамтрагч талын Солонгосууд байгаа юм шүү, аль болох эвтэйхэн үйлчлээрэй гэсэн болохоор хамаг байдгаараа найр тавин үйлчилж байлаа.

Гэтэл тавь эргэм насны нэг Солонгос Үүрээг нэг л энгийн бус харцаар ширтэнэ. Тэрээр нөгөө хэдээ ахалж яваа бололтой ширээн дээрхи зүйлүүд дундраагүй шахам байхад л нэмж захиалж байв. Тэгсэнээ Үүрээг нэг сайхан ая бариач хэмээн хүслээ. Ажил бол ажил хойно. Үүрээ хаа очиж их сайхан дуулдаг билээ. Тэрээр бодолхийлж байснаа зайлашгүй шаардлагаар сурсан нэг Солонгос дууг дуулж өгөхөд бусад нь алгаа ташин түрлээ.
Энэ орой эдний ширээнийхэн их сэтгэл хангалуун байгаа бололтой, гарын мөнгө ч ахиухан өгч ширээг байнга сэлбэн дүүргэж, хэр бэлтэй вэ гэдгээ харуулав. Менежер нь бас Үүрээг магтан сайн ажиллаа хэмээн урамшуулав. Үүрээ сурсанаараа авсан мөнгөнөөсөө ажлынхандаа хувь хүртээгээд, орой  нь Номингынхоо ээжид талархаж явдагаа хэлж сүү аваарай хэмээн хэдэн төгрөг өгөхөд бөөн баяр болон духандаа хүргэн авлаа.
 
Хоёр хоногийн дараа нөгөө Солонгос дахин ирлээ. Үүрээ ч нэг их юм бодолгүй сууж байтал Үүрээг захиаллаа хэмээн дуудав. Үүрээ өрөөнд ортол ганц нөгөө хүн, орчуулагч хоёроос нь өөр хүн байсангүй. Солонгос шууд яриандаа орон

Би чиний амьдралыг бүртгэлээс чинь олж уншлаа. Чи бол гайхалтай эмэгтэй байна. Би анхандаа чамайг зүгээр л хүсэмжилж, бусдын адил мөнгөөр өөртөө татая гэж бодож байсан минь үнэн. Гэтэл одоо энэ бодол минь өөрчлөгдсөн. Би чамд тусалмаар байна, андын ч юмуу ахын журмаар туслаж нэг ч гэсэн хүнд буян үйлдмээр байна

Таньд баярлалаа. Гэхдээ надад одоо ямар нэг байдлаар тусламж хэрэггүй ээ, би болж байгаа, сайн найз сайхан хамт олон гээд ...

Үгүй дээ, чи өөрийнхөө нүдийг нэг хардаа. Чам шиг охин энд ийм ажил хийгээд явж болохгүй. Би чамайг арай өөрөөр амьдраасай гэж хүсч байна. Ширээний үйлчлэгч гэдэг чинь нэрнээсээ эхлээд хүмүүст муугаар бодогддог

Тиймээ би мэднэ. Гэхдээ би энэ ажлыг ажил гэдгээр нь хийдэг болохоос биеэ худалддаггүй

Тийм ээ, би мэдсэн. Тийм болохоор чинь би чамд халдаж зүрхлээгүй юм. Би зүгээр л чамд туслах гэсэн юм чи зөвөөр ойлгоорой. Бас сайн бодно биз дээ гээд цагийнх нь мөнгийг ширээн дээр тавьчихаад гараад явчихав. Үүрээ гайхан хэсэг сууж байснаа ямар ч санаа оноотой юм билээ. Эр хүн л бол эр хүн шүү дээ. Ямартаа ч аль нэг байдлаар туслалцаа л авч болохгүй юм шүү гэж бодохын сацуу өрөөнөөс гарлаа.
Үүрээ өрөөнөөс гараад бодолд дарагдан байгааг менежер нь ажиглав бололтой, өрөөндөө дуудаж оруулаад учир байдлыг нь тодруулбал Үүрээ ч үнэнээ хэллээ. Тэр хоёр хэсэг дуугүй сууж байсанаа менежер

Би чиний өмнөөс тэг ингэ гэж шийдвэр гаргаад юу гэхэв. Чи өөрөө л мэд, тэгээд ч өөрөө шийдчихвэл дараа нь бодол чинь хоёрдохгүй, хэн нэгнийг буруутгаж, зөвтгөхгүй амар биз. Би наад хүнийг чинь ажил төрлийн хувиар жаахан гадарлана. Багадаа их хүнд хэцүү амьдрал туулж ирсэн өөрийн хүчээр өдий зэрэгт хүрсэн гэдэг юм билээ. Тиймдээ ядарч, зовж байгаа хүүхдүүдэд хандив тусламж өгдөг, их олон салбарт үйл ажиллагаа зэрэг явуулдаг. Эхнэр хүүхдээ ослоор алдчихсан, одоо болтол ганцаараа явдаг, жаахан хатуу чанга ч гэлээ, их өр нимгэнтэй хүн гэж захирал ярьж байсан юм байна. Гэхдээ хүний дотор нь ороод гарсан биш би яаж мэдýхэв.

Үүрээ өдөржин бодолд дарагдана. Нээрээ менежерийн хэлдэгээр зүгээр л надад туслах гэсэн бол яахав, харин эргээд надаас дааж давшгүй өр нэхвэл би яах вэ?. Ер нь би ингэхэд юун дээр туслалцаа авах гэж. Сургуулиа төгсºе гэвэл одоо ч өөрөө төлбөрөө төлчихөөр л байна. Ирэх намраас явахад нэг жилийн төлбөрч þó áàéõàâ. Нээрээ ч бодоод байсан насаараа ингэж цэнгээний газарт ширээний үйлчлэгч хийж явалтай биш, хэн ч гэсэн залуу насан дээрээ сурч боловсорч сайхан хань ижил, үр хүүхдээ тойруулсан халуун дулаан гэр бүлтэй болохийг хүснэ шүү дээ. Тэр үед танай эхнэр ямар ажил хийдэг вэ гэхээр ширээний үйлчлэгч гэж хэлэлтэй биш. За юу ч болсон харж л байя, өөрөө дахиад нэг хүсэлт гаргавал тэр үед нь сайн гэрээ хэлцэл байгуулж байгаад үзээд алдахад ч уг нь болохгүй юм þó байхав, хамгийн гол нь итгэх л хэрэгтэй гэж бодож явлаа.
 
Дараагийн гурван сар ямар ч ажиг сураг байсангүй. Нэг өдөр орчуулагч залуу нь ирээд менежертэй нь уулзахаар оров. Тэрээр үүдэнд Үүрээтэй хальт тааралдаад инээмсэглэн толгой дохиод орлоо. Үүрээд энэ нь яагаад ч юм нэг л дотно санагдаад ирэв. Хоромхон зуурт дайраад өнгөрсөн тэр харц түүнийг нэвт харж дотор нь шигдэн үлдчих шиг боллоо.
Төд удалгүй менежер ч Үүрээг дуудан тэр залуутай танилцуулав. Үнэндээ урд нь хэд хэд таарч байсан ч албан ёсоор танилцаж амжаагүй байсан юм. Энхманлай хэмээн гараа сунгатал Үүрийнцолмон хэмээн дуурайн бүтэн нэрээ хэлэн гар барьлаа. Менежер нь ширээнийхээ араас босон

За Үүрээ минь чамд баяр хүргэе. Ийм аз завшаан тэр бүр хүнд тохиолддог юм биш. Манлай маань удахгүй Америкын Нэгдсэн Улсад мастерийн сургалтанд байгууллагаасаа томилогдон явах гэж байгаа юм байна. Харин нөгөө чамд туслах гэдэг Солонгос захирал нь чамайг хамт явах санал тавьж, бидэнд хүсэлт ирүүлсэн байна. Ингээд тэр хүн чиний сургалтын төлбөр, замын зардалаас эхлээд бүх зардалыг чинь зуун хувь дааж тэнд очоод сургууль соёлын бүх асуудалд Манлай туслах юм байна. Одоо арай баяр хүргэхэд эрт байна гол нь элчингээр орж визны асуудал шийдэгдэх хэрэгтэй байна гэжээ. Үүрээ энэ бүхнийг сонсоод чихэндээ итгэсэнгүй тэр хоёрыг үнэн үү гэсэн шинжтэй баярын харцаар ээлжлэн харлаа. Манлай инээмсэглэн

Чиний гайхах чинь түмэн зөв. Би хүртэл анх сонсоод итгэж ядан тодруулж байсан юм. Тэгээд та яагаад заавал тэр охинд туслах гээд байгаа юм гэж асуухад. Миний өөдөөс харж байсанаа:

Би тэр охины нүдэнд хурсан гунигийг арилгамаар байна. Зовлон гэж юу байдгийг би мэднэ туулаад гарсан, гэтэл тэр эмэгтэй хүн байж мөн л туулаад гарсан байна билээ. Би найз Номингоор нь түүний бүхий л өнгөрсөн амьдралыг яриулж, тэгж ядарч зовж явсан байж сэтгэлийн жолоо алдалгүй хүнээрээ байж чадсаныг бахархасан юм гэж билээ.
За Үүрээ минь амжилт хүсье. Маргааш би ирж авна. Ганц нэг бүрдүүлэх бичиг баримт байгаа гээд гарав. Манлайг гарсаны дараа менежер нь ирж гарыг нь бариад

За Үүрээ минь энэ л чигээрээ байдаг юм шүү. Ээж, аав хоёр нь чамайг мартаагүй харж л байсан байгаа биз. Одоо чи алзахгүй ээ. Толгойдоо юм хийгээд авчихсан байхад чи хаана ч газардахгүй. Одоохондоо ажлынхандаа чимээгүй байж бай. Би чөлөө олгосон, сургалтанд явж байгаа гэж хэлье. Амьтаны хэл ам хэцүү шүү гээд инээмсэглэв.
Үүрээгийн цээжин дотор баяр гэдэг багтаж ядан оволзоно. Тэрээр хүн бүхэнд хэлмээр байсан ч хэлээ хазан арайхийн тэр өдрийг өнгөрөөлөө.
Төгсгөл:

 Сан- Франциско хотын цэцэрлэгт хүрээлэнд үе тэнгийн хоёр бүсгүй мөр зэрэгцэн суугаа харагдана. Сарнай нулимсаа арчин

Чи минь ийм амьдрал туулаад гарсан юм гэж үү дээ. Би тэгэхэд өөрөөр бодож, чамайг үнэнийг хэлэхэд ямар нарийн, хүлцэнгүй ноомой юм, өөрөөсөө хүртэл харамлаад гэж боддог байсан ш дээ хэмээн хэлээд нулимсаа арчилаа. Үүрээ өөдөөс нь инээмсэглэн хараад

Зүгээр дээ, би одоо л хамгийн аз жаргалтай амьдарч байна ... гээд цааш ярих гэтэл Үүрээгийн утас нь дуугарлаа. Үүрээ уучлал гуйгаад утасаа авсанаа

Байна уу, тиймээ ... өө ах уу ... яасан гэнээ ... би одоо ажилгүй байгаа надад юу байхав дээ, тийм үү за би орой ярилцаж байгаад болъё ... та биеэ сайн бодоорой ... баяртай. Сарнай өөдөөс нь харсанаа ахтай болоо юу миний найз гээд инээмсэглэв. Үүрээ хариуд нь

Би угаасаа л ахтай хүн шүү дээ. Ах буруугаа мэдээд уучлал гуйсан. Намайг наашаа гарахаас хэд хоногийн өмнө ажлынхан гаргаж өгнө гээд бид нар хирэндээ хөөрхөн найр хийсэн юм. Сайхан хамт олон шүү. Надад их ч тус болсон, миний амьдралыг өөрчилж замыг минь зааж өгсөн буянтай газар, сайхан ч залуус даа. Тэгээд Номин бид хоёр харихаар ажлын урд такси дуудчихаад гараад иртэл ахын найз байж таарсан юм. Найз ч гэж дээ манай хамар хашааны ах л даа. Тэр л хэлсэн бололтой. Маргааш нь ажлаа хүлээлгэж өгч байтал ах гэнэт хүрээд ирсэн. Тэгээд надтай ярих юм байна гээд надаас уучлал гуйгаад миний орхиод гарсан хайрцагыг минь тэр хэвээр нь өгсөн. Тэр хайрцагт нэг захиа байсаныг ах олж уншсан юм билээ. Намайг явсаны дараа ах зурагуудыг эмхэлж үзэж байгаад аавын захиаг олоод харчихаж. Би мэдэж байсан ч ахад хэлээгүй байсан юм. Тэр захианы гол агуулга нь:  Манай ээж аав хоёр ханилаад олон жил болсон ч үр хүүхэд гараагүй юм гэнэ лээ. Нэг удаа аав оторт яваад ирэхдээ нэг манцуйтай хүү авчраад

Хөгшин минь би сая явж байгаад нэг ядарсан айлаар орлоо. Тэднийх олон нялх нойтон хүүхэдтэй хоёр хөгшин байх юм. Нэг хүүхэн дөнгөж амаржаад төрхийн хүндрэлээс болоод нас нөгчиж, тэгээд энэ муу хүүг эхийнхээ толгойг залгисан гээд сүйдлэх гэж байхаар нь хөгшин нь аваад ирлээ. Чи минь хүүгээ авна уу, сайн эр болно доо гээд ахыг духан дээр нь үнэрлээд ээжид өгч. Ээж ч бөөн баяр болж нялхынх нь үнэр арилаагүй өхөөрдөм жаахан хүүгээ тэвэрч элгээ дэвтээж байсан гэсэн. Харин ах том болоод хот суурин бараадаад ээж, аавыг нэг их хайхрахаа больсон үед аав тэр захиаг бичээд ээжид өгөөд

Цаад хүүгээ нэг ирэхэд нь өгнө биз дээ. Одоо ингэж байгаа хүн надаас хойш та хоёрыг харж хандах нь юу л бол доо. Эрх биш хүн ухаантай юм бол үүнийг уншаад нэгийг тунгаана биз гэсэн гэнэ. Ээж ахыг нэг ирэхэд нь өгөх гэж байсанаа хар элгийн гэдгээ мэдээд надаас хойш муу ганц охиныг минь тоохоо больчихвол гэж бодоод хав дарсан юм шиг билээ. Ах тэрийг уншаад ухаарсан. Гэвч нэгэнт бүх зүйл өнгөрсөн. Хэрвээ би тэр үед өлсөөд юмуу, хөлдөөд үхчихсэн байсан бол энэ хүн өнөөдөр хэнээс уучлал гуйгаад явж байх байсан болдоо. Гэхдээ би уучилсаан. Ээжийнхээ захисанаар би сэтгэлдээ хэн нэгэнд муу санаж явахгүй гэсэндээ ахыгаа уучилсан одоо сэтгэл тайван амар байна гээд инээмсэглэв.
Сарнай өөдөөс нь хараад

Чи ч агуу юмаа, ах чинь тэгээд одоо юм гуйгаад байгаа юмуу гэснээ ... уучлаарай өөрт хамааралгүй юм асуучихлаа. Нээрээ нөгөө Солонгос яасан, чи уулзсан уу? гээд нүдээ эргэлдүүлэв. Үүрээ ч даган инээснээ

Ах уу?  жаахан мөнгө л асууж байна, байнга л ингэдэг юм. Со захирал уу?  тэр хүнд би маш их өртэй. Хэзээ нэгэн цагт заавал ачийг нь хариулна. Одоо бол дотороо тэр хүний өмнөөс сайн сайхныг хүсч залбирч явдаг. Уулзалгүй яахав. Уулзаад яаж баярласанаа ч хэлж мэдэхгүй байсан. Гэтэл өөдөөс нөгөө л дөлгөөхөн нүдээрээ харан инээмсэглээд:

Би талийгаач õ¿¿ãèéíõýý төлөө нэг ч гэсэн охинд буян үйлдэж баярлуулж чадсандаа л маш их баярлаж байна. Хожмын нэг өдөр уулзахдаа би чиний нүднээс дахин гуниг харахгүй шүү гэж билээ.
Тиймээ би одоо маш их жаргалтай сэтгэл хангалуун сайхан амьдарч байна. Ханийхаа олсон хэдийг зөв зохистой хэрэглэж, илүү харалгүй зөвхөн одоо байгаадаа л сэтгэл хангалуун, хайр энэрэл, халуун дулаанаар төөнөсөн өөрийн гэсэн орох орон,  хайрлах хүмүүстэй амьдралаас амсаж болох тэр бүх жаргалыг эдлээд сайхан амьдарч байна даа гээд жаргалтай хүний харц л ийм сайхан талбиун байдаг байх гэмээр мишээв.
Гэтэл тэндээс:  Ээжээ аав ирлээ хэмээн орилон бүдчин гүйх хүүгийнхээ зүг харвал Манлай машинаасаа буун Сарнайтай толгой дохин мэндлээд та хоёр минь нарлаж байна уу гэсээр хүрч ирээд ээлжлэн үнслээ.
Шулганан хөөрөх бяцхан хүүгээ дундаа хийн хөгжилдөн алхах тэр гуравын араас Сарнай хараад нэгэнтээ санаа алдаад инээмсэглэн " Зовсоны эцэст жаргадаг "  гэдэг үнэн үг юмдаа. Хүнийг хэзээ ч дахин гаднаас нь дүгнэж элдэвээр хэлж ярихаа больё. Тэр бүхний цаана юу ч нуугдаж, ямар ч хүн байж болох юм байна гээд мөн гэрийн зүг охиноо хөтлөн: Миний охион хоёулаа аавдаа ямар хоол хийж өгөх вэ? ...  хэмээсээр ÿâëàà.

                                                                      Төгсөв.

0 Сэтгэгдэлтэй: