Замилан хорвоо 10-р хэсэг

 
Дэлгүүрээс гараад хажуугийн буланд нуугдан дургүй нь хүрч байсан ч ээжийгээ дахин хармаар санагдаад болохгүй байсан тул хүлээн нулимасаа арчин арчин хүлээн зогсож байтал төд удалгүй ээж нь ч мөн нөгөө залуугаа сугадан гарч ирж байгаа харагдав. Цэдэн ахынхаа хэлсэнээр уучилахыг хүссэн тэрхэн мөчид хамаг хүлээс нь алдран өөдөөс нь гүйн очоод тас тэврээд хэнгэнэтэл уйлмаар санагдсан ч яг явах гэтэл чадахгүй хий л харан уруулаа тас зуун хөдөлж ч чадалгүй тэндээ хөшиж орхив.

Сайханаа Чаминсайхантай санамсаргүй таарсандаа балмагдан Зоригтыг даган санал болгосон зүйлсийг сонирхох ч үгүй асуусан зүйлийг нь зөвшөөрөн ийш тийшээ гэлбэлзэн нүдээрээ хэн нэгнийг хайн байтал Зоригт түүний энэ байдлыг ажиглан

Чи яасан бэ? Түрүүнээс хойш нэг л сонин байгаад байх чинь зүгээр биз дээ

Зүгээрээ жаахан дотор муухай оргиод байна

Явах уу тэгвэл?

За яахав гайгүй биз олон дахин гарч чадах биш юмаа авчихаад гаръя 

Нээрээ зүгээр биз хө, ерөөсөө харъя чи ядарчихлаа хэмээгээд үгийн солиогүй гараас нь хөтлөн хаалга зүглэв. Сайханаа дотороо Чаминсайханыг гараад ирчих вий хэмээн эмээн хулгасаар Зоригтын нөмөрт хоргодон бүлтэлзэн том том гишгэн бушуухан тэндээс холдохын мөн болон хурдалан явтал

Чи чинь яагаад шуурганд уруудаж байгаа хонь шиг түргэн түргэн алхаад байнаа. Жаахан ажуу л даа хүүхдийг минь доргиочихлоо. Зоригт гэнэт тамхигүй болсоноо санаад тамхи авахаар машиныхаа түлхүүрийг Сайханаад өгөөд цааш эргэсэн тэрхэн агшинд  Сайханаа хэмээн нэрээр нь дуудах нь тэр. Гайхан эргэн харсанаа өөрийн мэдэлгүй амандаа дуу алдан хаалгаа онгойлгон суух гэтэл дахин нэрээр нь хилэнтэй нь аргагүй дуудан өөдөөс нь ирэх хүнийг хараад гэнэт ихээр айн чичирч эхлэв. Гэтэл ч Цэвэг хажууд нь ирэн согтуу нүдээр өлөнтөн ширтээд

Та сайн байна уу?

Чи энд юу хийж яваа юм бэ?

Эхлээд хүнтэй мэндэлчихэж чадахгүй байна уу та гуай...гэтэл ч цаанаас Зоригт хүрээд ирэв. Тэрээр ирэнгүүтээ Цэдэнг муу архичин минь холд хэмээн түлхээд Сайханааг машиндаа суулгаад тэндээс холдов.

Энэ хар архичин мөнгө гуйж байна уу?

Зоригтоо энэ архичин чинь Цэвэг байсан ш дээ

Юу???? Мөн юм уу архичин болчихоо юу

Харин тийм л байна. Гэнэт нэрээр дуудахаар нь гайхаад эргээд хартал хойно хүрээд ирчихсэн байна

Тэгээд мөнгө нэхэж байна уу?

Үгүй дээ тийм юм асуух боломж гараагүй. Мэнд мэдэж байтал л чи хүрээд ирлээ

Ямар завхарсан юм бэ. Энэ одоо ингэж архидаж явахаар чинь охин чинь яаж байгаа бол

Харин тиймээ би бас тэгж бодоод л байна

Би охиныг чинь нэг ч удаа хараагүй байж яагаад ч юм гэнэт өрөвдчихлөө

Сайханаа харин дотороо миний охиныг харсан бол чи юу гэх байсан бол. Охиноо аваад ир гэж чи нэг ч үг дуугараагүй би ч мөн хүсээгүй. Тэгээд одоо яагаад гэнэт хүүхдийг минь өрөвдөнө вэ хэмээн бодохын сацуу гомдолын манан татан нулимасаа буцааж залгин дотроо уйлж эхлэв.

Чи зүгээр үү битгий тоо одоо би хажууд чинь байна удахгүй бид бүл нэмээд элэг бүтэн болох гэж байхад дутуу юм юу байнаа тийм биз дээ?

Чи надад дургүй чинь хүрэхгүй байна уу?

Юу яагаад тэгж бодов. Чи намайг гээд нөхөр хүүхдээ хүртэл орхиод ирсэн байхад би юунд нь дургүй хүрэх болж байна

Тийм л дээ тэгэхдээ л би хүүхдээ орхиод ирсэн хүн шүү дээ. Гэрэл эмч намайг урд нь төрж байгаагүй гэлүү гэхэд ямар хэцүү байсан гэж бодно. Анхнаасаа хэрэггүй нуудаг байж л гэж бодсон

Тэгэхгүй бол болохгүй ээ. Тэгээд ч бидний амьдрал хэнд хамаатай юм бэ. Тэгээд энэ хүүхнүүд илүү юм яриад дургүй хүргэчихдэг юм шүү

Битгий тэгээ хө. Угаасаа л тийм байдаг хорвоо юм хойно. Би чамдаа эрүүл сайхан хүүхэд төрүүлж өгөх болно. Харин чи бид хоёрыг хэзээ ч орхихгүй биз дээ?

Чи юу яриад байнаа. Бид хоёроос эрүүл л хүүхэд гарч таарна ш дээ. Тэгээд ч хүсэн хүлээсэн хүн минь ирж байхад би яалаа гэж орхих билээ

Сайханаа хариу юу ч дуугарсангүй унтаж байгаа дүр үзүүлэн түшлэгээ налан нүдээ анин бодолд дарагдлаа. Харин Зоригт унтчихаж хэмээн бодоод хөгжимийнхөө дууг намсган шинэ хүнийхээ тухай бодон жаргалтай инээмсэглэл нүүрэндээ тодруулан явна.

****

Чаминсайхан ээж дээр нь аав нь хүрээд ирэхийг хараад айдаст хучигдан бэмбэгнэн зогсож байтал ашгүй ээжийг нь нөхөр нь хамгаалан аварч байгаад баярлан: Баярлалаа бурхан минь хэмээн өөрийн эрхгүй шивнэж орхив. Тэрээр ээжийгээ явсаны дараа аавыгаа ажлаа. Аав нь бүр хөгширөн гандсан харагдана. Өнөөх залууд түлхүүлээд босохдоо газраас хүний идэж байсан тал боорцогийг олон шороог нь үлээж цэвэрлээд амруугаа хийхийг хараад өөрийн эрхгүй зүрх нь дахиад л шархиран базлав. Газар шагайн гуйвлан явах аавыгаа хараад өрөвдөхийн эрхэнд өнөөх цүнх авах гэж байсан мөнгөнөөсөө хоёр мянган төгрөг гарган өгөхөөр алхаж яваад гэнэт ингээд өгчихвөл аав нь архиа л ууна тэрний оронд идэх юм аваад өгчихье хэмээн шийдээд хажуугийн хүнсний дэлгүүр орон нэг талх хиамтай аван гараад иртэл аав нь аль хэдийн явчихсан байв. Урамгүйхэн тэр хавиар зөндөө харсан ч аав нь харагдсангүй. Авсан юмаа буцаалтай нь биш бас аав нь дахиад тааралдчих ч юм билүү хэмээн бодоод нэг харих гэснээ гэнэт Цэдэн өвөөгийнх нь цүнх аваад ир хэмээн өөрөөс нь дутахгүй баярлан байж өгсөн мөнгө нь гарт нь тэмтрэгдэхэд ингээд зүгээр харилтай нь биш хэмээгээд буцаж орон цүнхээ аваад мөн гэртээ харихаар явлаа.

Оройнхоо хоолыг хийж идчихээд маргаашаас ажилтай тул эртхэн унтахаар хэвтсэн ч нойр нь хүрсэнгүй. Аав ээжийнхээ ялгаатай амьдралыг бодох мөрт нь эмтэрнэ. Ээж минь сайн л яваа юм байна. Удахгүй хүүхэдтэй болох гэж байгаа юм байна. Би ч гэсэн ийм сайхан хүнтэй учирч сайхан л амьдарч байна. Харин аав минь л гудамжны архичин болж дээ. Ажил хийгээд мөнгөө хурааж байгаад аавдаа нэг гэр авч өгье дээ. Тэгэхээр удаан ажилхийн тулд сайн л ажилах хэрэгтэй. Ээж намайг хараад юу гэж бодсон бол. Тэр нөхөр нь намайг мэддэггүй юм байна. Хэрэв мэддэг бол хараад шууд л танина ш дээ. Би чинь содон юм чинь. Харин аавыг мэддэг бололтой ээжийг минь зовоож байгаа болов уу. Ахаа гуйж байна битгий миний ээжийг зодож загнаарай. Бурхан минь ээжийг минь битгий загнуулаарай гуйж байна хэмээн гараа урдаа аван сүсэглэн залбирч хэвтэн үргэлжлүүлэн юм бодсоор нэг мэдэхнээ унтаад өгөв.

Маргааш нь хэлсэн газар нь цагтаа яваад очвол өөрийнх нь бодож байсанаас хамаагүй залуу хүн түүнийг хүлээн авч уулзаад:

За өнөөдрөөс ажилаа эхлэнэ дээ. Барна биз дээ

Тиймээ би жаахан охин бишээ ахаа

Одоо намайг ахаа биш захиралаа гэж байгаарай. Өөртөө итгэлтэй байгаа чинь сайн байна. Миний багш надаас асуух ч үгүй шууд л чи миний охиныг ажилд ав гээд тулгачихсан хэ хэ хэ. Би багшдаа их өртэй мөн хүндэлж явдаг болохоор за гээд чи ажилтай болж байна. За энэ чамтай хамт ажилах хүмүүс сайхан танилцацгаа. Та нарт би нэг л шаардлага тавина: Хэзээ ч өвчтөнтэй муухай харьцаж болохгүй. Аль чадлаараа тэдэнд туслаад өөрийн аав ээж мэт л элэгсэг байгаарай. Ойлгосон уу бүгдээрээ

Мэдлээ захиралаа

Аан тийм Нараа чи энэ охиныг юу яаж хийхийг нь сайхан заагаад өгнө биз

За захиралаа

Ингээд Чаминсайхан хамт ажилах дөрвөн эгчтэйгээ танилцан ажилдаа орохоор хувцасаа солин өөрийн хувин, алчуур зэрэгээ хүлээн аваад Нараа эгчийгээ даган ажилдаа гарлаа

0 Сэтгэгдэлтэй: