ӨРӨГ

Өчигдөр орой гэртээ сууж байтал манай сахиул өвөө орж ирэв. Ослоор хөлгүй болчихсон гэртээ суудаг нэг хүүтэй юм зайлуул. Түүндээ нэг компьютэр авч өгсөн гэнэ. Тэгээд надаар ойр зуурын юм заалгах санаатай манайд ирж. Бараг л дээхний кинонд гардаг шиг багш шавийн барилдлага бариулчих дөхдийн байна. Угийн “Компьютер” мэддэг дээр, хөгшин хүн юм гуйж байхад, бас тэр залууг өрөвдсөндөө бахархсандаа түүнд туслахаар тэднийх рүү дагаад орлоо. Залууд ч сурая мэдэе гэсэн эрмэлзлэл их байгаа нь мэдрэгдэж байнаа. За тэгээд ойр зуурын юм зааж нилээд суув.
Тэгсэн өвөө намайг шатар тоглодог уу гэж байна. Өдөржин гэртээ хэдэн байшин сахиастай их уйддаг юм байх хөөрхий. Ядаж байхад манай тэр хавьд хөгшин настай хүн гэж ширхэг ч алга гэнээ.

Би ч яахав бас л “game” хоббитойн дээр өвөөгийн “уйдааг” гаргахаар нэг “өрлөө”.

Эхний өрөг эхлэмэгц яггүй шатарчинтай учирсан нь шууд л мэдрэгдэж байнаа. Гэрт нь гал өрдөөстэй халуун, тархинд шатар нүүгээстэй бачуухан...

“Хөлс” гарталаа шатар тоглоогүй яасан ч удаав. Хамгийн сүүлд бараг 3 жилийн өмнө нэг шатар тоглосон санагдана. Зальдаж байж нэг бод идсэний хүчинд л арай гэж ничээгээр дуусгалаа.

Дараа дахин хайнаагаа хагалах тохироотой гэртээ орж ирээд, бодож байхад би шатар тоглоогүй удсанаас тэгсэн үү яасан тоглох арга барил маань бүүр “эвдрээд” муудчиж. Авах ганц юм нь анхаарлаа дажгүй төвлөрүүлж сурсан бололтой. Учир нь тоглож байхад надад ямар хоол өгсөнийг нь ч санахгүй байгаам чинь гэвэл яахуу хэ хэ.

Шатар бол их сайхан тоглоом байгаа юм. Амьдралын симуляц гэж хэлж болох байх. Тоглож байхдаа ямар хоол идэж байгаагаа анзаараагүйгээ бодоод инээд ч хүрэх шиг. Гэхдээ бас бодууштай зүйл байна. Юу гэвэл бид амьдралын “өрөг” дээр тоглож байхдаа ямар нэг чухал зүйлийг анзааралгүй өнгөрөөчихдөг юм биш байгаа.

0 Сэтгэгдэлтэй: