Тэр нэгэн бүсгүйд


Зовхин дээр чинь тогтон бөнжигнөх нулимсан дусал гялтагнаж
Зовлонг тэвчсэн сэтгэлийн гал чинь бадамлах агшинд
Зоргоороо дүүлэх хараацай адил цэл залуу нас чинь
Золоор учирсан амрагтаа хайраа хадгалдаг нь жам л юм даа...

Дууны аяанд сэтгэл гэгэлзэж, хоолой чинь зангиравч
Дуулим хорвоо ийм л юм гэж бодох цаг ирэх л бүрийд
Дутуу жаргалыг гүйцээхсэн гэсэндээ чи хайртдаа шунадагч
Дурлалын дарс чамайг хөлчүү л үлдээдэг хорвоогийн жам даа...

Одод тоолсон шөний уртад чи түүнийг л санагалзанхан байж
Омог бардам харцанд чинь гуниг сүүдрээ л тусгадаг ч
Охин тэнгэрийн заяатай хонгор чиний өмнө хорвоо өөрөө сөхрөөд
Охь хайр чинь дурлалын дарс болон тунах мөч бий... Бүсгүй минь...

0 Сэтгэгдэлтэй: