Тагтан дээр зогсоод тамхилах дуртай

Тэр залуу. . .
Тагтан дээр зогсоод тамхилах дуртай
Танихгүй хүн шиг өөрөөсөө хариулт нэхдэг
Цайвар манан мэт янжуурын утаагаар
Цагаахан гунигаа зураад сар луу илгээдэг
Харц нь уйтгарт тэнгис шиг гүн атлаа
Харахад нэг л тогтуухан давалгаалж
Гараа алдлан тэнгэрт нисмээр болдог ч гэлээ
Ганцаарадлаа ноход шиг андуудаар далдалчихдаг

Тэр залуу . . .
Заримдаа хэн нэгэнд тэврүүлээд уйлмаар санагддаг
Зах хязгааргүй амьдралын шуурганд хөл алдан бүдэрдэг
Зүрх нь нулмисыг нь ховх сорчихоод юу ч үлдээлгүй
Зүгээр л дахиад худал инээсэглэн өндий гэж шивнэдэг
Тэвчээртэй бай гээд бурхан түүнийг зарлигдсан

Тиймээс тэр уйлдаггүй . . .
Тэнгэрийг аянга цуулсан ч хүнд бүү итгэ гэж сануулсан

Тэр зовлонг дурсдаггүй. . .
Харин тагтан дээрээ зогсоод тэр тамхилах дуртай
Харанхуйн гүнд цагаан утаагаар гунигаа зурах дуртай

0 Сэтгэгдэлтэй: