Бичсэн хүн нь дурлалын боол болоод амьдралыг адлаад үлддгийм

Шаналал сийлсэн тамгандаа шархалсан зүрхний тухай
Шад мөр сийчсэн тэмдэглэлийн дэвтэрийг нээсүү
Шартайхан хэлсэн гомдол тунирхалын бичээстэй мөртүүдэд
Шантарч цуцаагүй итгэлд нуусан хайр орших мэт... Гэвч гунигтай...

Бундан зүрх тамганыхаа шарханд халуурч энэлэхдээ
Бурхан сэтгэл хайр болон дүрэлзсэн түүхийг өгүүлэх мэт
Бутарч сарнисан аз жаргалт үеийн мөр сарних мэт
Буцааж болдоггүй өнгөрсөн мөчүүдийг өөртөө сийлэх мэт....

Дарс жүнзээр мэлтэлзэж, нүд нулимсаар бүрхэхэд
Даанч дээ чи минь гээд гомдол харуусалд хоолой зангирдаг юм...
Дахиад дурлахгүй гэж өөртөө андгай тавиад, нулимсаа арчих мөчид
Даанч тэр нь хүслээрээ болдоггүй хорвоогийн жам гэж амьдрал хүүрнэдгийм...

Бэлэг болгоод зүгээр өгчихдөг эд биш ээ... Хайр гэдэг чинь
Бэтгэрч шаналсан сэтгэл өөрийн нулимсаараа тамгалдгийн...
Битүүхэн гуниг, хайр харууслын дууль болон зүрхэнд сийлэгдэж
Бичсэн хүн нь дурлалын боол болоод амьдралыг адлаад үлддгийм...

0 Сэтгэгдэлтэй: