Амьдралын утга учир...

Амьдралын утга учир хайр байдаг юм гэдэг
Алаг зүрхэнд шингэсэн амрагын төрх нь юм гэдэг
Алдаж оносон хувь тавиланг хайр өөрөө зөөллөж
Амраг сэтгэлийн хөгөөр уянгалуулан дуулдаг юм гэдэг

Хүн өөрөө өтлөвч сэтгэл хэзээ ч өтлөхгүй гэдэг шиг
Хүмүүн өөрөө хагацавч хайр сэтгэл мартагдаггүй л юм
Хүсэл хяслын заагаар хол ойр алинд ч
Хүүрнэн өгүүлэх шүлэг л сэтгэлийн тольт болох юм даа...

Хонгор бүсгүйн чиний амрагтаа шивнэсэн шүлэгт
Хорвоо дэлхий уярч хайртын чинь зүрх хайлна
Холын холд байгаа ч сэтгэл зүрх нь чиний л дэргэд хургаж
Хослон амьдрах тавиланг дуулал болгоно магтах л биз ээ....

0 Сэтгэгдэлтэй: