Үснийхээ ширхэгтэй хамт сүлжээд
Өглөө бүр өрөөнөөсөө инээмсэглэн гарнам
Хамгийн сүүлчийн зогсоол хаана болохыг мэдэх ч
Хамаг хурдаараа тэр л зүг тэмүүлэн яарнам

Цуурчихсан зүрхнийхээ хэлтэрхий бүрийг гээлгүй
Эвлүүлж аваад торонд хорьчихсон би
Цуурай мэт хоосон амьд явахын чимээн дунд
Энгэртээ дүүрэн итгэлтэй чихээ бөглөн алхнам

Үдэш бүр, амьдрах ийм эгшиглэнгт, эмгэнэл гэж
Өдрийн тэмдэглэл дээрээ тодоос тод биччихээд
Өрөөстэй номын засвраас балга ус гуйх ганцаардалтайгаа
Өчигдрөөс халаасалсан багахан эрх чөлөөгөө хуваалцнам

Одод тэнгэрээс бутран, үсийг минь задгайлсаар
Одоо л эндээс далавчаа дэвсээр уйтгар нисэн одно
Өчигдөр шөнөжин таазан дээр хадсан харцнаас минь зугтах
Өрөөгөөр минь дүүрэн
Өлгөөстэй энэ их гунигыг ээ, ээ

0 Сэтгэгдэлтэй: