ХУНДАГАН ДОТРООС ОЛСОН ШҮЛЭГ


Хундаган дотроос олсон шүлэг
Би шүлгээ согтож бичдэг

Найрагтаа хөлчүүрхэн яруу дарс шимэнгээ
Найз минь, чамдаа зориулж би аз жаргал хундаглъя
Шүүдрийн дусал нэмсэн, үүрийн гэгээтэй
Шүлгэн чамд би жүнзэнд өгье, тогтооно уу...

Би . . . Уйтгараа дарс шиг нэрээд өөртөө хундагаладаг нэгэн
Би . . . Улаан дарсандаа согтоод хөлчүүрхэн суудаг шүлэгч

Яг дотогшоогоон асгардаг дусал дуслыг хураасаар
Яагаад ч хорьж дийлэмгүй болохоороо нэг урсдаг
Нулитсаараа би найргын сархад нэрж түүндээ согтоод
Нууцхан гуйж явахдаа бэхээрээ би гунигаа сийлдэг

Би . . . Тэмцлээр зэвсэглэж, тэмүүллээр зэмсэглэсэн нэгэн
Би . . . Тэнгэрт бус газарт диваажин байдагт итгэдэг шүлэгч

Намар цаг амтлагдсан уйтгарт өдрийн сүүдэрт
найргаараа би өөртөө цав цагаахан далавч зурчихдаг
Зоригтой бай гэж шүлгээрээ би зүрхэндээ шивнэх
Зоргоороо, эрх дураараа амьдрах гэсэр цэцэг би

Би. . Амьдралаас аз жаргалыг олох гэж ирсэн хайгуулчин
Би . . . Аз жаргалаа олчихоод, түүгээрээ найрагаа амталчихдаг шүлэгч

Гэрэл гэгээтэй хорвоод би харанхуйлах бус гийх гэж ирсэн
Гэхдээ шүлэг минь миний дэнлүү, унтрашгүй гал
Хүмүүний зүрхэнд би ганц дусал ухаарал нэмэхсэн гэсэн
Хүсэл мөрөөдөл тэврээд ирээдүй хүү инээмсэглэх шүлэгч

Би шүлгээ согтож бичдэг
Би найргаа хөлчүүрхэн бичдэг

Эх сурвалж: Э.Бүжинлхам

0 Сэтгэгдэлтэй: