НАМАЙГ ЭНДЭЭС ЯВАХАД


Би энэ тэнгисээр ганцаархнаа аялалд гарсан
Биеэ зөвхөн салхиар гоёж, өөр юу ч өмсөлгүйгээр
Хөл онгоц минь давалгаанд дайвалзахад
Хөндүүрлэн байж зүрхэнд гуниг төрсөн ч гэлээ
Би эргэж харамгүй, учир нь харамсахгүй
Наран очих замыг минь гэрэлтүүлж
Надад хань болон тэр үлгэр шивнээд
Саран авхай уянгалаг бас эгшиглэнтэй
Санаа алдсан ч гэлээ гунигийг минь нимгэлж
Би энд огтхон ч ганцаардахгүй байна
Би минь даарахгүй, хамаагүй дээр
Үнэндээ
Тэнгис бол намайг сансан хүмүүсийн нулимс
Тийм ээ, би нүцгэн ирсэн нүцгэн буцна
Хөлөг онгоц бол харин тухтай авс минь
Хөндүүр цээж минь л харин бусдын харуусал
Гэвч би эргэж харамгүй, учир нь харамсахгүй
Эх сурвалж: Э.Бүжинлхам

0 Сэтгэгдэлтэй: