БУСДЫН НҮДЭНД ӨРТӨӨГҮЙ МИНИЙ ХАЙР


Хайрын галд өөрөө өөрийгөө шатааж

Хачин их гуниж, бас хөөрч дэрвэлзэж

Хөлгүй тэнгист сэлүүргүй завьтай гарсан аянчин шиг

Хөх тэнгэрт жигүүрээ хумисан тагтаа шиг

Хаана буухаа, хаашаа очихоо ч мэдэхгүй

Харанхуйд төөрсөн холын гийчин шиг олон оныг үдсэн

Чиний ганцхан үгэнд согтож

Чиний ганцхан үнсэлтээр дутаж

Арван дөрвөн намрын шувуудыг нулимстай үдэж

Арван дөрвөн хаврын анхны бороог гунигтайхан угтсан

Сэтгэлдээ тээсэн шаналал гуниг бүхнээ нулимс болгон залгиж

Сэвгүй итгэлээ сэмэртэл чамайг хүлээсэн

Бүтэлгүйхэн хайрандаа шатаж, урсаж гандаж

Бодолгүйхэн насаа намрын навч шиг гээж

Буцаж ирэхгүй он цагийн нугацаанд улам л өнгө орох миний дурсамж

Бусдын нүдэнд тээглэж үлдээгүй миний хайр

Эх сурвалж: Нүүдэл

0 Сэтгэгдэлтэй: