ЭХЛЭЛ ТӨГСГӨЛИЙН ЗААГ


Хорвоогийн хаа нэг хэсэгт, чи хэн нэгний аз жаргал нь болж мэндэлсэн. Эцэг эхийнхээ хувьд чи тэдний амьдралын утга учир нь байлаа. Би ч мөн адил хайраар өлгийдүүлэн амьдралд хөл тавьсан нэгэн. Бид тэр үед цэвэр, ариун, хамгийн гэгээхэн, наран мэт гэрэл түгээх сахиусан тэнгэрүүд байжээ. Чи бас надад ямар ч ялгаа байсангүй.

Гэтэл цагийн зүү урагшлах тоолонд чи бидэнд төстэй зүйл юу ч үлдсэнгүй. Яг л алган дээрхи хээ давтагддаггүйн адил бид өөр өөр амьдралын БҮТЭЭЛ.

Гэвч нэг л өдөр ТӨГСГӨЛ ирнэ. Энэ бол ҮХЭЛ. Өөрөөр хэлбэл ТӨГСГӨЛ.

Цаг хугацаа бидний гараас хөтлөөд, удаан мэт боловч хэтэрхий хурднаар ТӨГСГӨЛ рүү дагуудан явах замч. Ердөө л он цаг гэдэг ийм өчүүхэн зүйл шүү дээ.

Минут секунд. . . ургаш мөлхөнө. Зүрхний цохилт лугаа адил зөөлнөөр. Харин чи бид түүний хажууд гэлдэрэнэ. Өндийх үедээ өндийж, газарт унах бүртээ унасаар ямар ч аргаар болов хамаагүй ээ . . . бүгдийг туулан, энэ амьдралын зам дуусах үед!!! Харин. . .

Чи ч бас би ч нөгөө сул дорой . . . хэн ч болж хувирах биз.

Чамд бас надад ямар ч ялгаа байхгүй болно . . . яг л өмнөх шигээ.


ЭХ СУРВАЛЖ: БҮЖИНЛХАМ

0 Сэтгэгдэлтэй: