Зөв Зам, Зөв Бодол

Хүн болгон өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг. Бас өөрийн гэсэн сонирхол, хүсэл мөрөөдөл, зорилготой байдаг. Зарим нэг тохиолдлыг эс тооцвол тэр хүсэл мөрөөөдөлдөө, зорилгодоо хүрэх хамгийн ойрхон зам нь магадгүй таны сонирхол байх. Хүн өөрийнхөө хүсэл сонирхолтой, дуртай замаараа явбал хүрэх газраа сайхан дурсамж, өндөр сэтгэгдэлтэй очно. Хүн "дургүйд хүчгүй" гэдэг шиг бас "дуртайд хүчтэй" байдаг юм шиг. Би лав тийм. Гэхдээ ер нь энэ нийгэмд дургүйд ч гэсэн хүчтэй байхгүй бол тэр зорилго гээчид нь хүрэх хэцүүхэн л юм шиг байна.

Аав минь дандаа л захидагсан. "Хүнээс хир их хүндлэл хүлээхийг хүснэ тэр хүнээ төдий чинээ хүндэл" гэж. Ер нь том ч бай жижиг ч бай, хөгшин ч бай залуу ч бай хүн болгоныг хүндэлж явбал хүн болгоноос сайхан инээмсэглэл хүлээн авч урмын үг сонсдог гэдгийг би одоо л бага зэрэг ойлгож байна.

0 Сэтгэгдэлтэй: