Тэд бол тэд, Би бол би

Зүйлс гэдэг ерөөсөө маш энгийн байдаг. Аливаа зүйлсийн энгийнийг нэг ёсондоо үүслийг мэддэг байхад л чи хол явна. Хэн нэгэн надтай санал нийлэхгүй байж болно. Угаасаа хүн бүхэнтэй санал нийлж сажилж явах хүсэл алга. Хүн бүхний үүсэл, хөгжил ялгаатай бөгөөд өөрийн гэсэн онцлогтой. Үүгээрээ л хэн нэгэнээс ялгарч хувь хүн гэдгээ мэдэрүүлж, мэдэрч амьдардаг билээ. За тэгэхээр яг энэ бүхэнтэй агаар нэгэн зүйлийг ярих гээд их холуур эхлэчихлээ. Би их энгийн. Энгийн ч гэждээ тийм байхыг хичээдэг. Тэгэхлээр ийм байх нь муу юу? Би заавал хээнцэр хэн нэгнийг дуурайх алба байх уу? Эсвэл хүссэнээрээ байна гээд хөөрхийлэлтэй байх уу? Үгүй дээ! Би их энгийн. Байгаа байдал минь л энэ. Надаас намайг битгий асуу харин та өөрөө л олоод харчих. Хэлсэн үг бүхэнээ бодож хэлдэг л бол хэсэгхэн өгүүлбэрээ тунгаагаад нэг үз л дээ. Даанч хэн нэгэнд би гэм хийхийг хүсээгүй. Хариу нэхэж ач тус ч хүсэхгүй. Ганц удаагийн шийдвэрийг гайхаад гайхаад би өөрөө ч мэдэхгүй нь. Лав миний чин хүсэл биш. Яагаад ингэх болсоноо тэнэг ухаандаа л үлдээе! Шаналал надад ухаарлыг авч ирдэг болохоор нилээдгүй дутуу байгаа юм байлгүй түүнтэйгээ л хэсэг хугацаанд өнжихөөс. Урт удаан тэвчиж бас чадахгүй. Нас, нэр хоёроо бодож амьдарсаар надаас л лав юу ч өөрчлөгдөхгүй нь. Явах хүрэх газар байвал хурдан очоод, яаж ч байсан хүссэн бүхнээ нэг л өдөр олноо гэж. За тэгээд хэлэх гээд байгаагаа хэлчих шиг боллоо. Байгаагаараа байх л надад таалагддаг. Тэд бол тэд, би бол би

0 Сэтгэгдэлтэй: