ДРОГБА: ИТГЭЛ БОЛОН АНХААРАЛ

Дрогба одоо улирлын шилдэг үзүүлэлттэй ижил гоолыг “Челси”-н төлөө хийгээд байна. Стивен Жеррардын арагшаа дамжуулсэн бүтэл муутай дамжуулалтыг ашиглан манай довтлогч энэ улирлын 33 дахь гоолоо хийсэн нь 2006/2007 оны улиралд багтаа дубль хийхэд тус болж байсан гоолын тоотойгоо зэрэгцүүлсэн. Одоо бол бид арай илүү нэр хүндтэй АПЛ болон Английн цомд дубль хийх босгонд тулаад байна. 2007 онд Дидье 20 гоол хийж АПЛигийн “Алтан пүүз”-ний эзэн болсон. Энэ жил АПЛигт тэрээр 26 гоол хийж Уэйн Рунитэй зэрэгцээд байгаа бөгөөд мэргэн буучдын нэрсийн жагсаалтад Николя Анелькаг залгамжлах бүрэн боломжтой болсон. Ням гарагийн хожлын дараа Дрогба түүний багийн талд аз байсан тул бид дахин нэг алхам хийлээ гэж хүлээсэн. “Стивен Жеррард том алдаа хийсэн, гэхдээ тэр үүнийг зориудаар хийгээгүй, зүгээр л надад аз тохиосон” гэж Ивуар тоглогч ярьжээ. “Энэ гоол бидэнд итгэл өгсөн тул маш чухал гоол болсон.” Эхний гоол 32 дахь минутанд орж, харин 52 дахь минутанд Фрэнк Лэмпард Анелькагийн дамжуулалтыг түгжин гоол хийсэн. Гэвч үүнээс өмнө ч Лукас Саломон Калуг хаалганыхаа хажууд унагахад Лэмпардад пенальти цохих боломж өгөх байсан гэж Дрогба тооцож байна. “Энэ бол чухал тоглолт байсан, тийм шийдвэр гаргахад үргэлж хүнд байдаг ч илт пенальти байх үед өгөх л хэрэгтэй.” “Бидэнд дахин нэг тоглолт байна, түүнийг хожих хэрэгтэй. Бид энэ мөчийг маш удаан хүлээсэн, гэвч бүх зүйл бас дуусаагүй байна. Дараагийн тоглолтондоо анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй” гэж Дрогба ярьжээ.

0 Сэтгэгдэлтэй: