Хамгийн Найдвартай Бас Хүчтэй


Хүний нийгэмд хамгийн хүчтэй зүйл юу вэ? Устгахад хамгийн хэцүү мөртлөө тун энгийн тэр нэг зүйл байна. Тэр зүйлтэй байхад ямар ч хар мангастай тулсан ялах магадлал бараг 100%. Тэр зүйл тань хэр их байна, тэр хэмжээгээр та юу ч хийж байсан хүчтэй. Түүнтэй байхад та толгой өвдөх зүйлгүй, урдхаа хийж, түүний өртгийг дийлж амжилтанд хүрсэн бол таны суурь хамгийн бат бөх байна. Зарим хүн түүнийг мөрөөдөд ч олохоосоо, авахаасаа өнгөрсөн. Учир нь тэдний хувьд аль эсвэл миний хувьд ч галт тэрэг аль хэдийн хөдөлсөн.

Түүнтэй байхад та ардаа нүдтэй, унтахдаа хараатай, бурхны ивээлд байгаа мэт л өөртөө итгэлтэй, сэтгэл тэнүүн алхална, аж төрнө. Түүнийг тань алга болгох, усгтах оролдого гараад бүтэйлгүйтвэл нөгөө этгээд тань ичгүүрт живнэ. Хэр барагийн хүн, хүмүүс, засаглал тийм ч амархан тийм ч хурдан түүнийг тань устгах боломжгүй. Устгасан ч хэзээ нэгэн цагт л тэр бүхнийг дийлнэ.

Харин тийм зүйлтэй мэт дүр үзүүлэх нь бүр ч их аюултай. Та тийм зүйлтэй байж л, тийм зүйлтэй хүн шиг аашлах нь илүү найдвартай. Тэр яг юу вэ?

Та аль хэдийн гадарласан байх. Энэ бол ҮНЭН билээ. Үнэн байхгүй бол таны гууль хэзээ нэгэн цагт цухуйна. Хувь хүний байтугай их гүрнүүдий нууц ч нэг л өдөр хага үсрэн гардаг. Төрөх нь үнэн, үхэх нь үнэн бусад нь худал бол адгуус, амьтнаас юугаараа ялгарнам бэ? Та хэлж ярих тань үнэн, сэтгэл зүрх, ам, тархи, үйлдэл дөрөв тань зөрдөг бол та байх ёстой үнэ цэнэнээсээ хазайлаа гэсэн үг. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж үг юутай үнэн.

Өнөөдрийн жүжиглэлт, өчигдрийн хийрхэл, маргаашийн сагсуурал нэг л өдөр ил болно. Тэр үед үнэн гэдэг хэлэхэд хэцүү үед ч хичнээн зөв болохыг та харна. Үнэн үргэлж сайхан байдаггүй ч тэр үргэлж ялдаг, тэр бүхнийг цагаатгана бас харлуулна. Үнэн хамгийн хүчтэй.

0 Сэтгэгдэлтэй: