Инээвэл залуужин

Оюутан шалгалт єгєв
Оюутан шалгалтын билет сугалан дугаарыг нь харснаа буцааж тавиад хольчихов. Багш:

-Чи яагаад билетээ буцаачихав?

-Надад муу ёрын 13 дугаар билет таарчихаар нь буцаагаад хийчихлээ, би дахиад сугалъя, багш аа?
-Vгvй vгvй, сугалсан билетээ л хариул, гээд 13 дугаар билетийг олж єгєв.
Нєгєє оюутан шалгалтаа онц єгчихєєд гараад ирэв. Нєхєд нь:
-Чи шалгалтандаа ямар мундаг бэлдээ вэ?
-Би ганцхан 13 дугаар билетийг л бэлдсэн юм аа...

*************************************************************************************

Хоёр оюутан
Нэг оюутан найздаа онгирч байна гэнээ:
-Хэдэн жилийн дараа энэ их сургуулийг хараад хvмvvс “Нєхєр Дорж энэ их сургуульд сурч байсан юм” гэж ярьдаг болно доо гэхэд найз нь:
-Унасан шалгалтнуудаа хурдхан єгєхгvй бол ганцхан сарын дараа л хvмvvс тэгж яриад эхэлнэ шvv гэжээ.

*************************************************************************************

Цахилгаан бичлээ
Шалгалтнууддаа бvгдэд нь унаад их сургуулиас хасагдсан оюутан ээждээ цахилгаан бичжээ: -Ээж, сургуулиасаа хасагдчихлаа, аавыг сэтгэл санааны хувьд бэлтгээд байж бай. Ээжээс нь хариу иржээ: -Аав чинь бэлэн, чи єєрийгээ бэтгэ.

*************************************************************************************

Профессор...
Профессор лекцэн дээр шингэн никотинтой, спирттэй, цэвэр устай 3 шил авчраад дотор нь нэг нэг єт хийжээ.
Никотинтой, спирттэй хоёр шилэнд хийсэн єтнvvд тэр дороо vхэж, цэвэр устай шилэнд хийсэн єт хэнэг ч vгvй сэлж байна гэнэ. Профессор оюутнууд руу харж:
-За хэн ямар дvгнэлт хийв? Гэхэд нэг оюутан:
-Архи уухгvй, тамхи татахгvй бол цэвэр биед минь єт vржих юм байна гэжээ.

0 Сэтгэгдэлтэй: