Цагаан хараас өөр ямар ч будаггүй
Цаст ойн ёроолгүй гүн худаг шиг
Сарны туяа толион дээр нь гийсэн
Сааралтаж тунгалагших түүний нүдийг ээ
Тэнгисийн усанд живж буй хүрэн модон завь шиг
Тэр хацраа эсгэн хүйтэн нулимс унагадаг
Харсан хүний бодол нүдэнд нь живчихмээр гүн учир
Хар шил зүүгээд, нүдээ нуун алхалдаг
Өвлийн шөнө гудмаар ганцаар жиндэн алхана
Өөрөөсөө тэр тайвшралыг амталж чимээгүй хөвнө
Гуниг нуугдсан харцаа хүнээс далдлан халааслаад
Гундуу салхитай хөтлөлцөн цаг хугацаанд бүдгэрэнэ
Харцнаас нь харамсал шүүрнэ
Хар шилээр харанхуйг далдлана
Тэгээд аниргүйхэн хашгирна
Тэр харцны гүнд би дотогш живнэ
Эх сурвалж: Э.Бүжээ
0 Сэтгэгдэлтэй: