Маргааш гэж өдөр байдгийг хэзээ ч бүү март /10-р хэсэг/


Санчир өвдсөндөө дахин дуугарч чадсангүй тэдний аяийг даган явна. Нүд нь боолттой болохоор хаагуур яаж явж байгаа талаар төсөөлөл үнэндээ алга байв. Тэд сая нэг машинаас буун нэгэн байрны хойд хаалгаар орон нууц тогшилтоор хаалга тогшвол дор нь түгжээ торхийн мултарч байгаа дуулдаж байсанаа тэд дотогш орцгоов. Гэрт ороод Санчирын нүдний боолтыг авсан ч амны боолтыг нь авсангүй. Удаан боолттой байсан нүд гэрэлд дасах гэж багагүй хугацаа өнгөрөв. Сая нэг дасаад харвал бахим биетэй хар залуу тэгээд түүнийг авчирсан залуу хоёроос өөр хүн харагдсангүй. Гэтэл өнөөх залуу Санчирын хажууд ирэн

Бид амны чинь боолтыг авна харин чи орилж болохгүй. Хэрэв орилох юм бол энийг энд залах болох байх даа хэмээгээд хутга үзүүлэн зүрхийг нь заав. Санчир ч толгой дохин зөвшөөрлөө. Амны боолтыг авсаны дараа Санчир тэд нарт хандан

Та нар намайг юуны тулд ингэж байгаа юм бэ. Би юу ч мэдэхгүй зүгээр л гадны нэг шалдан оюутан

Чи шалдан бишээ зүгээр ч нэг оюутан бишийг чинь ч мэдэж байна

Аав ээж минь арайхийж миний төлбөрийг төлдөг би халаасны мөнгө ч тааруухан байдаг

Битгий худал яриад байгаарай гөлөг минь. Чиний талаар хангалттай мэдээлэл бид нарт байна. Аавынхаа ажилын газрын хаягийг өгөөдөх бид захиа бичнэ

Мэдэхгүй аавд тогтсон ажил гэж байдаггүй

Чи ингээд зөрүүдэлсээр байх уу? Тэгвэл ингэвэл нэг хэлэх үү хэмээгээд элэгрүү нь хүчтэй цохивол Санчир эвхрэн унаад чимээгүй болов. Рондо үргэлжлүүлэн: “Сан-Эр”  гэж Монгол гэх улсад томдоо ордог групп байдаг. Нэг жилийн орлого нь хэдэн сая долларт хүрнэ. Байгаа газраа монопол өөр өрсөощлдөх өрсөлдөгч байхгүй. Ерөнхийлөгч Эрдэнэ эрхэм Санчир хэмээх нэг хүүтэй. Хүү нь хар тамхины донтон. Одоо тэр донтон хүү бидний гарт байна. Эрхэм ерөнхийлөгчөөс хүүг нь харж асрамжлах хэдэн доллар авах нь бидний мэдэлд байна. Хэрэв өгөхгүй гэвэл цагдаа нарт тушааж хар тамхичинг илрүүлсэн хэмээн бас ч багагүй доллар авах болно. Өөр цаашаа сонсмоор байна уу? Эцгийнхээ хаягийг хэлэхгүй бол ээжийг чинь оролдож бас болох л юм. Ханд хэмээх хатагтай хувийн дунд сургуультай. Тэр нь ч Монголдоо баячуудын хүүхдүүд явдаг багагүй ашиг олчихдог сургууль. Тэр их ашигтай сургуулийг нь шатаачихаж бас болох юм

Битгий одоо болно. Би хэлье хэмээн Санчир дуугарвал Рондо

Ухаантай хүү аль түрүүн л ингэх байсан юм. Алив энэ дээр бичээдэх хэмээн бал цаас сарвайв. Санчир аргагүйн эрхэнд аавынхаа хаягийг овог нэртэй нь бичиж өгөөд

За та нар хүссэн юмаа авлаа. Одоо харин намайг явуулна биз дээ?

Үгүй шүү бид тэнэг биш юу боллоо гэж чамайг явуулах билээ

Тэгээд намайг хэдий болтол энэ өмхий байшиндаа хүлээтэй байлгах гэсэн юм

Маргааш эндээс явна санаа зоволтгүй. Хотоос захдуу болохоор чи өмхийг мэдрэхгүй

Миний толгой задрах нь тэгвэл та нар тэр авах мөнгөндөө оруулаад надад жаахан тун өгчих

Чи ямар ажилтантайгаа харьцаж байгаа босс уу? Биднийг захиран тушаах гээд байна уу май чи гээд дахин элгэдээд: Чамд өгч байдаг илүүдээ гарсан тамхи бидэнд байхгүй. Май энийг уувал уу гээд жижиг савтай ус өгөв. Санчир амандаа хараал урсгаад уснаас хэд сайн балгаад хажуулдан хэвтэж байсанаа

Ядаж энэ хүлээсээ тайлчихаж болохгүй юмуу? Би одоо та нараас хаа далдардаг юм

Маргааш тайлна. Ингээд маргааш нь шөнө болсон хойно мөн л Санчирын нүдийг боон авч гарлаа. Энэ удаа нилээн удаан явсаар сая нэг ирэх газраа ирцгээв бололтой түүнийг буулган нэгэн байшинд оруулаад нүднийх нь боолтыг авбал бараг үүр хаяарч байв. Гарынх нь хүлээсийг ч тайлаад Рондо

За та хоёрыг үлдээлээ. Мөнгө ирэнгүүт чамд хувийг чинь өгч байна гэхтэй зэрэгцэн утас нь дуугарав: Тиймээ Шин овогтоо бид нөгөө барьцааны хүнээ аваад найдвартай газарт байна. Хаягийг нь бичүүлж чадсан. Устгахгүй маш сайн газар нуух болно. За ойлголоо баяртай... хэмээгээд утсаа таслаад маасайтал инээсэнээ

Мөнгөний уурхай минь баяртай хэмээгээд эрүүнээс нь гараараа барин толгойг сэгсчисэнээ нөгөө залууруугаа харан аятайхан байлгаарай. Алж болохгүй хөл гарыг нь хугалж хэвтэрийн болгож болохгүй. Энэ бол Шин овогтын тушаал гээд гараад явав.

****

            Эрдэнэ ажил дээрээ байтал түүнд хаяг нэргүй захиа нарийн бичиг нь оруулж өгөв. Гайхан задалбал Англиар бичсэн байсанд ганц нэгхэн үгээс хэтрэхгүй  Эрдэнэ уншиж чадсангүй. Гайхшран сууж байтал хаалгийг нь тогшин зөвшөөрөл авсаар Мөнхбат ороод ирэв.

Ерөнхийлөгчөө би таниас чөлөө гуйх гэсэн юм

Тэр чинь миний хийх ажил биш чи салбарынхаа захиралд энэ мэтийн асуудлаар ханд

Тийм л дээ би мэдэж байна. Тэгэхдээ энэ маш чухал болохоор би шууд тань дээр хүрээд ирлээ

За юу байдаг билээ?

Би урагшаа явах гэсэн юм. Тэнд яг манай групптэй ижил үйл ажиллагаа явуулдаг нэг группын талаар мэдэж авсан. Тэдний үйл ажиллагаатай танилцах журмаар

Тэгээд энэ чинь юу нь тийм чухал нууц байна?

 Учир нь би захиралд энэ тухайгаа хэлбэл захирал өөрийн санаа болгоод явна. Тэгээд очлоо гэхэд над шиг мэдээлэл цуглуулж чадахгүй. Та намайг тэнд магистр төгссөнийг мэднэ. Тийм болохоор танилууд ангийнхан маань байгаа. Тэгээд ч хамгийн гол нь би Хятад хэлтэй

Тэгдээ харин чи ирээд надад тайлангаа тавина шүү

Тэгэлгүй яахав. Ингэхэд уучлаарай захиралаа нэг юм асууж болох уу?

Тэг тэг

Таньд Америкаас захиа ирээ юу?

Яаж мэдээв?

Ширээн дээр байгаа Англи хэл дээрхи захидалыг хараад

Чи ингэхэд Англи хэлэндээ хир билээ?

Сайн шүү

Энэ юу гэж бичсэн байна хэмээгээд өнөөх үл мэдэгдэх захидалыг өгөв. Мөнхбат нэгэнтээ гүйлгэн уншаад

Таньд шууд хэлчихэж болох юмуу?

Надад ирсэн юм чинь надад л хамаатай байж таараа унш унш

“ Эрхэм ноёнтон Эрдэнэ таньд энэ захиа очих өдрийн мэн хүргье. Би алс холын Англи орноос энэхүү захиаг бичиж байна. Таны хүү Санчир энд хар тамхинд орж ихээхэн хэмжээний өр тавин бидний барьцаанд орсон болно. Иймд та эхний удаа 5000$ явуул. Хэрэв бидэнд итгэхгүй бол энэ таны хүү мөн биз дээ? ” хэмээгээд Санчирын оронд дээр эвхрэн хэвтэх зургийг хавсаргасан байв. Эрдэнэ захиаг уншиж дуусахад сөөнгөтсөн хоолойгоор

Буцах хаяг байна уу?

Эд буцах хаягаа бичээгүй байна. Харин захиан дотроо ийм хаяг бичсэн байна

Ойлголоо чи энэ талаар хэнд ч ам ангайж болохгүй шүү мэдээ

Тэгэлгүй яахав

Харин чи нэгэнт уншиж мэдсэн болохоор бас хэлтэйгийн хувьд надад тусал. Ингээд Эрдэнэ Мөнхбатад итгэл хүлээлгэн маргааш нь гэхэд 5000 $ өгч явуулав. Мөнхбат Эрдэнээс авсан доллараа шууд Шин овогтын дансанд хийгээд утсаар ярин мэдэгдэв. Иймэрхүү байдалтай дахин мөнгө нэхэхэд ч Эрдэнэ хүүгээ өрөвдөхийн эрхэнд явууллаа. Харин нэг удаа ирсэн захианд хүүг нь баригдан шоронд орсон. Барьцаа мөнгө болгож 10 000$ нэхсэн аж. Энэ удаа ч Эрдэнэ Мөнхбатад өгөн явуулав. Харин тодорхой буцах хаяггүй болохоор бариад авах барьц байсангүй. Итгэхгүй байя гэхнээ хүүгийн нь өөр өөр зургийг он сартай нь явуулж байсан болохоор итгэхээс өөр арга байсангүй. Мөнхбат Эрдэнийн 10000 долларыг Шин овогтын дансанд хийгээд өөрийн хувиа аван өөрийнхөө нууц дансанд нэмж хийгээд банкнаас гарав. Тэрээр их л маадгар харихаар машинаа асаатал утас нь дуугарах нь тэр. Дугаарыг нь харвал дугаар илэрсэнгүйд тэрээр Шин овогтыг залгаж байна хэмээн төвөггүй таагаад бушуухан утсаа аван

Байна уу Шин овогтоо би Мөнхөө байна

Ажил бүтэмжтэй байна уу?

Тиймээ би дөнгөж сая таньруу 10000 доллар шилжүүлчихлээ

Сайн байна сайн байна. Тэгэхдээ бидний үндсэн ажил энэ хэдэн мянган доллар биш. Тэгэхдээ яахав чамлахаар чанга атга гэдэг байхаа

Тиймээ, Ерөнхийлөгч надад их итгэдэг болсон. Хүүгийнх нь тухай ирсэн захидалыг зөвхөн надаар уншуулж мөнгийг нь бас надаар л шилжүүлдэг

Сайн байна сайн байна. Танай ерөнхийлөгч Англи хэл мэддэггүй нь их тус болж байна

Тиймээ одоо харин сурч байгаа. Нилээн сайжирч байгаа шүү

Энийг сонсвол чи ерөнхийлөгчтэйгээ нилээн ойр болсон бололтой

Тиймээ би баруун гар нь болсон. Намайг өөрийн төрсөн хүүгээс ялгаагүй итгэдэг

Энэ чинь л хамгийн том юм. Удахгүй бидний үе ирнэ жаахан л хүлээчих

Ойлголоо би чадах чинээгээрээ хичээх болно

Би дансанд чинь мөнгө хийсэн байгаа аавдаа намайг өгч байна гээд өгчихөөрэй. Хоёулаа хамтарч байгаагаа аавд чинь ч мэдэгдэж болохгүй

Баярлалаа би хэнд ч мэдэгдэхгүй ээ

За дараа холбогдоё хэмээгээд утсаа таслав. Мөнхбат үлдэгдэлээ шалгаж үзвэл Шин овогтоос 500 доллар ирсэн байсанд 300-г нь аваад аавдаа дэлгүүрээс нэг шил Чингис архи аван гэртээ орлоо.

0 Сэтгэгдэлтэй: