ЭРҮҮЛ АМЬДРАХ ЭНГИЙН АРГА

Хүн эрүүл аз жаргалтай амьдрахын тулд хамгийн энгийн эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж, сахих нь чухал байдаг. Үүнд:

1. Уурлаж уцаарлахгүй байх. Тэвдэж бухимдалгүй тайван жигд амьсгалах. Стресс нь хүний амьсгалалтыг түгжиж, эсвэл огцом ширүүн амьсгалах байдалд оруулдаг.
2. Үе үе нуруугаа тэнийлгэж /арагш нь нугалж суниаж байх/ бай! Стресс нь хүний нуруу турууны хэлбэр галбирыг алдагдуулж хөшүүн болгон хөдөлгөөн хорьж санаа бодлыг хурцадмал болгодог. Сэтгэл санааны дарамт үүсгэнэ.
3. Аль болох олон харилцан ярилцаж, нийтэч бай. /Яриа хөөрөө ихтэй бай./ Ерөөс яриасаг хүмүүс дүнсгэр дуугүй нөхдөөс 2 дахин цөөн өвчилдөг билээ.
4. Шартатлаа архи бүү уу. Хатуу архи, дарсыг усаар даруулж уух хэрэгтэй. Бичигдээгүй буюу хараахан батлагдаагүй нэгэн хууль бий. Согтууруулах ундаа хэдий чинээ хүрэн хар байх тусам шартах нь төдий чинээ гүн.
5. Гараа байнга угааж бай. Бид байнга л өвчин эмгэгтэй хүмүүс, өвчний нянгийн хүрээлэлд оршиж байдаг. Өдөр бүр л элдэв нянтай хаалганы бариул, утасны харилцуур гэх мэттэй харьцаж байдаг билээ.
6. Галын өрөөгөө байнга цэвэрлэж бай. Хоол ундныхаа дараа шууд унтах, хэвтэх, суугаад байх нь зохимжгүй. Үүний оронд 15 минут галын өрөөгөө цэвэрлэвэл таны хоол шингэж, илүүдэл 40 калори гадагшилдаг.
7. Арагш ухарч алхаж бай. Хоол ундны дараа бага ч атугай салхинд гарч бай. Цэцэрлэгт ороод ухарч, урагш алхаарай. Ингэвэл таны биед буй илчлэг 2 дахин задарч биед сайн нөлөө үзүүлдэг. Үүний дүнд цусны судасны хананд холестерин хуримтлагдах нь багасна.
8. Өглөө орноосоо бүү үсрэн босож байгаарай. Огли харайн босох нь нуруу нугасанд муу нөлөөтэй. Шөнөдөө таны нуруу нугасны нугаламуудын хооронд бүрэлдэн бий болсон шингэнийг эхлээд суниах маягаар тараах ёстой. Ингэвэл нуруу нугас өөрөө аажим сэрнэ.
9. Зурагт ширтэн хэдэн цагаар бүү суу. Зурагт үзэж байхдаа ч ямар нэгэн хөдөлгөөн хийж бай.
10. Өдөр бүр сармис хэрэглэж бай. Өдрийн хэрэгцээ 1-2 хумс сармис бол зүрх судасны өвчнүүдийг 18%-р багасгадаг.

Эцэст нь цахилгаан шат, урсдаг шат зэргээр бус явган явахыг хичээгээрэй.
Эдгээр зөвлөмжүүдийг бүгдийг нь нэгэн зэрэг хэрэгжүүлж чадахгүй бол нэг нэгээр хэрэгжүүлсээр яваандаа бүгдийг нь баримталж сураарай.

0 Сэтгэгдэлтэй: