Челси Английн аварга !

Челси премьер лигийн сүүлийн тойрогт Уйган Атлетикийг 8:0 -ээр бутниргэж 4 дэх удаагаа английн аварга боллоо. Тэд зүгээр ч нэг түрүүлсэнгүй премьер лигийн гоолын рекордыг эвдэж нэг улиралд 103 гоол оруулсан амжилтаар лигийн титмийг хүртэж байна. Мөн багийн гол довтлогч Дрогба энэ тулаанд хет-трик
хийж 29 гоолтойгоор лигийн мэргэн буучаар тодорлоо.

1999-2000 оны улиралд МанЮ 97 гоолтой лигийн аварга болж байсан амжилтыг Челси ийнхүү эвдлээ. Английн хөлбөмбөгийн түүхэнд
түүхэнд нэг улиралд хамгийн олон гоол оруулсан амжилтыг Астон Вилла эзэмшдэг. Тэд 1931 онд түрүүлэхдээ 128 гоол оруулж байжээ.

Стенфордод болсон тоглолтын талаaр эргэн ярья. 37 дахь минутад зочин багийн Калдуэлл Лампард дээр алдаа гаргаж улаан хуудсаар торгуулсан тул тэдний ялалт байгуулах боломж маш өндөр болсон. Өмнө нь Анелка 6 дахь минутад эхний гоолыг оруулаад байсан бол энэ улаан хуудасны торгууль болох пеналтийг Лампард хаалганд оруулснаар тооны харьцаа 2 : 0 болон холдсон.

Хоёрдугаар үе эхлээд ид ирэн дээрэ байгаа Челсигийн довтлогчдыг яаж хичээгээд Уиганчууд зогсоож чадахгүй байлаа. 54 дэх минутад Калу, хоёр минутын дараа Анелка гоолдож Челси энэ тоглолтоос ялалт авах нь тодорхой боллоо. Улмаар мэргэн буучын шагнал авахаар тэмцэж байсан Дрогбагийн шоу эхэллээ. Рүүнитэй адил 26 гоолтой байсан Дрогба 63 дахь минутад улиралын ээлжит гоолоо оруулж дараа нь торгуулийн цохилтоос 28 дахь гоолоо оруулснаар мэргэн буучаар шалгарах нь тодорхой болсон.

Сэтгэлзүйгээрээ нэгэнт буугаад өгчихсөн Уиганчуудаар Челси жинхэнэ ”тоглож” гоолыг ар араас нь бөмбөгдөж эхэллээ. 80 дахь минутад Дрогба 3 дахь гоолоо оруулж, 90 дэх минутад Эшли Коул гуядсан цохилтоор гайхалтай тоглолтын гайхалтай төгсгөлийг барьсан юм.
Тэдний энэхүү ялалт нь энэ улиралд байгуулсан хамгийн ялалтуудын нэгэнд зүй ёсоор тооцогдоно. 11 сард Тоттенхэм Уиганыг 9 : 1-ээр бутниргэж байсан бол энэ удаа Челси энэ удаа тэднийг 8 0-ээр буулган авлаа. Челси энэ улиралд 3 удаа 7 гоолоор өрсөлдөгчөө ялж байсан бол сүүлийн тойрогт 8 гоол оруулж хамгийн ялалтаа байгуулж байна.


Карло Анчелотти МанЮ-гийн 3 жил дараалсан ялалтын цувралыг тасалдуулж премьер лигт ирсэн анхны жилдээ лигийн аварга болж чадлаа. Тэрээр өмнө нь Милантай хамт 2004 онд Италийн аварга болж байсан бөгөөд 2 дахь удаагаа лигийн титмийг гардаж байгаа аж. Гэхдээ түүний энэ улиралд хүртэх цомын тоо дуусаагүй байж мэднэ. 5 сарын 15-нд алдарт Вемблэй цэнгэлдэхэд Портсмутыг буулган авч чадваас Челси дубль хийх болно. Хэрвээ энэ өдрийн тоглолт шигээ гайхалтай формтой байвал тэдэнд ялалт ирэх нь гарцаагүй бизээ.


МанЮ болон Арсенал энэ хооронд өрсөлдөгчөө 4 : 0-ээр бутниргэж улиралыг дуусгалаа. Арсеналын хувьд ялагдвал ардаа яваа Тоттенхэмд гүйцэгдэх аюултай байсан юм. Гэвч Тот энэ тойрогт Бернлид ялагдал хүлээсэн байна. Тэд 42 дахь минутад хүртэл 2 : 0-ээр тэргүүлж яваад 4 гоол дараалан алдаж харамсалтайгаар ялагджээ.
Мөн Ливерпуль Халл ситигийн талбайд хуурай тэнцэж 6-р байранд орох боломжоо хийсгэжээ. Учир нь Астон Вилла талбайдаа Блекбернд ялагдал хүлээж Хотон шувуунуудад боломж олгоод байсан юм. Энэ улиралын Астон Виллагийн шилдэг тоглогчоор тодорсон Данн авто-гоол оруулж багаа хөөджээ.

Лондон. 41,383 үзэгч .
ЧЕЛСИ – УИГАН – 8:0 (2:0).
Гоол : Анелька, 6 (1:0). Лэмпард, 32-с пенальти (2:0). Калу, 54 (3:0). Анелька, 56 (4:0). Дрогба, 63 (5:0). Дрогба, 68-с пенальти (6:0). Дрогба, 80 (7:0). Э.Коул, 90 (8:0).
Шар хуудас : Калу, 55, Дрогба, 74 (Челси), Гохури, 41, Нзогбиа, 49 (Уиган).
Улаан хуудас ; Калдуэлл, 31 (Уиган).
Челси: Чех, Иванович (Беллетти, 59), Алекс, Терри, Э.Коул, Лэмпард, Баллак (Матич, 70), Малуда, Калу (Д.Коул, 59), Дрогба, Анелька. Уиган: Поллитт, Мельхиот, Гохури, Калдуэлл, Фигероа, Бойс, Маккарти, Уотсон (Томас, 62), Диаме (Шарнер, 72), Нзогбиа, Родальега (Мозес, 81).

0 Сэтгэгдэлтэй: