АНЧЕЛОТТИ: “ЛИВЕРПУЛЬ” ХҮЧТЭЙ БАЙХ БОЛНО

Пүрэв гарагт Европын лигээс хасагдахын өмнө “Ливерпуль”-д нэмэлт тоглолт тоглох хэрэг гарсныг сонсоод инээмсэглэхгүй “Челси”-н хөгжөөн дэмжигч олдохгүй болов уу.

Энэ нь манай өрсөлдөгчид Анчелоттигийн багийн сүүлийн тоглолтоос хойш хоёр цаг тоглож, харин “Энфилд”-д болох тоглолт хүртэл зөвхөн хоёр өдөр л амарна гэсэн үг.
Гэхдээ л Анчелотти “Ливерпуль”-тэй бүх хүчээрээ тэмцэхийг бэлдэж байна.
“Магадгүй тоглогчид үнэхээр бага зэрэг ядарсан байх байх. Гэхдээ би “Ливерпуль”-г “Энфилд” дээр ядарсан тоглож байхыг хэзээ ч үзээгүй.”
“Тэд тоглолт болгонд бүтэн 90 минут хүчтэй тоглолт үзүүлдэг. Тиймээс тэд ням гарагт бас тэгэх болно.”
“Европын лигийн хагас финалд ялагдсан багтай тоглох нь илүү юмуу үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Гэвч бид маш хүчтэй багтай тоглох болно гэж бодох нь надад чухал. Бид гайхалтай тоглогчидтой маш хүнд уур амьсгалд тоглох болно. Учир нь “Ливерпуль”-н хөгжөөн дэмжигчид өөрсдийн багаа яаж улайран дэмждэгийг бид сайн мэднэ.”
Гэмтэл бэртлийн тухай болон “Уиган”-тай тоглох тоглолтод Жон Оби Микел эргэн ирэхийг хүлээнгээ Анчелотти “Стоук”-г өнгөрсөн амралын өдөр ялсан бүрэлдхүүнд бага зэрэг өөрчлөлт хийнэ гэдгээ мэдээлэв.
“Тийм сайн тоглосон багийг өөрчлөх хэцүү, гэвч надад талбай дээр Жон Терри хэрэгтэй байна. Бид бүгдэд түүний зан чанар хэрэгтэй, иймэрхүү том тоглолтод түүний хувийн чанар хэрэгтэй. Тэр гайхалтай бэлтгэл хийж, сайн формтой байгаа” гэж Карло ярилаа.
Итали дасгалжуулагчид одоо Бранислав Ивановичийг баруун жигүүр лүү хөдөлгөх үү эсвэл энэ байрлалд Паулу Феррейраг үлдээх үү гэдгийг шийдэх үлдээд байна.
“Тоттенхэм”-тэй тоглосон тоглолтод тэр хоёрыг хоёуланг нь тоглуулсан. Тэгээд бүгдэд “Уайт Харт Лейн” дээр болсон шиг сул эхлэлийг “Ливерпуль”-тэй хийхгүйн тулд Анчелотти хэрэгтэй шийдвэр гаргах эсэх нь сонин байгаа юм.
“Би тоглогчиддоо тэртэй тэргүй эсрэгээр нь хэлэх болно” гэж Карло хошигнолоо.
“Нээрээ энэ тоглолтын тулд шалтаг хайх хэрэг гарахгүй гэж надад санагдаж байна. Бидэнд лигт 180 минут тоглох л үлдээд байна. Тэр минут болгоныг бид бүтэн төвлөрч өнгөрөөх болно” гэж нэмж хэллээ.

0 Сэтгэгдэлтэй: