Дараах шүлгийг нэгэн ухаантан бичиж үлдээсэн бөгөөд гэхдээ харамсалтай нь үхэхийнхээ өмнөхөн амьдралыг гэнэт ухаарч өөр олон хүн эрт ухаараасай гэсэндээ амьсгал хураах тэр мөчид хажууд байгаа хүмүүстэй хэлж бичүүлсэн гэдэг.Залуу зандан үеийн минь мөрөөдөл хязгааргүй байхад дэлхийг өөрчлөхийг хүсдэг байлаа
Хөгширч ухаажсан хойноо дэлхий өөрчлөгдөхгүйг ойлгосон юм
Тэгээд мөрөөдлөө багасгаж эх нутгаа өөрчлөхөөр шийдлээ
Гэвч тэр ч бас өөрчлөгдөх шинжгүй байлаа
Улам хөгширсөн үедээ хамаг хүчээрээ өөрийгөө болон дотны хүмүүсээ өөрчлөх гэж үзлээ
Бид нэгэнт төлөвшчихсөн болохоор бас л болсонгүй
Одоо үхэх гээд хэвтэж байхадаа гэнэт ухаарлаа
Эхлээд би өөрийгөө өөрчлөх байж
Гэр бүлдээ жишээ болж тэднийг өөрчлөх байж
Тэднээс авсан урам зоригоороо эх нутгаа илүү сайхан болгож чадах байж
Тэгээд яаж мэдэхэв дэлхийг өөрчлөхч байсан юм билүү
Энэ шүлгийн араас Өөрчлөлтийн талаар бяцхан зөвлөгөөг толилуулъя
- Та бодол санаагаа өөрчилбөл амьдрал чинь өөрчлөгдөнө.
- Та өөрийхөө амьдралыг цэгцэлж янзална гэдэг нь та дотоод сэтгэлээ өөрчилнө гэсэн үг
- Та өөр хэн нэгнийг тантай цуг өөрчлөгдөнө гэж хүлээх хэрэггүй
- Таныг өөрчлөгдөхөд эргэн тойрон өөрчдлөгдөж эхэлнэ
- Бусдыг өөрчлөе гэвэл тэр хэзээ ч бүтэхгүй гэдгийг бодолцоорой
0 Сэтгэгдэлтэй: