Челси тэргүүлж эхлэв

Премьер лигийн энэ тойрогт лигийг тэргүүлэгч Манчестер Юнайтед талбай дээрээ дэд байранд бичигдэж байсан Челсиг хүлээн аван тоглолоо. Гэвч талбай дээрээ тоглосон Манчестер Юнайтед 1:2-оор хожигдож лигийн тэргүүлэгчийн байриа алдав. Тоглолт дуусахаас 12 минутын өмнө Саломон Калугийн дамжуулалтыг отон тоглолтонд байсан Дидье Дрогба гүйцээн тоог 2:0 болгосноор тоглолтыг шийджээ. Федерико Македа тоог ойртуулсан ч нэмж гоол орсонгүй.


Уэйн Рунигүй Манчестерийн довтолгоо үнэхээр явцгүй байлаа. 34 гоол хийгээд байгаа Руни энэ долоо хоногт Бавари Мюнхентэй хийсэн Аваргуудын лигийн тоглолтонд гэмтэл авсан. Челсигийн Дрогба ч бага зэргийн гэмтэлтэй байсан ч сэлгээгээр талбайд гараад чухал гоол хийж амжлаа.

Тоглолтын дараа Сэр Алекс Фергюсон шүүгчийг буруутгасан бөгөөд аргагүй биз. Үнэхээр илт отон тоглолт байсан, Дрогба. Мөн МЮ-д 2 ч торгуулийн цохилт өгөхөд болохгүй гэх газаргүй байсан бол Челсид 1-ийг зайлшгүй өгөх байлаа. Ер нь шүүгч муу ажиллажээ.

“5 тоглолт үлдсэн, тэд биднээс 2 оноо илүү, гоолын зөрүү ч илүү. Тэд өрсөлдөөнийг удирдаж байна. Челси одоо фаворит боллоо, ямар ч асуудалгүй” гэж Фергюсон хэлж.

Аваргын төлөө өрсөлдөх боломжтой байгаа Арсенал энэ тойрогт Вульвстай тоглож, сэтгэл хөдөлгөм хожил авлаа. 90 минут, мөн шүүгчийн мэдлийн +4 минутын турш гоол хийж чадахгүй байсан Арсенал сүүлийн мөчид буюу 90+5 дахь минутанд 3 онооны үнэ цэнтэй гоолоо хийж чаджээ. Уг гоол хийсэн баатар нь Н.Бентднер болсон байна. Тэрээр энэ улиралд нэг биш удаа сүүлийн мөчид гоолдож багтаа хожил авчирж байгаа. Өнгөрсөн сард Халлын эсрэг тоглолтын мөн сүүлийн минутанд хожлын гоол хийж байлаа.

Өнгөрсөн тойрогт Челсид 7:1-ээр бут ниргүүлсэн Астон Вилла энэ тойрогт Болтоныг 1:0-ээр хожсоноор 54 дэх оноогоо авчээ. Тоглолтын цорын ганц гоолыг Эшли Янг 11 дэх минутанд хийсэн байна.

Тоттенхэм энэ тойрогт Сандерландад хожигдсоноор тун хэрэгтэй 3 оноо алдав. Сандерланд 3 гоол хийсэн бөгөөд бүр 5 ч болгох боломжтой байсан. Дарен Бент ердөө 34 дэх секундэд эхний гоолыг, 29 дэх минутанд 2 дахь гоолоо хийсэн. Гэхдээ тэрээр дараа нь 2 удаа торгуулийн цохилтоо алдаж хөглөжээ.

Болтон — Астон Вилла 0:1

Гол: Э.Янг, 11
Болтон: Яаскелайнен, Робинсон, Найт, Кэхилл, Рикеттс, Уилшир, Коэн (Вайсс, 66), Муамба, Ли Чун Йонг (Тейлор, 78), Элмандер (Класнич, 57), Дэвис
Астон Вилла: Фридель, Куэльяр, Уорнок, Коллинз, Данн, Э.Янг, Даунинг, Делф (Сидвелл, 75), Петров, Карью (Хески, 70), Агбонлахор

Портсмут — Блэкберн 0:0

Портсмут: Ашдаун, Роша, Борре, Маллинз, О’Хара, Мокоена, Хьюз (Совах, 63), Браун, Басинас, Утака (Пикьон, 72), Кану
Блэкберн: Робинсон, Сальгадо, Ольссон, Живе, Джонс, Самба, Данн (Калинич, 80), Педерсен, Нзонзи (Грелла, 63), Диуф (Хойлетт, 76), Робертс

Сандерленд — Тоттенхэм 3:1

Голы: Бент, 1, 29-пен; Зенден, 86 – Крауч, 72
Сандерленд: Гордон, да Сильва, Тернер, Фердинанд, Ричардсон, Мейлер, Мальбранк (Зенден, 78), Хендерсон, Каттермол, Бент (Джонс, 78), Кэмпбелл (Бардсли, 89)
Тоттенхэм: Гомес, Бассонг, Уолкер, Ассу-Экотто (Кранчар, 46), Бейл, Кабул, Бентли (Дефо, 46), Паласиос, Модрич, Павлюченко (Крауч, 71), Гудьонссен

Арсенал — Вулверхэмптон 1:0

Гол: Бендтнер, 90
Арсенал: Альмуния, Санья, Вермален, Сильвестр, Эбуэ (Бендтнер, 64), Кэмпбелл, Росицки, Уолкотт, Денилсон, Сонг (Насри, 70), Эдуардо (Вела, 79)
Вулверхэмптон: Ханеманн, Элокоби, Крэддок, Берра, Зубар, Мансьенн, Фоли, Хенри, Джонс (Эдвардс, 68), Джарвис (Уорд, 83), Дойл (Кеоф, 68)

Манчестер Юнайтед — Челси 1:2

Голы: Македа, 81 – Д.Коул, 20; Дрогба, 79
Манчестер Юнайтед: ван дер Сар, Невилл, Эвра, Фердинанд, Видич, Гиггз, Пак Чжи Сун (Нани, 72), Скоулз (Македа, 72), Флетчер (Гибсон, 86), Валенсия, Бербатов
Челси: Чех, Феррейра, Терри, Алекс, Лэмпард, Д.Коул (Калу, 74), Оби Микел, Малуда, Жирков, Деку (Баллак, 82), Анелька (Дрогба, 70)

ПЛ-ийн явц тт хо тн хд Б-х Оноо
1. Челси 33 23 5 5 84-30 74
2. Манчестер Юнайтед 33 23 3 7 77-27 72
3. Арсенал 33 22 5 6 75-34 71
4. Тоттенхэм 32 17 7 8 58-32 58
5. Манчестер Сити 31 15 11 5 58-39 56
6. Ливерпуль 32 16 6 10 53-32 54
7. Астон Вилла 32 14 12 6 44-32 54
8. Эвертон 32 13 10 9 50-42 49
9. Бирмингем 32 12 9 11 33-37 45
10. Сток Сити 32 10 12 10 32-35 42
11. Блэкберн 33 11 9 13 35-50 42
12. Фулхэм 31 10 8 13 33-36 38
13. Сандерленд 33 9 11 13 44-51 38
14. Вулверхэмптон 33 8 8 17 28-51 32
15. Болтон 33 8 8 17 36-61 32
16. Уиган 32 8 7 17 29-62 31
17. Вест Хэм 32 6 9 17 38-55 27
18. Халл Сити 32 6 9 17 31-66 27
19. Бёрнли 32 6 6 20 31-65 24
20. Портсмут 33 6 5 22 28-60 14
Мэргэн буучид Гоол
Руни (Манчестер Юнайтед) 26
Дрогба (Челси) 25
Бент (Сандерленд) 21
Тевес (Манчестер Сити) 19
Торрес (Ливерпуль) 18
Дефо (Тоттенхэм) 17
Лэмпард (Челси) 17

0 Сэтгэгдэлтэй: