Дорнод аймаг, Халх гол 1

Тулаан өрнөж байсан түүхэн талбар
Алсын тусгалтай их бууны сумны ор мөр. Газрын шарх ингэж эдгэдэг ажээ.
Яг энэ газар Л.Дандарт Монгол Улсын Баатар цолыг олгож байжээ.
ЗХУ-н танкчидад зориулсан дурсгалын цогцолбор

Гарын доорхи материалаар хөшөө хийж бас болж байгааз.., Шатахууны поошгиор хийсэн дурсгалын цогцолбор
Их бууны хошуу Халх голын цаад эрэг рүү чиглэсэн байлаа

Яагаад ч юм, энэ танкны тухай ганц өгүүлбэр сийрүүльюү хэмээн бодлоо.., ВТ- загварын хөнгөн хуягт танк. алдарт Т-34 танкны хөгжилд гол тулгуур болсон гэж үздэг...

Нэргүй баатарын хөшөө
Жанжин штабын байрлал
Нуувч, жанжин штабын байрны эргэн тойрон...

Дурсгалын самбар нь төмрийн хаягдал болон урагшаа ачигджээ

Эцэст нь...
Бид түүхээ мартаж болохгүй байх аа, энэ бол Монголын түүхэн цаг үеийн зөвхөн өчүүхэн хэсэг нь. Гэхдээ дэлхийн хоёрдугаар дайны эхэн үе болон сүүл хэсэгт нь Дэлхий нийтэд Монгол улс Тусгаар тогтносон улс шүү гэдгийг нотолсон түүхэн цаг мөч байсан.

Бидний өвөг дээдэс их бага гэлтгүй энэ газар шорооны төлөө амиа зольж байсан.
Бид хөгжих ёстой, Монгол улс цаашид улам сайн хөгжих ёстой. Гэхдээ газар нутаг, байгал дэлхийгээ авч үлдэх ёстой, сүйтгэж, хэн нэгэнд нь бэлэглэж болохгүй гэдгээ огт мартаж болохгүй гэж бодож байна.

Газар нутаг, үзэмж сайхан байгалгүйгээр аливаа улс хөгжиж болох байх, харин газар нутаггүй бол бид орших эсэх, сайхан байгалгүй бол бид юугаа харж баясах вэ..,

Дорнод хязгаарт үзэх юм байхгүй гэж хүмүүс ярьдаг, миний бие үүнтэй санал нэгдэхгүй ээ...

Үргэлжлэл бий...

0 Сэтгэгдэлтэй: