Челси – Интер милан шийдвэрлэх тоглолт

Италийн төлөөлөл аваргуудын лигт үлдэх үү үгүй юу гэдэг асуултын хариулт өнөө шөнө тодорно. Жозе Моуриньогоор удирдуулсан Интерчүүд эхний тоглолтонд 2 : 1-ээр талбайдаа ялж чадсан ч санаа амрах болоогүй байна. Челси Стенфорд Бриж цэнгэлдэхдээ ямар ч хүчтэй багийг өвдөг сөхрүүлэх хүчтэй гэдгийг цөөнгүй жил энэ багт ажилласны хувьд ноён Моуриньо маш сайн мэдэж байгаа.

Тийм ч учраас Онцгой нэгэн талбайдаа байгуулсан ялалтаа хамгаалж тоглох нь ойлгомжтой. Сүүлд авсан мэдээллээр Интерийн залуу довтлоч Марио Балотелло багийнхаа бэлтгэлийг дур мэдэн таслаж явсан тул Лондон руу зорчихгүй нь тодорхой болжээ. Мөн Кристина Киву, Давид Сантон гэсэн хамгаалагчид бэртлийн улмаас багтаа тус болж чадахгүй нь. Харин эзэн багийн хувьд удаан хугацааны бэртэлтэй Эссьен, Э.Коул, Босинга нараас гадна Рикардо, Карвалью (шөрмөс) Петр Чех, Энрике Илариу гэсэн арын албаны залуус талбайд гарахгүй.

Тэгэхээр Росс Тернбуллд өөрийгөө харуулах боломж олдож байна гэсэнг. 25 настай энэ залуу Вест Хэмийн эсрэг улиралын дебутээ хийж муугүй тоглосон ч гэсэн том тоглолтонд барьц алдахгүй гэх газаргүй. Тиймээс Самуель Это’о, Милито гэсэн гоолын мангасууд түүнийг яаж аргалахаа альхэдийнэ төлөвлөсөн байж ч мэднэ. Жирков, Декү бэртлээсээ эргэн ирж багийнхаа бүрэлдэхүүнд багтсан. Челси Вест Хэмийг ялсан ч премьер лигийн тэргүүлэгчийн байраа МанЮ-д алдсан байгаа. Гэхдээ тэд дутуу нэг тоглолтдоо ялж чадвал эргээд 1-р байранд залрах боломжтой.
Харин Интерийн хувьд тааруухан формтой байгаа. Моуриньог эзгүйд хоёр тойрог дараалан оноо алдаж чамгүй сандралын байдалд ороод байна, Аз болж оноо ”нөөцөлсөн” тулдаа ардаа яваа багууд нь сайн ойртож чадсангүй. Гэхдээ сүүлд Катаньяд ялагдсан ялагдал нь тоглогчдийн сэтгэлзүйд нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Моуриньо Челсид байхдаа Стэнфорд Брижэд нэг ч удаа ялагдаж байгаагүй гайхалтай статистиктай. Харин энэ удаа тэр энэ үзүүлэлтээ Интерийн төлөө ашиглахаар тулалдана.

Сүүлийн 3 жил дараалан шөвгийн 16-гаас мултарсан Интерийн хувьд дотоодын лигтээ тасархай байгаа учраас одоо зөвхөн Европын хэмжээний амжилтыг л хүсэж байгаа нь ойлгомжтой. Тийм ч учраас ”зүв зүгээр” байсан Манчиниг халж Моуриньог авчирсан нь ойлгомжтой. Жозе Лондоноос явсанаасаа хойш анх удаагаа хуучин багийнхаа талбай зочлох гэж байна.

Тэрээр ”Челситэй хамт миний амьдралын мартагдашгүй мөчүүд өнгөрсөн гэдгийг нуугаад яахав. Аз болж би техникийн талбайгаас цааш алхах эрхгүй учраас цэнгэлдэхээр зугаалж фенүүдтэй уулзаж чадахгүй нь. Би зүгээр л сэлгээний тоглогчдийн тэр хавиараа эргэлдэж тоглолтыг ажиглах болно. Тоглогчид талбайд тоглож харин би өөрийнхөө байх ёстой газар байх учраас анхаарал над дээр нэг их төвлөрөхгүй байх, Надаас илүү талбайд тоглож байгаа тоглогчид л эцсийн эцэст сонин шүү дээ” гэжээ.

Боломжтой гарааны 11 : (4-5-1): Тернбулл, Иванович, Терри, Алекс, Жирков; Малуда, Баллак, Микел, Лампард, Калу; Дрогба

Боломжтой гарааны 11 : (4-3-1-2): Жулио Цесар ; Майкон, Лусио, Самуел , Занетти; Камьбяссо, Марига, Станкович; Шнайдер; Это’о, Милито



0 Сэтгэгдэлтэй: