Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул Хэн нэгийгээ харанхуй нүхрүү бүү түлх ээ Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг Ачийг чинь тэд бас бүү мартаг ээ Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд Гарцаагүй түүнийг нь олж хэл Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр Газар дээр нэг бус удаа тохиолдоно Чамд дурласан сайхан хөвгүүнийг Чанга хатуу угээр битгий гомдоо бүсгүй минь Чамд дурласных нь хариуд хайрла Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ Бидний амьдрал авь адилхан Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч Өөр нэгэн өдөр чи уйлж, цаадах чинь инээнэ Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном Аз жаргалыг би бусдаас хайр хулээхийн нэр гэж ойлгоном Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ Одоогоос олон жилийн өмнө эх орон, газар нутаг, ард түмнийхээ төлөө үнэн үгээ хэлж байсан нэгэн хүний сайн үр, айлын төвшин ноён нуруу, хүүхдийн сайн эцгийг мөн олуулаа нийлж их л муухаагайр хэлж байсан шиг санагдах юм. Гэхдээ би тэр үед бага байсан, тэр бүгдийг ойлгож ч байгаагүй ч өнөөдрөөс эргээд харж байхад, түүний талаар бичсэн зүйлүүдийг уншиж байхад өөрийн эрхгүй харамсдгаа нуух юун. Хамгийн сүүлд түүний үхэлийн талаар бичсэн нийтлэл байсан бөгөөд одоо ч надад уг нийтлэл хадгалаастай байдаг юм. За за хамаагүй ингээд яриад байвал улс төр лүү орчихно. О.Дашбалбар гэдэг энэ агуу хүний бичсэн шүлэг, шүлгэнд нь орсон үг бүр ямар хүчтэй, яасан үнэн, ямар чадалтай байгаа вэ гэдгийг би унших бүртээ боддог юм. Тэр тусмаа одоо хүргэж байгаа Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ, Тэнгэр шиг бай шүлэгнүүд нь….
0 Сэтгэгдэлтэй: